| The white Gauntlet |
Өчигдөр уншсан ном Томас Майн Ридийн "Цагаан бээлий"
Урд нь уншиж байсан шиг санагдсан ч мартчихсан байна лээ. Майн Ридийн олон номыг уншсан энэ ном нь төдийлөн гоё санагдаагүй. Хэвшил болсон өгүүлэмжтэй болоод ч тэрүү нэг их сонирхож уншаагүй ээ.
![]() |
| Хурлийз бүсгүй |
Номын санд миний уншиж байсан "Хоёр ахмад" гээд ном харагдаж байна лээ. Тийм зузаан номыг хүүхэд байхдаа дор нь уншаад явчихдаг байсан. Зузаан тусмаа удаан уншина гээд баярладаг байсым. Тэгсэн саяхан манай найз гайхаад чи тийм олон ном хэдийдээ яаж уншдаг юм бэ би ном унших гэхээр эхний 10 хуудаснаас хэтэрч ерөөсөө чадахгүй юм дэлгээд хэвтэхээр нүд анилдаад тэгээд унтаад өгсөн байхым гэж учиргүй гайхаж нтр хаха. Хүн, хүний чаддаг юм өөр байхымаа гэлүү.
Би чинь ном уншсаар байгаад тэгээд компьютер гэж нэг "хар юмтай" нөхцсөн, тэрнээс хойш гартаа үзэг бал бараг бариагүй бичнэ гэж исто харсан хүн муужирч унамаар аймшигтай сараачдаг болсон хүн штэ. Заза хадуурлаа болих минь хэхэ.

Comments
Post a Comment