"Сэрэлт" Монголын Уран сайхны киног мэдэхгүй хүн байхгүй байх. Энэ киноны тухай олон сайхан дурсамж домог болон яригдаж байна. Ах лам, дүү хүүхэн, хүргэн, Жамц, Жамцдаа нөгөө хугархай хөлтэй Жамц гэхчилэн олон содон сонин дүр байдаг. Нуршаад яхав гол яриандаа орьё.
Орос эмч өвчтөн хүлээж авахаар бэлдсэн нь талаар болж сэтгэл санаагаар унахдаа хайртай хүндээ захиа бичиж эхлээд, хол үлдсэн хайртдаа бэрхшээл, гачигдлаа бичих хүсэлгүй тэсэлгүй ураад хаядаг тэр хэсгийг санаж байна уу?
| Ингээл захиа бичиж эхлэдэг тэ? |
Тэгээд хайртай хүнийхээ зургийг харж тайвширдаг тэр хэсэг киноны торгон агшин. Үзэгчид тэр хүнийх нь зургийг харах гэж хүсч, харсан хойноо энэ эр нь ямар хүн бол, энэ эмч хар хүнтэйгээ хэзээ уулзах бол... тэр хүн нь ирэх болов уу? сүүлийн хэсэгт гарах болов уу гэхчлэн мянга түмэн асуулт асууж улам шохоорхож үздэг байсан байхаа хэхэ.
| Хорхой гозолзуулсан агшин |
Сүүлд сэтгүүлч сурвалжлагчид Орос эмчийн дүрд тоглосон Доржпалам гуайгаас тэр эр хэн бэ? өөрийн чинь найз уу гэхчлэн асуухад Доржпалам гуай хэн нь юм бүү мэд нэг орос хүний л зураг тавьчихсан байсан би таних ч үгүй юм билээ гэж хариулсан байсан. Өөрийн биеэрээ биш, зургаараа кинонд тоглож, олон хүний сонирхол татсан тэр хүн хэн байсан тухай саяхан уншсан номноосоо олж мэдлээ л дээ. Тэгээд та нартай хуваалцъя гэж энэ зургуудыг олж аваад бичиж байгаам хэхэ.
| Сэрэлт киноны нэгэн гол дүр бол энэ зургийг авхуулсан эр яах аргагүй мөн хэхэ |
Энэ зургийн эзэн нь МУИС-ын Монгол хэл, утга зохиолын ангийг төгссөн, Москвагийн радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн редакцийн сурвалжлагч Игорь Тимофеевич Кунавин гэдэг хүн байсан юм байна л даа. Мань хүн Монгол хэлэнд ус цас төдийгүй олон жил манай улсад ажиллаж, Улаанбаатар дахь Зөвлөлтийн радио, телевизийн сурвалжлагчийн товчооны даргаар хүртэл ажиллаж байсан гэсэн. Чухам ямар тохиолоор зургийг нь "кинонд тоглуулсан" нь тодорхойгүй ч өөрөө ихэд хөөрч, сүүлд Сэрэлт киноны лам бандийн дүрд тоглодог радиогийн Банзрагч гуайтай Москвад уулзаад ихэд баярлаж хамт "кинонд тоглосон" тухайгаа ярьж өөрөөрөө бахархаж байсан гэсэн. Сонин ч юм шиг хэхэ.
Юун хөөрхөний?
ReplyDeleteТэр үеийн киног үзээгүй хүн байдаггүй байсан. Одоо харин үзээгүй кино л бол саяханых болчоодээшдэ /ямар утгагү юм биччвээ бичэнодоо/
Харин тийм, далимд шургахад усанд ордог бичлэгт сэтгэгдэл үлдээдэг гэж хэлүүлсэндээ болоод бичлэг болгонд сэтгэгдэл үлдээх гэж санаа зовоод байна уу? Сандрах хэрэггүй шүү гэлүү хаха
ReplyDeleteӨөөө хөөрхий. Би ингээд мухардалд орвоо чааваас....
DeleteУул нь мэдлэгийнхээ хүрээнд бичсэн сэтгэгдэлийг минь бүсгүй хүний ус засанд орохтой холбоотой юманд л сээгий шахдаг гээд хэлцэн. Бантсандаа тэрийгээ залруулчих гээд мэдкү сэдвийн юмыг ч гэсэн судлан барин сээгий шахсан чинь хүний бодлыг яг таг ингэж уншихдаа яахав дээ. Бантсан хүн хүн ална гэгчээр амаа л барихаас....
Бүсгүй хүн бүхэн адтай шүү дээ хө хаха
DeleteЭнэ хэсэгийг нь мартчихаж, Хөөрхөн юм бэ. Нэг зургаа оруулаад кинонд тоглочихымсан кккккккккккккккккк
ReplyDelete@Тэмээчин бүсгүй Би бас зургаа кинонд тоглуулах юмсан гэж боддын штэ, клипэнд байсан ч яахав. Монголчуудаас Долгион ахын зураг лав Цэнхэр Дэлгэцэд тоглодог тэ?
ReplyDeleteДолгион ахын зураг байдаг бил үү, мартчихжээ хө. Хоёулаа нэг кино найруулж, тоглог байгаа ккккккккккккк
DeleteДуучин Номин Долгион ахын зургийг тэврээд бүжиглэдэггүй юу хэхэ
DeleteСээгийндээ яаж шууд хариулхын бэ, чинийх нээх гоё тийм байхын, минийх болдоггүй ээ.
ReplyDeleteБи өөрийхийгөө ийм болгоцон :P
Delete