Блогоо нүд сохлом хурц шар болгочихлоо хэхэ. Уйдамтгай ч гэх үү байсгээд дэвсгэр зургаа солимоор болдогийн.
Сүүлийн үеийн сонин хачин гэвээс сар гаран ч юм уу залхуурч суусны шанд буцаад бөдөөрчихлөө хэхэ.
Аа дэлхий ертөнцийн сонин гэвээс миний мэдэхгүй өч төчнөөн юм байна цаана чинь, архи тамхины үнэ ямар байдгийг угаасаа мэддэггүй хөөн. Архи үнэтэй л байдаг гэж мэдэхийм байна.
Өчигдөр хэдүүлээ сууж байгаад санамсаргүй бусаддаа тамхины хууль хэрэгжээд дуртай газраа суух, шоудахад амар болсон юм шиг байна урд нь нэг газар орж суугаад гэртээ хариад үсээ угааж унтах гэж их зовдог байлаа одоо хаана ч орж сууж хоол идсэн сайхан болжээ гэтэл хажуугаас нэг охин сониноос тамхины хууль хэрэгжснээс болоод цагуур чинь 0.5 архи зарахаа байсан шдэ бүгд 0.75 л зардаг болчихсон гэнээ.
Яадаг юм тэр нь гэтэл урд нь хүмүүс 0.5 аваад дээр нь нэг тамхи авчихдаг байсан одоо тамхи авахаа болиод жишээ нь 8 мянгаар 0.5 авдаг байсан бол одоо 3 мянгын тамхи авахаа больсон учир 11 мянгаар 0.75 авдаг болсон гэх шиг боллоо.
Бичигч миний бие угаас архи, тамхины үнэ мэддэггүй гэдгээ дээр хэлсэн дээ. Хаана тийм хямдхан архи байдым бол... дэлгүүрт бол их л үнэтэй байдаг баймаарын гэж бодож байгаад тэсэхгүй асуутал баранд гэнээ хэхэ. Бар гэж миний мэддэгээс өөр юм бас байдаг бололтойн гэхгүй юу ахиад хэхэхэхэхээхэ. Харин тамхийг тийм айхтар үнэтэй гэж зүүдлээгүйшдээ. Үсрээд хайрцаг нь 1000 төгрөг л байдаг байх гэж боддог байлаа л даа.
Яг одоо интернет сэжигтэй гацаад байгаагаас шалтгаалан уур хүрч үргэлжлүүлж бичих юм санаанд орж ирэхээ болив.
Хүнтэй чухлаар чаталж байхад чам мууг дээ... интернет үйлчилгээний компаний, удаан сүлжээг сэтгэл санандаа дэр болгоод мянга түм балбаж, нүдэж өд сөдийг нь зулгааж хаялаааа...
Comments
Post a Comment