Skip to main content

Хэлж болохгүй нууц

Хөгжмийн сургуульд шинэ сурагч иржээ. Царайлаг залуу оюутан сургуулийнхаа байртай танилцаж явахдаа нэрийг нь үл мэдэх аялгуу төгөлдөр хуур хөгжим дээр уянгалж байхыг сонсож, хайж явсаар тэр дуу гарч байсан танхимд очдог.

Энд тэр үеийн даруухан бүсгүйтэй гэнэт тулгарч, түүнээс ямар нэртэй аяглууг хөгжимдөж байсныг асуудаг. Бүсгүй түүнд "Хэлж болохгүй нууц" гэж хариулдаг.

Киноны оршил нэг иймэрхүү.

The Secret That Cannot Be Told

"Хэлж чадахгүй нууц" кино нь 2007 онд Тайваньд бүтээгдсэн. Тухайн ондоо Тайваны кино академийн "Алтан морь" шагналыг хүртсэн бол дараа жил нь Хонг-Конгийн кино наадмаас Азийн шилдэг киногоор шалгарч байжээ.

Киноны гол дүр Ye Xianglun-ы дүрд Тайваны алдарт хөгжимчин, дуучин, жүжигчин, найруулагч, хөгжмийн зохиолч Jay Chou тоглож ээ.


Ямархуу ур чадвартай хөгжимчин болохоо тэр энэ киноны төгөлдөр хуурын дуэл дээр харуулдаг. 



Чайковскийн Хунт Нуур-ын нотыг авч найз бүсгүйдээ өгөхөөр төгөлдөр хуураар халз үзэлцдэг энэ хэсгийн зураг авалт бас гайхалтай. 

Энэ киноноос олж мэдсэн нэгэн сонирхолтой зүйл нь Шопен Санд хоёрын түүх.  Анх удаа л Санд польш хөгжмийн зохиолчтой нууцлаг холбоотой байсныг дуулж, Консуэллог зүгээр нэг бичээгүй юм байна гэж бодсон.




Хэлж болохгүй нууц гэдгийн хувьд... Амьдралд үл тайлбарлагдах, далд мэдрэмж, илэрхийлж үл болох төсөөлөл гэж байдаг. Мэдэрсэн зүйлээ ил гаргаж хэлээд хүмүүс итгэх нь юу л бол. 

Хэнд ч хэлэмгүй үгийг хэнд ч бүү хэлээрэй гэж хэнд ч бүү хэл... гэдэг байхаа.

Дашрамд энэ кино бүрэн эхээрээ Eng субтитртэй энд байгаа шүү.

Comments

  1. Заваараа үзнээ. Сонирхолтой санагдлаа.

    ReplyDelete
  2. Goyo kino shuu, yalanguya halz tulaanii heseg. Sand Chopen 2-n hairiin tuuh aldartai shdee, Sand minii durtai zohiolch, COnsuela shireenii nom blaa hehe. Odoo Consuelagaa dahiad olj unshih ymsan.

    ReplyDelete
    Replies
    1. Консуэллог уншиж өссөн ч Санд-ын тухай сонирхож байгаагүй юм байна. Сайхан хүүхэн байсан байна лээшд

      Delete
  3. Jay Chou ene duuchind bi ih durtai china duuchdiin duunuudaas arai l uur. Yalanguya uyangiin hairiin duunuud aya ni ih goy bdiin shd

    ReplyDelete
    Replies
    1. Тайванийн дуучин гэж би ойлгосон. Тэднүүс чинь өөрсдийгөө хятад гэдэггүй юм байна лээ. Хятадыг гадаад гэдийм билээ :)

      Delete
  4. Аан тэр тулааны хэсгийг нь үзчихээд би бүр гайхаад байсан юм. Ийм сайн төгөлдөр хуур тоглодог хүнийг кинонд тоглуулах гэж жүжигчин болгож сургадаг юм болов уу эсвэл ийм сайн жүжигчин хүнийг ингэтэл нь төгөлдөр хуур тоглуулж сургана гэж баймааргүй юмаа гээд л. Ямар ч эвлүүлэг байхгүй яг жинхэнээсээ тоглоод байдаг байхгүй юу. Киноны хувьд монгол хэл дээр л үзсэн санагдаад байх юм, гэхдээ дуусгаснаа санадаггүй ээ. Би одоо яацан байсан юм бол доо хэхэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Төгсгөл нь бас гоёшдээээ.... Эмэгтэй нь харин тоглохдоо жаахан тааруу шиг байна лээ тэ?

      Delete
  5. Би энэ киног үзмээо байна аа. Ийм гоё юмыг үзэхгүй бол харамсах юм байна. Хөгжим гэдэг үнэхээр гайхамшигтай үнэхээр:)

    ReplyDelete
    Replies
    1. Энд гэдэг дээр линк оруулсан, тэрэн дээр дараад орж үзэж болоно шүү

      Delete
  6. Өө тэгээд л шууд үзчихсэн баярлалаа гэж хэлэх гээд амжаагүй л байлаа. Баярлалаа сайхан кино байна лээ:)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...