Skip to main content

Hey you!

Би ер нь хулчгар, зүрх зориггүй болчихжээ. 

Үгээ түс тас хэлдэг маань улам цөөрөөд, хүнийг гомдоочих болов уу гэж бодохоос түрүүнд тэгээд ингээд хэлчихвэл дургүй нь хүрчих болов уу, таалагдахгүй болов уу гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирэхийм.

Уг нь бол энэ миний орон зай, миний хувийн блог. Гэвч блог дээрээ хүсснэрээ хүн муулаад, хараагаад, бах таваа ханатал доош хийгээд байх нь юу юм надад тийм хүмүүжил угаас байхгүй, гэвч бас хүсснээрээ эрх чөлөөтэй бичлэг бичиж чадахгүйм.

Бусдын блогийг уншиж байхад юуны ч юм нэг юмны тухай, бүр юуны ч тухай биш хангалттай чөлөөтэй бичиж, үгүйдээ бүр үг хэлээ хянаж цагдахгүй цацаж чадаад байгааг хараад миний өөрийн үгийн сан, баялаг улам л дотогшоо хумигдаад, хэтэрхий намдуу, албархуу, уйтгартай болоод байна уу даа гэсэн хар төрдөг боллоо.

Яаж ч яваад билээ нэг америк хүүхний блогийг уншиж байлаа. Уншаад өөрийгөө тэгж блог бичиж чадах болов уу гэж бодоод инээд хүрч байлаа. Шаргал үстэй, багагүй жинтэй ганц бие бүсгүй блог дээрээ танилцах чатаар дамжуулан танилцсан эрчүүдээ тоочиж, тус бүрийнх нь онцлогийг, юу нь таалагдаагүйг бичсэн байж билээ.

Нэг нь танилцаад буудлагын клубт дагуулж очсон тухай, нөгөө нь нөгөө яагаав дээ нөгөө нөгөө том хүний ажил байдаг даа тэ? тэрийгээ хийгээд яг оргил үед шөрмөс нь татдаг тухай бичсэн байвал ямар уу хаха. Тэр бичлэг дээр нь ах дүүс нь, найз нөхөд нь сэтгэгдэл үлдээсэн ч байх шиг. Бичлэгийг нь уншаад энд би төсөөд ганцаараа баахан инээж ч байх шиг. 

Өссөн төрсөн газрын онцлог, соёлын ялгаа гэж болох ч блог дээрээ ийм задгай биш юм гэхэд энгийн бодлоо, бүтэлгүйтлээ, алдаа оноогоо, жишээ нь хэн нэг гэр бүлтэй хүнд дурласан тухайгаа бичиж яагаад болдоггүй юм бол?

Хариу нь ердөө энгийн. Бусад хүнд таалагдахгүй. 

Миний ажилд ороогүй, ажил хайхгүй залхуу байгаа нь, хоол хийх гээд түлээд хаясан нь, найз залуудаа хаягдсан нь, эсвэл онгирмоор санагдаад өөрт байдаг бүх нүүрний маскаа дэлгэж үзүүлж байгаа нь танд эсвэл өөр хэн нэг уншигчид огтоос таалагдахгүй. 

Хариу үйлдэл гэвэл эрхэм хүндэт редакторууд, уншигчид хэн нэг анон баг зүүгээд блогт  орж ирээд шүүмжлэнэ, юм үзээгүй ногоон цагаанаар дуудна, өсөж дэвждэггүй, баяждаггүй, арчаагүйг хайр найргүй илчилж өгнө. Эсвэл гэр бүлтэй хүнээс хөөрхөн сайхан, гоо үзэсгэлэнг нь олоод харсан нүгэлтэй нүдийг үтэр түргэн ухаж хаях ёстойг байн байн сануулна, уншигч авхайд өөрт нь тийм үзэл сурталгүй зан байхгүй болохыг өндөр дуугаар мэдэгдэнэ...

Гэвч энэ бүхэнд хэн нэгнийг буруутгах бодол толгойд орж ирэхгүй л байна. Хүсвэл би бичиж чадна, хүсэхгүй бол бичихгүй. Хүсвэл би блог дээрээ сэтгэгдэл оруулахгүйгээр тохиргоо хийж чадна, гэвч хүсээгүй учраас Анон таныг хүндэтгээд сэтгэгдэл авч байгаам.

Энэ боломж дээр яаж ч тонгочиж болно, нэгэнт би боломжийг нь гаргаад өгсөн учраас бусдад бухмдсан уураа, хэн нэгэнд дээрэлхүүлсэн өшөөгөө, амьдралын аар саар асуудлаас ангижирч чадахгүйдээ хорссон сэтгэл бүхнээ зангидаж хамаг муу муухай үгийг миний эсвэл өөр хэн нэг блогчний бичлэгийн дор нялж явдаг хүмүүсээс буруу хайгаад хэрэггүй л болов уу.

Миний танд хэлэх гэсэн үг бол эрхэм хүндэт Анон буюу сайн дурын амьдралын редакторуудаа, хүссэн үгээ анон нэрээр биш өөрийн нэрээр зоригтой хэлчихэж байгаач гэмээр байна. Нэрээрээ орж ирээд санаа бодлоо хэллээ гээд таныг хайж олоод хэдэн хэсэг хэрчиж тасдаад, махыг чинь хуураад будаатай хуурга хийгээд зураг хөрөгийг нь бичлэг болгоод блог дээрээ оруулчихгүй л байх :P

PS: Сайн сайхан сэтгэгдэл үлдээдэг, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг уншигчдад хандаж хэлэх үг одоогоор үгүй болно :D

Comments

  1. Nairuulga chn ug songolt geed l ulam goyo bolood l bn.

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ энэ бичлэгийг бичиж байхдаа ямар үг хэрэглэж байгаагаа давхар хянаж бичсэн юм. Урд нь бол блах блах блррр блорррр гээд хяналтгүй хэдхэн үгэн дотор л туудаг байлаа шүүдэ. :P

      Delete
  2. Nadad bas xelex yg ygyi ajguu. :P

    ReplyDelete
    Replies
    1. Надад бас өөрт тань хандаж хэлэх үг үгүй ажгуу :D

      Delete
  3. Би бас заримдаа тэгдий шд. Хүн муулж бичмээр санагдаад байдаг, хүмүүс эргээд намайг муулах байх гэж бодоод бичдэггүйн. Бодоод байсан ер нь танихгүй хүмүүсийн сэтгэгдлээс айдаг юм байна. Сайхан бичлэг болжээ.

    ReplyDelete
    Replies
    1. Уг нь бол зоригтойгоор энэ миний блог гээд томоо салаавч үзүүлчих хэрэгтэй байх, гэвч бид тэгдэггүй. Нийгэм маань биднийг хулчгар болгосон юм уу даа.

      Блогоор чинь ордог шүү, үнэхээр хөөрхөн бичлэгтэй ороод сэтгэл сэргээд гардаг :)

      Delete
  4. Би бас хамаагүй сэтгэгдэл үлдээхээс эмээдэг. Таньдаг хүндээ хүртэл санаа оноогоо хэлмээр үедээ уулзаж байж нүүр гар биеийнхээ үйл хөдлөлөөр давхар илэрхийлэхийг эрмэлздэг. Нүүрээ харж ярилцах шал өөр, яг адилхан зүйлийг нэгэнтэй нь уулзаад нөгөөд нь бичгээр илэрхийлвэл 2 өөрөөр хүлээж авдаг. Үг үсгийн буруу сонголт, цаашлаад тэр хүнийг унших үеийн сэтгэл санааны байдал зэргээс хамаараад гомдоох, сэтгэлд сэв суулгах магадлал өндөр байдгийн. Санаандгүй байж байгаад гомдоож хаширсан болохоор хэхэ. Тэгээд бодоод байсан чинь санаа оноо нийлж байвал ил тод нэр нүүртэйгээ сэтгэгдэл үлдээх хүн олон, санаа нийлэхгүй бол дуугай өнгөрөх эсвэл АНОН болж үлдээдэг байх л даа.

    ReplyDelete
    Replies
    1. Анон нарт хандаад би танаас айхгүйгээр бодсон санснаа шууд эндээ бичээд үлдээж байхад та яагаад надаас нуугдаад байгаа юм бэ гэж асуумаар болдог. Үнэндээ бид тэднээс айж байгаа биш тэд биднээс айсандаа л АНОН болж байгаа хэрэг биз :D

      Delete
  5. anon chini
    uurt chini l baina daa. busdad taalagdah husel chini baigaa ued iimeeree l baih bolno.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...