Яг одоо шинэ хуудас дэлгэчихээд юу бичихээ бодолхийлж байна... за үгүй ээ... толгой доторхи үй түмэн бодлын алинаас нь эхлэхээ бодож байна... үгүй ээ.. өнөөдөр тохиолдсон зүйлсээ бичих гэж байна... үгүй ээ... ойрын төлөвлөгөөгөө бас бага сага залхуураад байгаа анкетийнхаа тухай ярьж хошуу амаа унжуулах гэж байна... бас биш ээ... за больё хэхэ
Энд сууж байгаа шалтгаан маань нэг анкет бөглөх болоод, эхнээс нь овоо явж байснаа залхуурсым байлгүй энд ороод ирчихсэн сууж байгаан. Байсгээд л нэг анкет бөглөдөг байж хэдэн асуултанд бэлэн хариулчихгүймаа. Гадаад пасспортын дугаараа одоо ч цээжлээгүй, цээжлэх гэж оролдоод дороо мартчихаад байхым чинь яахуудээ.
Өнөөдөр гадуур гарч алхаад, хаашаа хамаагүй хандсан зүгтээ л алхаад байсан. Нэг мэдсэн огт үзэж хараагүй газар ирчихсэн, таньж мэдэхгүй гудамжаар алхаад л гадаадад ирсэн юм шиг л санагдсан шүү хэхэ. Улаанбаатартай одоо ч бүрэн танилцагүй байгаам хөөрхий. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртлэхийг мэддэг, хойшоо бол за байз... 1ОО айлаас бараг Энхтайваны гүүр хүртэлхийг бол там тум гадарлана гэж байгаа, тэгээд л дуусаа.
Нэг онигоо ярьсан билүү? Уг нь онигоо ч биш юм аа. Хамт яваа найзуудаасаа байн байн за одоо хаана явж байна гэж асуудаг. Нэг удаа микрт явахад тэгж асуугаад явтал нэг нь бүр залхсан юм байлгүй хальт өнгийж харснаа аан одоо миний дээгүүр явж байна гэж байсан. Нэрийг нь Энхтайван гэдийн хэхэ.
Тэнэж яваад гэнэт СУИС-р нэг байраар ормоор санагдаад орлоо. Пэээшгээээ бурхаан юу вэ. Арай ч ийм газар байдаг гэж бодоогүйшдээ. Гадуур нь явахад бол гоё том саруулхан сургууль харагддаг байхгүй юу. Тайз дэлгэцийн, Театр урлагийн, Эстрадын дууны гээд тэнхимүүд харагдаад байсан тэнд. Үнэр гэж аймаароо аймоор. Дээр нь кридорт хэдэн охин хэрэлдэж, зодолдоод багш сурагчид салгах гээд байв уу яав.
Би чинь СУИС-ын төгсөгч гэхдээ олон харъяа сургуулийнх нь нэгнийх нь төгсөгч л дөө. Тусдаа сургуультай байсан болохоороо тэндээ л байж байдаг, тэгээд төв сургууль дээр нь сурдаг бол гоёо гэж бодож амьхандаа өөрийн сургуулиа чамладаг байсан байхгүй юу даа. Тэгтэл манай сургууль хажууд нь хамааагүй илүү юм байна лээ шдэ.

Нэг их олон хүүхэд бужигнасан, дундаж амьжиргаатай ч гайгүй цэвэрхэн, халуун дулаан, яваад ороход суугаад л баймаар санагддаг, сэтгэл хорогдсон буян нь цалгисан айл байдаг даа. Манай сургууль яг л тийм. Цайны газар нь хөөрхөн, номын сан нь хөөрхөн. Анги танхим кридор нь зарим нь ялимгүй царай муутай ч гэсэн СУИС-ын тэр том сургуулиас хамаагүй дээр байхгүй юу. Юмыг хожуу ухаарнаа гэж... Байгаа юмнадаа сэтгэл ханаж чаддаггүй цамаан зантайгаа сайтар ухаарав шивдээ хэхэ.
Миний орсон сургууль болохоор хөрөнгөтэй хэдий ч заваан, арчаа муутай ноолорч хөглөрсөн айл шиг л байна лээ. СУИС-ээ төгсөөд мастераа ШУТИС-д хамгаалсан. Уг нь СУИС-ын төв байранд, төв сургууль дээр сурах сонирхолтой байсан ч эгчийнхээ ачаар ШУТИС-ыг санамсаргүй сонгосон. Тэр үедээ төдийлөн ойлголтгүй байсан ч одоо бодоход бөөн аз гэж боддыншдэ.
Анх шалгалт өгөхөд эргүүтэж явсаар шалгалт өгөөд, тэнхимийн эрхлэгчтэй уулзаж элсээд сургалтын албанаас хичээл сонгох хуудас гэж аваад, хичээл сонгох талаар ямар ч бодсон юмгүй явж байтал нэг хөөрхөн багш охин намайг дуудаж энэ төгсөх магистрыг дагаад яв гээд нэг залууд миний хичээл сонгох хуудсыг өгчихсөн хэхэ. Нөгөө залуу намайг дагуулаад дээшээ доошоо баруун тийшээ, зүүн тийшээ, шатаар өгсөж, шатаар уруудаж, хонгилоор харайлгаж бараг адал явдалтай кино хийж байгаа юм шиг гүйсээр эхний улиралд үзэх бүх хичээлийг сонгоод гарын үсэг зуруулаад өгчихөж байсан.
Сүүлд мэдэхнээ чухал гэсэн бүхий л хичээлд амжиж хамгийн гайгүй сайн багш дээр сонголт хийлгэж багшаар гарын үсэг зуруулсан байсан. Тэрийг сүүлд л бусад мастерийн ангийн оюутнууд хичээлдээ орох гэвч оюутны тоо гүйцсэн шалтгаанаар орж чадахгүй хичээл нь хойшлоод эхлэхэд л ойлгосоон. Төгсөхдөө гэрлийн хурднаар төгссөн оюутнуудын тоонд орсон нь тэр залуугийн л туслалцааны гавьяа гэж боддог. Надтай зэрэг элссэн оюутнуудын зарим нь одоог хүртэл төгсөөгүй тууж явдаг сурагтай байна лээ хэхэ.
ШУТИС-ын төв байранд голдуу хичээллэдэг байсан сургуулиа гоё сургууль гэж ам бардам хэлнээ. Номын сан нь өөр бусад ямар ч сургуульд байхгүй. Ялангуяа эрдэм шинжилгээний уншлагын танхим гээд Мастер, Докторын ангийн оюутнууд, багш нарт зориулсан их гоё тохилог танхимтай би тэндээс салах дургүй байсан. Одоо ч хааяа очоод юмаа хийгээд суудаг. Номын санчид намайг таних болохоор ороод юмаа хийчих ээ л гэдэг юм.
Муу хүний заяа завагт гэж... явж явж хамгийн сайхан сургууль дээр, сайн багш дээр нь сайн хүмүүстэй цуг, сайхан цаг үеэ зөв ашиглаад л сураад л надаас өөр хүн бол багтахгүй завсар, сиймхийгээр шургалаад гараад ирцэн байшдээ. Цамаан, голомхой, юмыг төгс байлгах гэж мөрөөддөг байгаадаа сэтгэл ханадаггүй муу зангаасаа болоод тухайн үед хангалттай сайн ойлгодоггүй байжээ хөөрхий...

Ezen ni xicheesen boloxoor zayaa ni bas xicheesen yum bish yy dee? :P
ReplyDeleteТийм тал байгаа байгаа :D
Delete