Skip to main content

Emerald

Түүний тухай сүртэй дурсамж надад үгүй. Гэвч сэтгэлд цаанаа л дотнохон бүлээн дулаан санагддаг.

Царайлаг өндөр залуу инээмсгэлэн орж ирж, ширээний ардаас босч хаашаа ч юм дөхөж явсан миний өмнүүр өнгөрөхдөө хачин дулаахан харцаар харж инээмсгэлсэн хэвээр мэндлэхэд нь ямар сайхан нүдтэй залуу вэ гэж өөрийн эрхгүй дотроо дуу алдсан.

Хаанаас гэв гэнэт ороод ирэв, ямар учраас бидэнтэй нэгдэх болоо юм бол гэхчлэн сониучирхан бодож байснаа тод санаж байна.

Дараагийн өдрүүдэд түүнтэй арай илүү танилцаж испани хэлний орчуулагч болохыг нь мэдсэн.

Бидэнтэй нэгдсэн цөөхөн эрчүүдийн нэг, магадгүй хамгийн царайлаг, залуухан нь байсан болоод ч тэрүү охид бүгд түүнтэй ярилцахыг, ойр дотно мэдэж авахыг хүсдэг нь илэрхий байлаа.

Харин тэр ази охидод талтай байсан болоод ч тэр үү боломж гарах бүр дөхөж ирэн ярилцан санал бодлоо хуваалцсаар нэг мэдэхэд бид сайн найзууд болчихсон байж билээ. Бусад бүсгүйчүүд маань ч аль эрт анзаарчихсан жиг жуг гэцгээж байсан ч үнэндээ тэр тухайд бодохыг огт хүсээгүй ээ.

Цөөхөн хэд хоногт яг л миний хүсч явсан мэргэжлийг эзэмшснийг нь, хар багадаа эх орноо орхиж өөр нутагт суурьшсныг нь, ганц охин дүүтэйг нь, азиар аялахдаа соёл, ёс заншилд нь татагдсныг нь, дахин азиар аялахыг маш их хүсдэгийг нь ази охидыг сайхан гэж боддогийг нь гэх зэрэг олон зүйлийг мэддэг болсон. Харин тэр алиманд дуртайг минь мэддэг болж хааяа олон хүнээс онцолж ганц алим авчирснаараа дайлдаг байлаа.

Одоо бодоход царайлаг, залуухан эр хүн гэдгээс нь илүү түүний төрөлх соёл, угсаа гарал нь миний сонирхолыг татаад байжээ. Очиж үзэхсэн, соёлтой нь танилцахсан гэж боддог халуун цуст үндэстний тэр залууг хүүхэд байхдаа уншиж байсан Майн Ридийн зохиолуудын мустанг хөлөглөсөн омголон залуусын нэгнээр төсөөлдөг, одоо ч.

Emerald гэж гоё нэр шүү. Өнөөг хүртэл холбоотой байдаг ч тэр бүр захиа, зурвас бичилцэхээ больчихож дээ. Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр амьдралын замаа хөөцгөөгөөд тэр байх даа.

Хааяахан гэв гэнэт санаанд орж Hola Amigo como estas?... A veces te echo de menos гэж хэлмээр ч юм шиг санагдахым...

Comments

  1. Аан тийм бий вий

    ReplyDelete
  2. ази болохоор нь тэр чамайг, халуун цуст гаралтай болохоор нь чи түүнийг сонирхоод байж л дээ. тиймээ гоё нэр

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байхоооо.... Төрсөн өдрийн баяртаа урьж байсан ч цаг хугацаа давчуу байсаар намайг нутаг буцахад тэр ч бас нутаг буцаж, яг л зөрж таарсымдааа гэж. Хоёр жил гаран хойноос захиа бичдэг байжүүлээ :D

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...