Skip to main content

Автомашингүй өдрөөр...

Автомашингүй өдөрт оролцоо.
Оролцох ч юу байхав өглөө унтаж унтаж босоод усанд орчихоод тэгээд гараад алхсан. Урд шөнө нэвсийтэл цас дарчихсан байна лээ. Өглөө сэрж утсаараа интернетэд холбогдоод л мэдлээ шдэ. Ээжээр өвлийн гутлаа гаргуулж өмсөөд замаараа найз охиноо гэрээс нь дайрч аваад алхаад...

Гоё цасны зураг дарах байсан ч залхуураад, явж байгаад цас юм чинь ямар хамаа байна цас бол цас гээд ийм
зураг дарчихлаа хэхэ.


Цаснаар хүмүүсийн гутал их нэвтэрч байна лээ. Охид зуны гуталдаа бараг л орчихсон биш үү? Найз бид хоёр өвлийн
хувцаснаасаа салаагүй ээ...

Ёстой нэг шоржигнотол гоожиж байна лээдээ кккк

Машинтай, явган хүмүүс гадуур дуртай нь аргагүй алхаж байсан. Энэ гэхдээ манай гэрийн ойролцоо.

Яг зун шиг гэж мэгээ л үү. Шалбааг шүүдээ, энэ шалбааган дээгүүр би алхаад, туучаад л гарсан шүүдээ...

За автомашины хязгаарлалтын бүсэд орж ирлээ....

Өдөрлөг, янз бүрийн арга хэмжээ явагдаад байсан шоо

Хүмүүс бөөгнөрөөд ард нь энэ хэдэн хүн  нилээн эмоцитой байхыг хараад юу болсын бол гэсэн чинь.... Үлгэр жишээ
үлээвэр найрал хөгжим тоглож байсан.

Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн залуус царайлаг юм билээ


Залуухаан хүү... бөмбөрчин 

Үр зулзгаа салхинд гаргасан хүмүүс маааашшшшшш олон байсоон....


Марш...

Эрүүл мэндийг сурталчилж, хөгжмийн аянд бүжиглэж, дасгал хийж байсан уг нь....
Гэхдээ эд нар өөрсдөө ичээд гар хөлөө жаахан, жоолхон савчих төдий л болсон.
Инээлдсээр байгаад л дуусах шиг болно лээ.

Энэ жаал маш сайн гулгаж байна лээ. Хэд хэдэн удаа хувцсаа цасаар мялаасан шинжтэй байсан. Хөөрхөн банди

Бүсгүйчүүд их идэвхитэй оролцсоон... Залуусаас илүү эмэгтэйчүүд элбэг байх шиг байв уу яав

Энэ амьтад бас автомашингүй өдөрт оролцсон. Өөр амьтан харагдаагүй надад лав

Хүүхдүүд дугуйтай тэшүүр, скэйт, дугуй, хүүхдийн тэрэг, тоглоомон машаан гэхчлэн унаж болох бүхнийг унаж
 гулгаж, тэшиж алхаж зугаалсан сайхан өдөр байлаа

Энэ манай гэрийн ойролцоо...
Амралтын өдрөө юу хийж өнгөрөөх гэж байгаа хүүхдүүд бол?????

Найзтайгаа цаашаа Зайсан орж, цасаар байлдаж, хотын барааг харж... буцахдаа цуг хоолонд орсоон

Comments

  1. goy zuragnuud uzuulsend bayarlalaa.

    ReplyDelete
  2. ter ineemseglej bgaa bureechin zaluu neereen ih tsarailag haragdaj bna kkkk

    ReplyDelete
  3. гоё зургууд байна

    ReplyDelete
  4. Орж ирж уншсан, сэтгэгдэл үлдээсэн бүгдэд нь баярлалаа :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...