Хөгжмийн сургуульд шинэ сурагч иржээ. Царайлаг залуу оюутан сургуулийнхаа байртай танилцаж явахдаа нэрийг нь үл мэдэх аялгуу төгөлдөр хуур хөгжим дээр уянгалж байхыг сонсож, хайж явсаар тэр дуу гарч байсан танхимд очдог.
Энд тэр үеийн даруухан бүсгүйтэй гэнэт тулгарч, түүнээс ямар нэртэй аяглууг хөгжимдөж байсныг асуудаг. Бүсгүй түүнд "Хэлж болохгүй нууц" гэж хариулдаг.
Киноны оршил нэг иймэрхүү.
![]() |
| The Secret That Cannot Be Told |
"Хэлж чадахгүй нууц" кино нь 2007 онд Тайваньд бүтээгдсэн. Тухайн ондоо Тайваны кино академийн "Алтан морь" шагналыг хүртсэн бол дараа жил нь Хонг-Конгийн кино наадмаас Азийн шилдэг киногоор шалгарч байжээ.
Киноны гол дүр Ye Xianglun-ы дүрд Тайваны алдарт хөгжимчин, дуучин, жүжигчин, найруулагч, хөгжмийн зохиолч Jay Chou тоглож ээ.
Ямархуу ур чадвартай хөгжимчин болохоо тэр энэ киноны төгөлдөр хуурын дуэл дээр харуулдаг.
Чайковскийн Хунт Нуур-ын нотыг авч найз бүсгүйдээ өгөхөөр төгөлдөр хуураар халз үзэлцдэг энэ хэсгийн зураг авалт бас гайхалтай.
Энэ киноноос олж мэдсэн нэгэн сонирхолтой зүйл нь Шопен Санд хоёрын түүх. Анх удаа л Санд польш хөгжмийн зохиолчтой нууцлаг холбоотой байсныг дуулж, Консуэллог зүгээр нэг бичээгүй юм байна гэж бодсон.
Хэлж болохгүй нууц гэдгийн хувьд... Амьдралд үл тайлбарлагдах, далд мэдрэмж, илэрхийлж үл болох төсөөлөл гэж байдаг. Мэдэрсэн зүйлээ ил гаргаж хэлээд хүмүүс итгэх нь юу л бол.
Хэнд ч хэлэмгүй үгийг хэнд ч бүү хэлээрэй гэж хэнд ч бүү хэл... гэдэг байхаа.
Дашрамд энэ кино бүрэн эхээрээ Eng субтитртэй энд байгаа шүү.
Дашрамд энэ кино бүрэн эхээрээ Eng субтитртэй энд байгаа шүү.

Заваараа үзнээ. Сонирхолтой санагдлаа.
ReplyDeleteТэгээрэй :)
DeleteGoyo kino shuu, yalanguya halz tulaanii heseg. Sand Chopen 2-n hairiin tuuh aldartai shdee, Sand minii durtai zohiolch, COnsuela shireenii nom blaa hehe. Odoo Consuelagaa dahiad olj unshih ymsan.
ReplyDeleteКонсуэллог уншиж өссөн ч Санд-ын тухай сонирхож байгаагүй юм байна. Сайхан хүүхэн байсан байна лээшд
DeleteJay Chou ene duuchind bi ih durtai china duuchdiin duunuudaas arai l uur. Yalanguya uyangiin hairiin duunuud aya ni ih goy bdiin shd
ReplyDeleteТайванийн дуучин гэж би ойлгосон. Тэднүүс чинь өөрсдийгөө хятад гэдэггүй юм байна лээ. Хятадыг гадаад гэдийм билээ :)
DeleteАан тэр тулааны хэсгийг нь үзчихээд би бүр гайхаад байсан юм. Ийм сайн төгөлдөр хуур тоглодог хүнийг кинонд тоглуулах гэж жүжигчин болгож сургадаг юм болов уу эсвэл ийм сайн жүжигчин хүнийг ингэтэл нь төгөлдөр хуур тоглуулж сургана гэж баймааргүй юмаа гээд л. Ямар ч эвлүүлэг байхгүй яг жинхэнээсээ тоглоод байдаг байхгүй юу. Киноны хувьд монгол хэл дээр л үзсэн санагдаад байх юм, гэхдээ дуусгаснаа санадаггүй ээ. Би одоо яацан байсан юм бол доо хэхэхэ.
ReplyDeleteТөгсгөл нь бас гоёшдээээ.... Эмэгтэй нь харин тоглохдоо жаахан тааруу шиг байна лээ тэ?
DeleteБи энэ киног үзмээо байна аа. Ийм гоё юмыг үзэхгүй бол харамсах юм байна. Хөгжим гэдэг үнэхээр гайхамшигтай үнэхээр:)
ReplyDeleteЭнд гэдэг дээр линк оруулсан, тэрэн дээр дараад орж үзэж болоно шүү
DeleteӨө тэгээд л шууд үзчихсэн баярлалаа гэж хэлэх гээд амжаагүй л байлаа. Баярлалаа сайхан кино байна лээ:)
ReplyDelete:)
Delete