Skip to main content

Дөрөвдүгээр сар

Дөрөвдүгээр сар нэг л мэдэхэд хүрээд иржээ. Инээдмийн буюу тэнэгүүдийн баярын өдөр миний хувьд жирийн л өдөр байлаа. Харин хамгийн тэнэг, бас инээдтэй нь өнөөдөр хийсэн юм бүхэн инээдмийн өдөрт дарагдаад өнгөрөх юм шиг бодогдоод хэд хоног сууж бичсэн зүйлээ явуулах болохоор нөгөө хүлээн авагч нь 4.1 гээд өнгөрөх болов уу гэж гайхаж нтр хэхэ.

Ганган хүүхэн хавар намарт гэж... Хувцсаа нимгэлэн дан өмдтэй, хавар намрын гуталтай гараад ойрхон явж хэргээ бүтээгээд ирэх хооронд хөлөө холгож нтр... Гутлын зулаг ардаа дэндүү хатуу байсан л даа, дан оймс жийрэг болж даан ч чадахгүй дороо холгоод олон хүний дунд урт түрийтэй гутлынхаа цахилгааныг буулгаад явалтай биш, тайлаад явалтай биш, арьс зулгарч байгаа гэхэд алхаж гишгэхэд бүр ч хэцүү санагдаж..

Эцэст нь нэг арга олсон нь тогоруу шиг л өлмий дээрээ явах хэхэ. Индүү ултай гутал өмссөн тул тэгж өлмий дээрээ цөмцөгнөөд явахаар хөл холгох нь арай гайгүй болж байна лээ. Хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд зориуд шавхайтай газраар явлаа шдэ хэхэ. Хүн харахад бол шавхайнаас жийрхээд л өлмий дээрээ явжийгаа болж байгаа байхгүй юудаа.

Нотаритийн эгчийг хүлээнгээ хажуугийн хаалгаар нь шагайгаад дэлгүүр байхаар нь юм бодсонгүй яваад ортол секс шоп байж байдаг байгаа. Дотуур нь энээ тэрээг сонирхсон шиг баахан сэлгүүцлээ. Зарагдсан барааг буцаахгүй гэнээ хэхэ. Хүмүүс тэгээд хиймэл хүүхэн авч нэг хоночихоод буцаах гэдэг байхда бодвол. Дэлгүүрүүд тийм бичиг хадсан байдаг л даа. Sex shop гэхээр арай өөр бодол төрж байна шдэ хэхэ.

Худлаа үнэн дөрүүн сарын нэгэн гэж хүн хуурч, онигоо яримааргүй байгаам чинь яриад яахуу дээ тийм биздээ айн?

Яг одоо бодог байгаагаар дөрөвдүгээр сарын төлөвлөгөө маань... ердөөсөө л РС-с бага ч болтугай холдож амрах... Бүх цагаа лаптопоо тэвэрч өнгөрөөсөөр ядарчихлаа. Өдөрт ганц орж ирдэг болчууул болох гээд байна, амрах гээд байна. Мөрөөдөл болоод байна энэ бүхэн. 

Нам жим Дөрөвдүгээр сар айсуй гэж бодож байна. Гэртээ бүгж хаврын хавсаргыг өнгөрөөнө, тавдугаар сарын эхэн хүртэл дулаарахгүй л болов уу даа миний бодлоор бол.

Comments

  1. Секс шопноос нэг хүүхэн авч хэрэглэж үзсэн чинь ёстой шал дэмий эд байна лээ ш дээ. Тэгээд буцаахгүй болохоор шатлаа гэдэг нь л болсон ш дээ.
    Худалдаж авах хүн байвал хямдхан өгнө шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Ваахахахахах яанаа.... буцаагаад хүн аваад хэрэглэнэ гэж бодохоор :P

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...