Хоёр хоног блогоо бичих завгүй байлаа. Гараад л орой орж ирээд хийх юм байж байгаад унтаад өгдөг.
Шүдний зургаа авхуулсан, муу байна гэж эгч толгой сэгсэрсэн, яаж янзлахыг бөө мэд бөө удган нь л мэдэж хэхэ.
Өчигдөр, өнөөдөр хоёр найз нөхдийнхөө машинд сууж баахан давхилаа. Манай тэднүүс аймаар давхиж байна шүү. Их дэлгүүрийн урд замаас төв замд нийлээд хэдхэн метр яваад Мөнгөн Завъяагийн наахнаас буцаж Их Дэлгүүр рүү огцом эргэж тэр чигтээ сүнгэнэтэл давхиж их дэлгүүрийн зүүн талын замаар хойшоо эргээд арилаад өгсөн хаха.
Тэр зуур хоорондоо цагдаа байна уу хар хар гээд л цагдаа агаа харагдаагүй тул улайн цайм дүрэм зөрчиж давхисан нь тэр. Тэр чигтээ гялс манс давхиад Гандрисын хойхонотой зогсоолын дэргэд түр зогстол нөгөө торгох ёстой цагдаа агаа баахан ноймер хурааснаа сугавчилчихсан хөөе та нар наанаа зогсоолд орж зогс битгий зам бөглөөд бай гэж сануулаад л өнгөрч байна лээ.
Зам зуур хажууд суусан найз намайгаа сайхан доош хийж, чи одоо бие чинь их муу байдаг юм уу байнга энд өвдлөө тэнд өвдлөө гэхийн тэг ингэ гэхчлэн сургааль айлдсаар явж хүрэх газартаа хүрч бөөнөөрөө сахарын шинжилгээ, өндөр, жин, цусны даралтаа үзүүлэх гэхчлэн үзлэгт хамрагдлаа л даа.
Тэгсэн найзын сахарын хэмжээ 7-с дээш гараад явсан, минийх 5.9 хэхэ. Найз гуайн царай жаахан эвгүй болоод сувилагчаас ахин дахин ийм хэмжээ зүгээр үү гэж асуугаад, 8-с дээш бол давтан шинжилгээ, нарийн үзлэгт хамрагдах ёстой гэсэн жаахан санаа нь амрах шиг болно лээ хэхэ.
Бас болоогүй хажуугаар нь өөрийгөө өмөөрөөд л чи тэр хэн ахыг хар даа архи уудаггүй, тамхи татдаггүй байж сахар нь надтай адилхан хэмжээтэй байна гэж намайг инээлгээд, тэгснээ би яваандаа цагаан хоолтой болж магадгүй гэж дахиж инээлгээд л хэхэ.
Дараа нь жин, өндөрөө хэмжүүлтэл миний жин, өндрийн харьцааг тооцоод илүүдэл жинтэй гээд, миний өмнө орсон манайхны нэг хүн таргалалтын зэрэгтэй гараадаа хаха.
Найз миний дараа үзлэгт орох байсын, тэгээ л өөртөө майр итгэлтэй, би туранхай нтр болоод зогссон чинь бас илүүдэл жинтэй гэнээ хахахахаах. Өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй үгүй ээ би аймаар булчинтай байхгүй юу хар даа гээд сувилагч нарыг шалж булчингаа үзүүлээд байх шиг болсон.
Нөгөө архи уудаггүй, тамхи татаггүй ах их жижкээн туранхай биетэй байхгүй юу, тээл намайг тарган байна гээд толгой сэгсэрч сэгсэрч жинлүүр дээр гараад зогстол бас илүүдэл жинтэй гардаг гэнээ хахахахаах. Ах хаана тэр илүүдэл мах өөх нь байнаа гээд сувилагчийг бариад үз гээд хахахааххааххахаха.
Иймэрхүү хөгтэй шуугиантай өдрүүд өнгөрлөөдөө...
Comments
Post a Comment