Яг одоо мөрөөдөж байна... надад мөрөөдөл бий Мартин Лютер Кинг.
Яг одоо хэн нэгэнд навсайтлаа дурлахыг мөрөөдөж байна.
Яг одоо дурласан хүнээсээ холын холд суухыг мөрөөдөж байна.
Яг одоо дурласан түүнээ оройн болзоондоо ирэхийг гэзэг үсээ самнан харуулдан хүлээхийг мөрөөдөж байна.
Яг одоо надад мөрөөдөл бий гэсэн Мартин Лютер Кингийн үгийг дурсаж байна.
Яг одоо хурдны замаар давхих машины цонхоор хажуугаар урсан өнгөрөх мөрөн голын ус сарны гэрэлд хэрхэн гялбалзахыг ширтэнгээ дотроо ганцхан түүнээ санаж гансрахыг мөрөөдөж байна.
Яг одоо дурлал ямар гашуун гэдгийг зүрхэндээ мэдрэхийг мөрөөдөж байна.
Мөрөөдөл нэг иймэрхүү.
Дурлах насандаа дурлаж үзсэн гэж хэлдэг л байхдаа. Өнгөрсөн амьдралаа үгүйсгэсэн болно шдэ эс хэлвэл.
Нөгөө л нүдэнд харж дассан хэдэн тавилга, орж гарахад ижил дасал болсон орцны хаалга, шатны гишгүүр дундаас шинэ мэдрэмжийг мэдэрнэ гэдэг худлаа.
Орчингоо солиход сэтгэл дотор үй түмэн бодол эргэлддэг. Таньж мэдэхгүй газар, огт харж байгаагүй орчин, хэн ч намайг танихгүй, анзаарахгүй тийм газар тухтайхан суудал олж аван гав ганцаар бодол болон суух сайхан.
Бодлоо дураар билчээн урд мэдрээгүй ямар нэгэн мэдрэмжээ чагнан, ирээдүйн тухай сайхан мөрөөдөлд умбаж суух ч гайхалтай.
Тийм цаг үе надад байсан, далайн давалгаа хэрхэн хөөсрөхийг харж элсэн дунд дураар хөрвөөж суухдаа эрх чөлөөг мэдэрч, гэвч сэтгэл зүрхэн дэх орон зайг минь хэн нэгэн эзлээсэй гэж мөрөөдөж ч үзсэн.
Яг одоо... Надад мөрөөдөл бий... Мартин Лютер Кингийнх шиг биш ч гэсэн өөрийн мөрөөдөл бий...
yag odoo narlag Miamid dalain ereg deer suuj baimaar...
ReplyDeleteХажууд чинь суугаад далайн ширтэж байгаа төрхийг чинь хэдэн янзаар дуран авайд буулгамаар :)
Deleteyag odoo buh shalgaltuudiihaa ard garchmaar bna iii iiiiiii
ReplyDeleteУдахгүй шалгалтуудынхаа ард гараад үүш энэ чинь мөрөөдөл биш миний хийж чадах юм байсан юм байна гэсэн сууж байх байлгүй дээ :) Амжилт!
Delete