Skip to main content

Энх улирал ханхлахад

Зохиолч С.Дашдооров гуайн ийм нэртэй нэг сайхан өгүүллэг байдаг. Жинхэнэ хөдөөгийн ахуй, цэрэг  эрийн хайр сэтгэлийг нүдэнд харагдтал дүрсэлсэн. Энэ зохиолоор нь хийсэн киног бүгд мэднэ дээ. Нар хиртсэн жил.

Цэрэгт явсан хүүгээ одон тэмдэг гялзалзуулсаар чимээгүйхэн нүдээрээ инээсээр орж ирэхэд өвгөн эцэг нь хүү ирлээ гэж сандчихад эмгэн ээж нь сүү хөөрлөө хэмээн буруу дуулж ухсхийдэг тэр хэсэг уг киног үзсэн хүний санаанаас гардаггүй. 
Дашдооров гуайн богино өгүүллэгүүд говь нутгийн хүмүүсийн халуун сэтгэл, юугаар ч үл солих амар тайван амьдралын аз жаргалыг гайхалтайгаар дүрсэлсэн байдаг даа.

"Улааран байгаа тэнгэрийн хаяа" зохиолд гардаг залуу бүсгүй, "Оосор бүчгүй орчлон" зохиолын Төгөө өвгөн гэхчлэн зохиолын баатрууд нь сэтгэлд нэг л танил дотнохон. Дээр дурдсан бүх зохиолууд болон ижийгээ дурсаж бичсэн санаа алдам нэг л уяхан туужис, өгүүллэгүүдийг багтаасан түүвэр зохиол нь одоо ч манайд байдаг. Дахин дахин уншихаас уйдамгүй. Нэгэнтээ Дашдооров гуай "Ойворгон залуу насаа гэж" хэмээн дуу алдсан байдагчлан түүний зохиолуудыг уншиж суухад нэхэн дурссан ч үл гүйцэгдэх цахилаад одсон залуу нас шиг хөдөөгийн дахин давтагдашгүй эгэл хүмүүс, эгэл амьдрал, говь нутгийн улаахан наран доорхи амар амгалан  биднээс алслан холдож байх шиг нэг л гунигтай мэдрэмж төрдөг билээ.

Энх улирал ханхлахад говь нутаг өдийд ямархан байгаа бол доо гэж хааяа хааяа бодогдох ч шиг. Тааны үнэр нь анхилсаар байгаа болов уу атан тэмээд нь зэргэлээн дунд сүүмэлзээд миний ээжийн бага насаа дурсдаг дурсамжинд хааяахан цухалздаг голио царцаа шаргисан гангийн халуун наран доорхи амьдрал нь хэвээр байгаа болов уу гэж бодоход нэг л итгэлгүй. Говь нутгаас улаан тоос манарсан цөл, зэлүүд газар, уурхайн олон суурин, урд зүг рүү залсан баргар зам, онгож гандсан цөөхөн хэдэн хүний тухай сураг л мэдээллийн хэрэгслээр хаа нэгтээ дурсагдах болж дээ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...