Skip to main content

Их хааны хөшөө ба Харлаг бэйсийн хүү

Тэмээчин бүсгүйн энэ бичлэг миний бичье гэж бодоод бичилгүй явж байсан зүйлийг санууллаа. Их эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой 1962 онд тохиоход тухайн үеийн нам төрийн удирдлага, улс төрийн товчоо хуралдаж  Их Хааны төрсөн газарт гэрэлт хөшөө босгохоор шийдвэрлэсэн гэдэг. Энэ талаархи олон баримт интернет, ном, сонин хэвлэлд хангалттай байгаа учир дахин нуршихаа азная.
Уран барималч Л.Махбалын зураг төслөөр гэрэлт хөшөөг 11.70 метр өндөртэй,10 метр өргөн суурьтай, ургаа хадыг асаж буй гал хэлбэртэйгээр барьсан нь одоо ч байдаг. 

Их хааны хөшөө
Урд нь би Жинжий гэдэг Бадам бүсгүйн тухай бичиж байсан даа. Энэхүү зураач, барималч Л.Махбал нь тэрхүү Бадамын төрсөн дүүгийн хүүхэд л дээ. Баруун хязгаарын Харлаг бээс нэг айлын эгч дүү гурван бүсгүйн нэгийг эхнэрээ болгож аваад эгч Бадамыг нь өөрийн адуучинд гэргий болгож өгч, аягач хийлгэж байх үес Бадам нь анхны долоогийн нэг Догсом хурцтай учирсан тухай чадан ядан бичиж байсан билээ.
Хожим цаг төр үймэх үед Харлаг бээс өөрийн эхнэр, хүү хоёртоо өмч тасалж өгч, эхнэрээ хүнтэй суулгаж, хойд эцэгт Лувсанцэрэнд нь өөрийн голомт залгах ганц хүүгээ сайн сайхан явуулахыг аминчлан захиж байсан гэх юм билээ. Миний дуулж мэдсэнээр Махбал зураач залуудаа их сайхан залуу байсан бөгөөд Репиний нэрэмжит уран зургийн академийг төгссөн, маш чадалтай сайн зураач, барималч байсан гэсэн. Харамсалтай нь энэ хүний зураг надад алга.
Санаж байгаагаар Улсын төв номын сангийн үүдэнд байдаг их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний зураг төслийг хийж, 1963 онд босгосон.

Д.Нацагдорж
Энэ хөшөө нь их зохиолчтой маш адилхан болсон байх даа гэж боддог. Учир нь Махбал зураач Нацагдоржийг амьд ахуйд нь уулзаж байсан, гэгээн тунгалаг, сэрүүн дүрийг нь өөрийн нүдээр харж байсан хүний хувьд үнэн бодит дүрийг нь хойч үеийхэндээ үлдээсэн гэдэг.

Гэвч энэ хүнийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй нь дээр хэлсэн Их хааны хөшөөтэй холбоотой. Уг хөшөөг босгоод удалгүй энэ ажилд ороцсон, санаачилсан хүмүүс цөм буруутсан гэдэг. Д.Төмөр-Очир гуайгаас авхуулан тэр хөшөөтэй огтоос холбоогүй ч Их Хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж шүлэг бичсэн Д.Пүрэвдорж гуай гэхчлэн цөм их бага хэмжээгээр "донгодуулсан" гэсэн. Эдэн дундаас уг гэрэлт хөшөөний зураг төслийг хийсэн Л.Махбал гуайн амьдрал овонгоороо эргэж жинхэнэ "там" болсон гэсэн яриа байдаг юм билээ. Тэр хөшөөг хийсэн цагаасаа хойш дарагдаж, хар дансанд орж, төрөл бүрийн хавчлага дор дахин дээш гаралгүй гундуухан амьдарч байсан бөгөөд насны эцэст сайн ханьтай учирч цөөн хэдэн жил амар тайван амьдарснаас бусдаар сайн сайхан яваагүй гэсэн. Гэрэлт хөшөөг буулгахаар анх удирдан бариулсан хүнийг нь буцаан явуулж, уг хөшөөт тэсэлж буулгаж оронд нь өөр хөшөө барь гэсэн үүрэг өгч хүртэл байсан гэх юм билээ.
Ямар ч болов уг хөшөөг арай ч буулгалгүй одоог хүртэл байсаар байгаа нь олзуурхууштай ч хийсэн бүтээлээсээ болж нэг насны амьдралаа эрх чөлөөгүй өнгөрөөсөн уран бүтээлчийг нь бодохоор харамсалтай санагддаг юм.

Comments

  1. Энэ хөшөөны зурагийг өмнө нь харсан ч шиг санагдах чинь. Цонжин Болдогт байгаа мөнгөөр зодож барьсан хөшөөнөөс л гоё хөшөө байна ш дээ. Баярлалаа хө

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...