Ахиад л пан пан гэх гээд ороод ирлээ. Өшдөр кофе уусныхаа шанд өглөөг хараатайгаараа угтсан шдэ. Ёстой архи ууснаас дор юм гэлүү хэхэ. Үүр цайсны дараа унтаад өдөр босоод одоо дахиж унтах гэсэн ээж өчигдөрийн уулзалтын тухай шалгаасаар байгаад нойр үргээчихлээ хэхэ.
Дээр нь нэмээд ээж өөрийнхөө тухай онигоо ярилаа л даа. Манай аймийн гавъяат цолтой дөрвөн багш амьд сэрүүн байдым байна л даа, хамгийн залуу нь ээжээс нилээн хэд дүү гэнэ.
Саяхан уулзаад сууж байтал тэр багш ээжийн тухай онигоо ярьж. Хүүхэд байхдаа эвлэлд элсэх болтол элсүүлэх комисст ээж орчихсон сууж байсан юм байх. Угийн л улаан коммунист, багаасаа элдэв сэтэртэй дарганцар хийж ирсэн хүн манай ээж чинь.
Тэгээд нөгөө одоогийн гавъяат багш чинь эвлэлд элсүүлэх асуултанд гялалзтал хариулаад гурван ч даваагаа давчиж. Хамгийн сүүлд манай ээж нэг асуулт асууж тэр нь "Цэдэнбал даргын утасны дугаар хэд вэ" хахахахаахаххахахахахахахаха.
Нөгөө охин хариулж чадалгүй мултарсан гэсээн. Лаг намжиртай, за тэгвэл дараа ирж эвлэлд элсээрэй гээд үдсэн юм байх ээж.
Утас шөрмөсийг нь хүн яаж мэддэг юм гэж гайхаад асуулаа тэгсэн дээр үед улс төрийн товчооны гишүүдийн утасны дугаарыг цээжилдэг байсан гэж байна шдэ хэхэ.
Илтгэлээ бичээд явуулсаан, өнөөдөр хурлаар хэлэлцээд эцсийн хариу өгнө гэсэн. Эх сурвалжаа тодорхой зааж өг гээд байгаа, гэтэл би нь ишлэл авсан бол эх сурвалжаа ном журмын дагуу зааж өгсөн, аа бүхэл бүтэн ном уншаад тэр номноос авсан ойлголт дээрээ өөрийн бодол санаагаа тусгаад, боловсруулаад, өөрийн санаагаар дүгнэлт, задлан шинжилгээ хийж бичсэн бол зүгээр л номын нэр, зохиогчийн нэр гэдгийг тавиад хэддүгээр тал гэдгийг оруулаагүй, ишлэл байхгүй учир.
Түүнийг шалгалтын комисс эх сурвалж нь тодорхойгүй гэж үзээд байх шиг байна. Миний тархины тэр хэсгийн тэддүгээр давхарын тэддүгээр нугалаасын тэддэх цэгийн эх сурвалж гэж бичүүл ямруу гэсэн Гуталчин саваад унацан шдэ нээрээ хэхэ.
Өнөөдөр зүгээр суугаагүй ээ, нэг жогжоолкон асуудлаа бүтээж, хороо орж тамга даруулсан гавьяатай хүн сууж байна. Маргаашнаас зав зай гарвал шүдний эмнэлэг алхаад марш.
Хүмүүсийг шүдний эмчээс айдаг, шүдээ үзүүлэхээс айдаг гэхээр гайхаад байхын. Том эгч шүдний эмч юм чинь би шүд амаа сайхан ухуулж өслөө шдэ гэхгүй юу хаха.
Шүдний эмчээс, эмнэлгээс айдаггүй ээ. Шүдээ янзлуулах дуртай л хүн дээ. Гэвч нэг шүд үүрдийн асуудалтай, аль хоёр гуруун жилийн өмнөөс эгч зургаа авхуул гээд л байгаа. Би нь залхуураа л яваад байгаан. Нэгмөсөн маргаашаас хөөцөлдөж зургаа авхуулаад мэс засал хийлгэж ёзоороо тайруулах уу эсвэл мэсвэл гэдгийг эгчээр шийдүүлнээ.
Юмыг яаж мэдэх үү гэнэт бөөн бөөн аз дайраад гадаад руу сургууль соёлд ч юмуу явах болчихвол шүд бэлэн байх хэрэгтэй биздээ тэ?????????
шүдний хамгийн сайн эмнэлэг хаана бгаа болоо. миний шүд байнгын асуудалтай бдын. чихэр их иддэг бсны гай л д аа. бүрээс эд нар салаад уначуул сайн эмнэлэг мэдэж бх хэрэгтэйн бн. халдвар юм авахааргүй, цэвэрхэн л газар олмоор. бас хүүхдийн шүдэнд урьдчилсан сэргийлэх үзлэг хийгэд, фтор түрхээд өгчихөөр. дээр үед энэрэлд үзүүлдэг бсан. тэгэхэд хүнээ дийлдэгүй бсан одоо хэвээрээ блгүй. өөр шинэ газар мэдэх бол зөвлөөрэй.
ReplyDeleteМиний хувийн бодлоор эмчийн ур чадвараас л их зүйл шалтгаалдаг байх. Гаднаас нь харахад гял цал, өндөр үнээр үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд материалаа жирийн эмнэлэгтэй яг адилхан газраас адилхан үнээр авдаг л юм билээшдээээ. Үйлчилгээ нь ч адилхан. Хүүхдийн шүдний хамгаалатын фтор нтрийг бол бүгд хийнэ, гол нь эмчийн ур чадвар, ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа байдал л чухал гэж хэлье хө.
DeleteБас нэг юм хэлэхэд хувийн эмнэлгийн эзэн эмч бол нэр хүнд, үйлчлүүлэгчээ татах бодлого зэргээ байнга санаж байдаг тул аль болох чанартай сайн үйлчилгээ үзүүлдэг, харин эздээсээ цалинждаг эмч бол өөрт амар, хялбар, хал балгүй эмчлээд гаргахыг л боддыншд.
Гэхдээ үнэтэй гоё эмнэлэг гэвэл хотын түргэний өөдөөс харсан Префект билүү тиймэрхүү нэртэй эмнэлэг өөрийн томоо байртай бас өндөр үнээр үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Чанарыг нь мэдэхгүймаа хө.
харин хүмүүс энийг л заааж өгөх юм. 4, 5 жлийн өмнө бас дажгүй гэхээр нь аминдаа хажуугаар нь гарахдаа бүрээс хийх тухай асуучих санаатай орсон чинь хов ярьсан хэдэн гар сууж бсан. хүний асуултанд ч хариулахгүй тээршаасан янзтай. үүднэсээ үйлчилгээ нь таалагдаагүй газарт дургүй болохоор дахиж зүглээгүй? учиргүй үнэтэй блохоор л сайн гэж бодоод хүмүүс зөвлөөд бдаг юм боловуу?
ReplyDeleteМиний бодлоор бол хүмүүс чанарыг хардаггүй гял цал юмыг хардаг болохоор гаднаасаа төдийлөн гял цал биш ч эмч нь ур чадвартай эмнэлэг заагаад өгчихвөл мөнгөтэй хүмүүс нь голно гэж боддог юм байлгүй дээ. Чанарыг нь мэдэхгүй гэж хэлсэн дээ. Миний хувьд үнэ дагаж чанар гэдэг утгаар л үнэтэй эмнэлэг хэлсэн нь тэр хэхэ. Эмчилгээний чанар нь эмчээсээ л шалтгаална шүүдээ. Хүмүүсээс сайн эмнэлэг асуулгүй сайн эмч гэж нэг сургалаад үз дээ. :)
Delete