Skip to main content

March 2, 2013

Мартахуйн цэл мөсөн доогуур 
Санахуйн сул усан жирэлзэнэ...

Гадаа дэндүү гоё байна гэсэн өнөөдөр. Гэвч гарсангүй, гэр зуурхан өнгөрөөлөө.

Блогшрохоос нэг л халшраад улам дотогшоо чимээгүй байгаад байгаа. Бодсон санасан бүхнээ хүнд ярьчихаад байгаа болохоор давтаад бичих хүсэлгүй байгаа байх нь мөн үү гэхээр үгүй юм аа. Хэлээгүй, яриагүй өч төчнөөн юм байж л байна шүүдээ.

Хүмүүс учир зүггүй Лаостой тоглож байна гоол гээд байнаа өнөөдөр. Ямар нэг хөлбөмбөгийн тэмцээн болоод байгаа бололтой. Манай гэрийнхэн бол чөлөөтийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнийг зурагтаар үзэж байгаа.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг ч нутагтаа болж байгаа иймэрхүү тэмцээн уралдаанд хүмүүсийн анхаарлыг хандуулах, үзэгчдийг татах талаар үнэндээ хэн ч юу ч хийхгүй байноо. Арай ч дээ, мэрэгжлийн спортоо үзүүлж чадахгүй байж юун нийтийн биеийн тамир вээээ...

Зурагтаар нээлтийн ажиллагааг үзээд үнэндээ нүүр улайсан шүү. Хэдэн бүжигчид л нүүр тахлах шивдээ. Арай өөрөөр хийж болоогүй юм байхдаа. Зохион байгуулалт үнэндээ мяа байноо. Энэ салбарын сайдыг үнэндээ би мааааашшшшш муу менежер, мааашшшшш удаан хүн юм уу даа гэж бодоод байгаа шдэ

Авхаалжтай, юмыг зохион байгуулдаг чанга, сийрэг толгойтой час гэсэн эмэгтэй лав биш ээ. Боловсролтой байж болох л юм. Гэхдээ угаас салбар нь нилээн хөдөлгөөнтэй байхыг шаарддаг газар шүүүдэээ.

Ингээд эхлэхээр өмөөрөх хүн олон гарч ирэх байхдаа, гэвч ажлаа авлаа яам аа байгууллаа, хэдэн сар боллоо... зөв хө гэээд дуу алдмаар юу хийснийг үнэндээ санахгүй байноо.

Бүхэл бүтэн улсын нэр сүр байна, яам байна, боловсон хүчин байна, уран бүтээлчид байна ийм байхад хөдөлгөж чадахгүй бол одоо юу гэхэв...

Бид жижкээн сайн дурын хамтлагаа хөдөлгөөд, хүмүүсээ зохион байгуулаад, ямар ч төсөвгүй, цалин урамшуулалгүй ч хоёр гурван зуун хүнийг цуглуулаад баясгаан цэнгүүлээд зохион байгуулалт сайтай сайхан арга хэмжээ босгож чадаад л байдаг. 

Харьцуулах аргагүй юм шиг боловч тэдэнд яах аргагүй сэтгэл дутаж л байгаа байхгүй юу. Хэдэн мянган хүн цуглуулах арга хэмжээ гэж халширдаг юм байхдаа одоо хэхэ. Нээлтийн ажиллагаа хийж байхад олон сул суудал ярайгаад эвгүй гэдэг нь. 

Холбооныхон билет үнэгүй тараахгүй мөнгөө төлөөд үзэж сур гэсэн байр суурьтай байх шиг байсан. Гэхлээ л арзайсан олон хоосон суудалтай нээлт хийж байхаар ахмад тамирчид, оюутнууд гээд үзэхийг хүссэн хүмүүсийг оруулаад дүүргэчихвэл уг нь гоё байх байлаа шдэ. Хоосон байлаа ч яалаа, үнэгүй орууллаа ч яалаа. Үр дүн нь хуурай нэмж, тамирчдаа балиашиглах, спортод дурлах хүний тоо нэмэгдийшдээ.

За хүн муулах ч яамай... яамай... тэсэлгүй муулчихлаа хэхэ..

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...