Skip to main content

Диваажингийн залуу...

Marco Leonardi гэдэг нэрийг манай үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй л болов уу.

Албан ёсны намрыг нь харвал тун ч товчхон бичигдсэн байдаг. 1971 онд Австралид Итали гаралтай гэр бүлд төрж, дөрвөн настайдаа Итали орондоо буцаж, тэндээ кинонд тоглож, түүний тоглосон кино нь Оскарын наадамд шилдэг гадаад киногоор шалгарч байсан гэсгээд түүний намтар өндөрлөнө.


Танил дүр төрх үү эсвэл????

Марцо Леонарди Америкийн Лос Анжелос хотод амьдардаг болоод нилээн удсан хэдий ч жилийн тэн хагасыг төрөлх Италидаа, тодруулбал Ром хотноо өнгөрүүлдэг гэнэ. 1986 оноос эхлэн кинонд дүр бүтээж, лавтай 20 илүү дэлгэцийн кинонд жүжиглэсэн гэхээр бас чамгүй сайн жүжигчин гэдэг нь харагдана.

Гэвч авъяаслаг хийгээд царайлаг өө хэлвэл ялимгүй намхан нуруутай энэ жүжигчин яагаад тэгтэл нэрд гараагүйг мэдэхгүй юм, магадгүй итали цустай учир англи хэлний бэрхшээлээс болж Холливүүдэд төдийлөн уригдаагүй юм уу гэж бодож болох ч түүний намтарт Англи, Итали, Португали, Испани хэлийг төгс эзэмшсэн гэж дурдсан байх юм билээ. Айхтар алдаршаагүй нь ч бас зарим талаар сайхан л санагддаг хэхэ.

Холливүүдийн алдарт одод болох Антонио Бандерас, Жонни Депп, Сальма Хайек, Уиллем Дефо, Микки Рурк, Ева Мендес, Дэнни Трехо нартай хамт тоглосон кино нь түүний гол дүрийг нь бүтээсэн бусад киноноос дутахгүй хүмүүсийн мэддэг бүтээл байж мэдэх юм.


Гол дүр биш бас эсрэг талын баатарт тоглосон байхаа. Би өөрөө энэ
киног нь олж үзээгүй ээ.


Анзаарсан бол дээрхи оддын нэрийг харахад Испани, Португали хэл цаашлаад Латин Америк санаанд орж байна уу? Ямар нэртэй кино гэж үү? "Эрт урдын цагт Мексикт нэг удаа" гэж махчлан орчуулах юм уу даа. "Once Upon a Time in Mexico" хэхэ.

Гэвч дээр дурдсан энэхүү "Once Upon a Time in Mexico" кино нь түүнийг алдаршуулсан юм биш. Америкийн үзэгчид бол түүнийг Like Water for Chocolate, (1992) киногоор нь нилээн сайн  мэддэг байх.



Like Water for Chocolate, (1992)
Marco Leonardi as Pedro Muzquiz


Харин манай үзэгчид Марцо Леонардиг гоолиг Елена бүсгүйд дурлаж шаналсан, Who said that? Gary Cooper? James Stewart? Henry Fonda? Eh? гэж дуу алдсан залуу Сальваторе Ди Витагийн дүрээр ихэнхи нь мэднэ.


Энэ кино нь Оскарын кино наадамд шилдэг гадаад киногоор шалгарсан дэлхийн сор бүтээлүүдийн нэг билээ.


Парадизо кино театр (Nuovo Cinema Paradiso) буюу миний өөрийн нэрлэдэгээр диваажингийн кино театрыг хэд үзсэн ч уйддаггүй. Анх үзчихээд хэд хоног биш бүр хэсэг хугацаанд сэтгэлээс гарахгүй, нэг тийм үгээр тодорхой хэлчихэж болохгүй гуниг ч юм шиг, сайхан дурсамж ч юм шиг эсвэл бүр хязгааргүй оргилсон хүсэл мөрөөдөл ч юм шиг бүхэл зүйл сэтгэлд зангираад байж билээ.

Ийм сайхан кинонд, тийм гайхалтай дүрд, тэгж сайхан жүжиглэсэн хүнд өөр юу хэрэгтэй гэж гэмээр. Олон кинонд тоглосон жүжигчдээс илүү үзэгчдийн сэтгэл зүрхэнд ганцхан дүрээр үүрд хоногшин үлддэг жүжигчин байх нь хавьгүй азтай байж ч мэдэх юм. Тиймээс энэ жүжигчнийг өдөр бүр, цаг минут бүр олны анхааралд өртдөг, алхаа гишгээ бүр нь алдартай сэтгүүлийн хуудсыг чимдэг одууд шиг болтлоо алдаршаагүйд дотроо битүүхэн баярладаг.

Марцо Леонарди Америкт бас Италид өөр бас олон улсад нилээн олон дүрд тоглосон байдаг. Ганц нэгийг нь дурдвал Le Buttane, (1994) The Stendhal Syndrome (1996), My Brother Jack (1998), The Five Senses (1999), From Dusk Till Dawn 3: The Hangman's Daughter, (2000) гэх мэтчилэн.


Үүрд залуухнаараа, үүрд сайхнаараа бас үүрд дурласан төрхөөрөө....


Жирийн кино сонирхогч, үзэгч миний хувьд бусад киног нь үзсэн ч тоглосон дүрийг нь төдийлөн онцолж харахыг хүсэхгүй л болов уу. Учир нь Сальваторе Ди Вита хэвээр нь төсөөлж явах гэсийм...

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...