Хүүхэд байхдаа МТV үздэг байлаа штэ. Бусад аймаг суманд үндэсний телевиз гардаггүй гэхээр их гайхдаг байж билээ. Манайх монголд анх телевизийн нэвтрүүлэг цацаж эхлэхэд л зурагт авч сумандаа ганц зурагттай айл болж байсан юм гэнэ лээ гэж дурдаж байлуу? Удалгүй айл бүхэн зурагттай болсон ч зарим аймагт зөвхөн оросын ОРТ суваг гардаг байсан гэсэн. Манай сумынхан бол ч анхнаасаа ОРТ бас Үндэс үзсэн, удалгүй бас нэг хэсэг Хонг Конгийн олон суваг үздэг, сувгуудаа цаанаасаа ээлжилж солиод үзүүлдэг байжүүлээ. Антений инженерүүд үндэсний телевизийн нэвтрүүлэг дуусмагц аль нэг сувгийг шууд тавина, голдуу кино сувгууд, аа харин өдөр нь бол үндэс эхлэхээс өмнө хятад, хонг конгод цацагддаг МТV тавина шүү дээ.
Тухайн үед үндэсний сувгаар ганц нэг дуучдын дууг, клипийг хөгжмийн завсарлага гээд явуулдаг байсан юмдаг. Тэр үед амтанд нь орж байсан олон дуу, клипээ одоо санадаггүй ээ.
Санаж байгаа ганц хоёроо энд тавьчихнаа.
Байрнаасаа гараад Халтар царайтыг айлд очиж үзэх гэж байгаад айлын нохойд бариулах шахаж билээ. Юун халтар царайт арай гэж шөнө дөлөөр зугатаж эсэн мэнд байрандаа ирж билээ. Түүний дараа Ошин гээд Япон хану бас их үздэг байж билээ. Хоол горьдсон нохой шиг айл хэсээл ккккк
ReplyDeleteХэхэ юун хөөрхөн дурсамж вэ. Харин Халтар царайт үзэх гэж байхад зурагт шатчихаар боож үхэх гээд гудамжныхаа айлуудаар тэнэж үздэг байж билээ
DeleteСүүлд 2000 он нилээд гарснаас хойш манайх Оросын Рекорд гээд зурагтнаасаа салаагүй. Тэр зурагтны өндрийн ламп байдаг байсийн. Өндөр хүчдэлийг нь зохицуулдаг. Өнөөх нь хөндийрчихлээр асдаггүй байсан. Ард нь хуруугаараа дараал асаачдаг байж билээ. Тогонд цохиулах юм бол нам авахаар шдэ. Яаж болдог байсийн /дотор арзаганав/
ReplyDeleteМуу хүний заяа завагт гэдэг шиг янзан бүрийн юм болж байхад яадагч гүй байжээ. Манай зурагт жирилзэж эхлэхээр нь зулай дээр нь шугмаар нам цохиод зүгээр болгодог байсан хаха. Нэг нь урт шугмаа тэврээд зурагтынхаа өмнө анаад суудаг, жирилзэж эхлэнгүүт нь ухас гээд тас цохьдог байсым. Олон айлын зурагт жирилзэж эхлэхээр цохиход зүгээр болдог байсан нь ямар учиртайн бол гэж одоо гайхдаг ккк
Delete