Skip to main content

Би гэж

Юун Ходровский тэрнээс хэд дахин илүү ув улаан нүд гаргацан хүн л сууж байна хэхэ. Уншаад бичээд, хөөцөлдөж давхиад хэд хоног дэвхцлээ. Илтгэлээ бол аль эрт бичээд явуулцан, буянаараа болог гээд, гэхдээ өөрийгөө эрхлүүлж амжку л байна шүү энэ хүүхэн одоо ккк.

Яагаад заавал би гэж, яагаад өдөр шөнөгүй өөрийгөө зовоож, бачимдаж үхэх гэж байгаа хүнтэй адил өөрийгөө шахаж завгүй байлгадаг юм бол гэж хааяа гайхдаг, больё гэж боддог хирнээ нэг мэдэхэд л унших юм, бичих юм хайчихсан гүйж байхымаа хэхэ. Энэ нэг хүүхнийг дагасан, тойрсон хэл ам гэж учир начраа алдсан шүү. Нэг баагий баахан загнасан, сургууль төгслөө л гэнэ, юм хийлээ л гэнэ, хэн чамд судалгаа хийх эрх өгсийм л гэнэ, зөвшөөрөл авалгүй энэ талаар хөндөж бичих хориотой л гэнэ... бла бла Ер нь тэгээд эцсийн эцэст тэр хүн өөрөө хэн юм, тэднүүс өөрсдөө хэн юм, яахаараа би нийгэмд байж л байдаг сэдвийг хөндөж, судалж бичихдээ хэн нэг хаа хамаагүй баагийгаас  зөвшөөрөл авч байж бичих болдог юм, тэрний өмч юм уу гэж бодохоос эгдүү хүрэх шиг, дараа нь залхаж ядарч байна үнэнэдээ. Хэрүүл хийх хүсэл алга, тэсээд тоохгүй хаях ганц л гарц байна.
Ном уншихаа зогсоогүй уншаад л байгаа шүү, энд харин бичиж оруулку байгаагаас. Ай хөөрхий цаг хугацаа хурдан түргэн довтолж байна даа.

Нээрээ айлын хоол амттай байдаг гэдэг шиг ямар ч байсан айлын хоол гоё үнэртэй байдым байна гэлүү. Манай хөршүүд байнга сайхан хоол хийхиймаа. Сонгино сармис үнэртээд, за яг одоо энд нар гурилтай, сонгинотой шөл хийлээ, за одоо банш чаналаа, за одоо хуурга хийлээ гээд миний хамар надаа илтгэж өгч байна. Хааяа, хааяа бүр харанхуй болсон хойно хоол хийгээд хоол идэх хамаг дур хүсэл өдөөгөөд байдаг юм.
Саяхан нэг том амжилт гаргаж усанд 20 минут гаран орсон хаха. Миний сайных биш халуун ус биш хүйтэвтэр ус байсым гэлүү.

Comments

  1. unshsan nom bolgonoo temdeglej bhig husye tsoon hdn ugeer ch hamaagui. bas nomiin delguuruudeer yavj goy shine sonin nomni tuhai medeelj bhig husye

    ReplyDelete
  2. Яааначка юун зөвшөөрөл авах ёстойн, ямар аймаарын тээн. Загнах юмаа олж ядхымаа.
    Надад бол айлын хоол амттай хэвээрээ л байгаа ш дээ ккккккккккккккк.

    ReplyDelete
  3. Надад бол амттай байх нь падлий ч байхгүй. Гол нь их байх нь чухал.

    Энэ бичлэгийг чинь копидож болдгү юм байна. Яаж ийм болгохийн? заагаадөг?

    ReplyDelete
  4. @Гуталчин: Зав байгаад залхуу хүрэхгүй бол оруулж л байнаа гэе хө.
    @Тэмээчин бүсгүй: Харин тийм, хэдэн жилийн өмнө бас чи ажил хийсэн, цалин авсан гэж дайрч байсымдаа уг нь тэр хүн надаа огтоос хамаагүй, намайг цалинжуулдаг ч биш, миний сайн дураар ажилладаг салбарын нэг холбооны тэргүүн ухаантай юм.
    @Хүн санаа: Хүүеэ, энэ бичлэг сопидож яах гээ вэ? Өөрийнхөө блогийг янзлах гэж байгаа гэж ойлголоо дараа нэг зав гарахаараа тусгай бичлэг болгож оруулнаа. Хүмүүст хэрэг болох байх тэ?

    ReplyDelete
  5. Минийх болку л байна даа.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...