Айдас хэдэн төрөл байдаг вэ?
Миний багш номондоо хүний айдсыг жагсааж бичсэн байсан. Нийт 51 төрлийн айдас тэр жагсаалтад бий.
Тэр бүх айдсаас салах хэрэгтэй, айдас нь хамгийн том нүгэл гэж үздэг юм билээ.
Ерөнхийдөө
Урд насны айдас
Одоо үеийн айдас- Ганцаардлаас айх
Ирээдүйн айдас- амьдрал утга учиргүй болох гэж ангиласан байлуу даа.
Яг одоо надад хэдэн төрлийн айдас байна гэвэл ямар ч байсан нилээн хэдэн айдас байна.
Буруутан байх айдас, буруугүй байх айдас гэхчлэн хэхэ. Ерөнхийдөө нийгмээ дагаад тэр үү бид бүгд дор бүрдээ өч төчнөөн айдастай явдаг болж. Гар хөлөө чөлөөтэй хөдөлгөхөөс айдаг болж, үзэл бодлоо чөлөөтэй хэлэхээс айдаг болж, бодол санаагаа блог дээрээ бичихээс ч бас айдаг болж.
Алдаа хийхээс айдаг болж... айдасгүй хүн гэж байхгүй л биз гэвч ядаж сэтгэлийн дарамт үүсгэдэг айдсуудаас ангижрах нь зөв болов уу. Нэмээд хэлчихэд аюулгүй байдалдаа санаа зовох айдас багшийн номонд байгаагүй харин үхлийн айдас гэх мэтчилэн байдаг.
Аюулгүй байдал нь хүний хамгийн чухал таван хэрэгцээний нэг гэж Масловын онол дээр бичсэн байдаг даа.
Тэгэхээр айдас гэж зөвхөн сэтгэл дотрохыг хэлээд байгаам шиг байна.
Айдсаас айх айдас нилээн гүнзгий байдаг байх надад. Нэг хүн надад хэлж байсан юм л даа. Хүнд гомдохоо больсон, хүнд туслаад хариу харахаа больсон өөрт байгаагаа үг дуугүй өгнө, сэтгэл доторхи гомдол зовлон шаналалаа гагцхүү бурханд хэлдэг бурхан намайг ийм замд хөтөлсөн учраас бурханы заасан замаар яваа гэж бодоод хэзээ нэг цагт бурхан эргээд надад сайн сайхан зүйл өгөх биз дээ гэхчлэн ярив аа.
Өөрөө бол үүнийгээ их зөв гэж боддог, өөрийгөө бурханы тусламжтайгаар гэгээрсэн хүн гэж боддог шиг байна лээ ярианы өнгөнөөс нь харахад.
Харин миний хувьд шууд л энэ хүн дээд зэргийн айдастай хүн байна л гэсэн бодол төрсөн хэхэ.
Шал гажиг бодол төрж байгаамааа. Бас хүнд болохгүй бүтэхгүй юмыг хэлж байхаар бурхантай болж, бурханд гомдлоо хэлж явбал зүгээр үү гэж өөрөөсөө асуулаа... гэвч бурхан гэж хий хоосон юм. Хий хоосонд бурхан байгаа гэж төсөөлж, хүнд хандаж гомдол гуниг баяр жаргалаа ярьж чадахгүй хийсвэр бурхандаа хандана гэж айдсын хамгийн гүн шатанд орсон хэрэг биш үү гэж өөрөөсөө асуугаад болж өгдөггүй ээ хэхэ.
Айдас гэж тийм л хүчтэй байх нь. Ав адилхан мах цустай хүн болж төрчихөөд хүнд хандаж бодол санаа, зовлон жаргал, амьдрал ахуйгаа хэлэхээс тэгтэл айдаг болж, хий хоосон зүйлд хэлэх хүртлээ гүн бат айдаст нэрвэгдэжээ хүмүүс.
Нөгөө талаас хэний ч амьдралд тохиолддог зүйлүүдийг сонсохоос хүн айдаг болж, бусдын ярианаас айдаг болж. Ухаан нь би өөрийнхөө тухай хүсснээ бичнэ, ярина гэвч миний найзууд үүнээс айдаг. Зүгээр азгүй тохиодлоос болж сэтгэлээр унаад найзууддаа үүнийгээ хэлвэл тэд сонсохоос айдаг, ойлгохоос айдаг бүр нарийн авч үзвэл намайг азгүйтэхээс айдаг, алдаа хийхээс найзууд маань тэгтэл айдаг байх нь.
Айдсаас хэрхэн ангижрах вэ гэвэл тухай бүрт нь тохирсон эмчилгээ байдаг л бололтой. Айдас гэж...
айдас чинь ийм чухал зүйл байсан юмуу
ReplyDeleteЗовлонгийн шалтгаан нь хүсэл гэдэг дээ, хүн бүр сэтгэл амар байхыг хүсдэг гэвч өч төчнөөн айдсаас болж шаналж хүсээгүй зүйлээ хийдэг...
DeleteАйдсаас ангижирч чадвал л сэтгэлийн өч төчнөөн зовлонгоос сална шүүдээ