Skip to main content

Ном уншаад бас хайгаад

Сүүлийн хэд хоног ном уншлаа. Интернэтэд байдаг Харри Поттерийн цувралуудыг бүгдийг нь уншсан. Нэг номыг нэг өдөрт дуусгах гэсэн уриатай ч гэхүү уншсаар байгаад долоо хоногт дуусгалаа. Харри Поттерийн цуврал киног үзээгүй байсан болохоор ном нь жигтэйхэн таалагдлаа. Хүүхдийн ном гэж бодохгүй байна. Зохиолч эмэгтэйг нь бас монгол хэл рүү хөврүүлсэн хүнийг нь биширлээ. Хэн хэн нь маш том ажлын ард гараад яажшуухан баярласан бол гэж бодлоо л доо. 

Харри Поттерийн цувралуудыг уншаагүй хүн
байвал уншихыг санал болгоё хэхэ
Бүх цагаа компьютерийн ард өнгөрөөдөг хүний хувьд тэнэж яваад хуучин дурсамж сэргээсэн зураг олж хараад сэтгэл хөдөллөө шүү.

Энэ байна
Хуучин дурсамж сэргээсэн зураг
Энэ номыг аав маань эгч бяд хоёрт намайг сургуульд ороогүй байхад авч өгсийн. Тэгээд эгч уншиж өгнө, за одоо хоёулаа ийм ажлаа хийчихээд дараа нь тэр үлгэрийг уншнаа гэх маягаар хэхэ. . Би яахав угаас үлгэр, номонд нугасгүй ухаанаа алдчихдаг юм хойно гялс чадлаараа нөгөө аяга таваг угаах энэ тэрээ хийгээд уншуулах гэж яардаг байсан гэхдээ бид хоёр бараг тийм маягаар үлгэрээ уншихгүй харин өглөө гэрийхнийгээ ажил, хичээлдээ явсан хойгуур сэрээд голдуу би эгчийнхээ өвөрт үсэрч ороод хоёулаа хөнжлөө нуруун дээгүүрээ нөмөрч  зэрэгцээд дөрвөн хөллөж хэвтэж байгаад эгч үлгэрээ уншдаг байсан юм. Уг нь би сургуульд орохоосоо бүр өмнө эгчийгээ цагаан толгой сурч байхад хажуугаас нь өнгийсөөр уншаад сурчихсан байсан ч эгчээрээ үлгэрээ уншуулах их дуртай байсан
Дахин дахин уншаад ханахгүй хэхэ. Жигтэйхэн зузаан, дуусдаггүй л ном санагддаг байжүүлээ. Сүүлд намайг сургуульд ороод удаагүй байхад энэ ном маань гэв гэнэт алга болчихсон, би одоо хүртэл майр харамсдаг. Уг нь эгч бид нар ерөөсөө урж балиартуулж гэмтээгээгүй цоо шинээр нь хадгалж байсан. Хэрэв одоо байсан бол хүүхэдтэй болтлоо хадгалаад тэгээд уншуулах байсан даа гэж бодохоор харамсаад болдоггүй юм хэхэ.

Одоо Гейшагийн дурсамж, Обамагийн бичсэн Ааваасаа өвлөсөн мөрөөдөл ном, бас Бөгжний эзэн гэх мэт номыг олж уншмаар байнаа. Англиар унших дургүй л дээ аль болох эх хэлээрээ уншмаар санагдаад байдаг юм. Худалдаж авах гэхээр нэг өдрийн дотор уншиж дуусгаад тэгээд дахиж хэрэглэхгүй, дээр нь би өөрөө байнга нүүдэг гэх үү дээ номоо цуглуулж нэг газар хураах аргагүй болохоор зээлээр л уншмаар байгаам. Номын сангуудад бараг байдаггүй, байсан ч гэрээр өгдөггүй юм билээ.
Дараагийн удаа олж
 уншихаар хайж байгаа ном
Хаанаас түр хугацаагаар зээлж уншаад буцааж өгөхийг мэддэг хүн байна уу?

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...