Би ер нь хулчгар, зүрх зориггүй болчихжээ.
Үгээ түс тас хэлдэг маань улам цөөрөөд, хүнийг гомдоочих болов уу гэж бодохоос түрүүнд тэгээд ингээд хэлчихвэл дургүй нь хүрчих болов уу, таалагдахгүй болов уу гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирэхийм.
Уг нь бол энэ миний орон зай, миний хувийн блог. Гэвч блог дээрээ хүсснэрээ хүн муулаад, хараагаад, бах таваа ханатал доош хийгээд байх нь юу юм надад тийм хүмүүжил угаас байхгүй, гэвч бас хүсснээрээ эрх чөлөөтэй бичлэг бичиж чадахгүйм.
Бусдын блогийг уншиж байхад юуны ч юм нэг юмны тухай, бүр юуны ч тухай биш хангалттай чөлөөтэй бичиж, үгүйдээ бүр үг хэлээ хянаж цагдахгүй цацаж чадаад байгааг хараад миний өөрийн үгийн сан, баялаг улам л дотогшоо хумигдаад, хэтэрхий намдуу, албархуу, уйтгартай болоод байна уу даа гэсэн хар төрдөг боллоо.
Яаж ч яваад билээ нэг америк хүүхний блогийг уншиж байлаа. Уншаад өөрийгөө тэгж блог бичиж чадах болов уу гэж бодоод инээд хүрч байлаа. Шаргал үстэй, багагүй жинтэй ганц бие бүсгүй блог дээрээ танилцах чатаар дамжуулан танилцсан эрчүүдээ тоочиж, тус бүрийнх нь онцлогийг, юу нь таалагдаагүйг бичсэн байж билээ.
Нэг нь танилцаад буудлагын клубт дагуулж очсон тухай, нөгөө нь нөгөө яагаав дээ нөгөө нөгөө том хүний ажил байдаг даа тэ? тэрийгээ хийгээд яг оргил үед шөрмөс нь татдаг тухай бичсэн байвал ямар уу хаха. Тэр бичлэг дээр нь ах дүүс нь, найз нөхөд нь сэтгэгдэл үлдээсэн ч байх шиг. Бичлэгийг нь уншаад энд би төсөөд ганцаараа баахан инээж ч байх шиг.
Өссөн төрсөн газрын онцлог, соёлын ялгаа гэж болох ч блог дээрээ ийм задгай биш юм гэхэд энгийн бодлоо, бүтэлгүйтлээ, алдаа оноогоо, жишээ нь хэн нэг гэр бүлтэй хүнд дурласан тухайгаа бичиж яагаад болдоггүй юм бол?
Хариу нь ердөө энгийн. Бусад хүнд таалагдахгүй.
Миний ажилд ороогүй, ажил хайхгүй залхуу байгаа нь, хоол хийх гээд түлээд хаясан нь, найз залуудаа хаягдсан нь, эсвэл онгирмоор санагдаад өөрт байдаг бүх нүүрний маскаа дэлгэж үзүүлж байгаа нь танд эсвэл өөр хэн нэг уншигчид огтоос таалагдахгүй.
Хариу үйлдэл гэвэл эрхэм хүндэт редакторууд, уншигчид хэн нэг анон баг зүүгээд блогт орж ирээд шүүмжлэнэ, юм үзээгүй ногоон цагаанаар дуудна, өсөж дэвждэггүй, баяждаггүй, арчаагүйг хайр найргүй илчилж өгнө. Эсвэл гэр бүлтэй хүнээс хөөрхөн сайхан, гоо үзэсгэлэнг нь олоод харсан нүгэлтэй нүдийг үтэр түргэн ухаж хаях ёстойг байн байн сануулна, уншигч авхайд өөрт нь тийм үзэл сурталгүй зан байхгүй болохыг өндөр дуугаар мэдэгдэнэ...
Гэвч энэ бүхэнд хэн нэгнийг буруутгах бодол толгойд орж ирэхгүй л байна. Хүсвэл би бичиж чадна, хүсэхгүй бол бичихгүй. Хүсвэл би блог дээрээ сэтгэгдэл оруулахгүйгээр тохиргоо хийж чадна, гэвч хүсээгүй учраас Анон таныг хүндэтгээд сэтгэгдэл авч байгаам.
Энэ боломж дээр яаж ч тонгочиж болно, нэгэнт би боломжийг нь гаргаад өгсөн учраас бусдад бухмдсан уураа, хэн нэгэнд дээрэлхүүлсэн өшөөгөө, амьдралын аар саар асуудлаас ангижирч чадахгүйдээ хорссон сэтгэл бүхнээ зангидаж хамаг муу муухай үгийг миний эсвэл өөр хэн нэг блогчний бичлэгийн дор нялж явдаг хүмүүсээс буруу хайгаад хэрэггүй л болов уу.
Миний танд хэлэх гэсэн үг бол эрхэм хүндэт Анон буюу сайн дурын амьдралын редакторуудаа, хүссэн үгээ анон нэрээр биш өөрийн нэрээр зоригтой хэлчихэж байгаач гэмээр байна. Нэрээрээ орж ирээд санаа бодлоо хэллээ гээд таныг хайж олоод хэдэн хэсэг хэрчиж тасдаад, махыг чинь хуураад будаатай хуурга хийгээд зураг хөрөгийг нь бичлэг болгоод блог дээрээ оруулчихгүй л байх :P
PS: Сайн сайхан сэтгэгдэл үлдээдэг, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг уншигчдад хандаж хэлэх үг одоогоор үгүй болно :D
Nairuulga chn ug songolt geed l ulam goyo bolood l bn.
ReplyDeleteХэхэ энэ бичлэгийг бичиж байхдаа ямар үг хэрэглэж байгаагаа давхар хянаж бичсэн юм. Урд нь бол блах блах блррр блорррр гээд хяналтгүй хэдхэн үгэн дотор л туудаг байлаа шүүдэ. :P
DeleteNadad bas xelex yg ygyi ajguu. :P
ReplyDeleteНадад бас өөрт тань хандаж хэлэх үг үгүй ажгуу :D
DeleteБи бас заримдаа тэгдий шд. Хүн муулж бичмээр санагдаад байдаг, хүмүүс эргээд намайг муулах байх гэж бодоод бичдэггүйн. Бодоод байсан ер нь танихгүй хүмүүсийн сэтгэгдлээс айдаг юм байна. Сайхан бичлэг болжээ.
ReplyDeleteУг нь бол зоригтойгоор энэ миний блог гээд томоо салаавч үзүүлчих хэрэгтэй байх, гэвч бид тэгдэггүй. Нийгэм маань биднийг хулчгар болгосон юм уу даа.
DeleteБлогоор чинь ордог шүү, үнэхээр хөөрхөн бичлэгтэй ороод сэтгэл сэргээд гардаг :)
Би бас хамаагүй сэтгэгдэл үлдээхээс эмээдэг. Таньдаг хүндээ хүртэл санаа оноогоо хэлмээр үедээ уулзаж байж нүүр гар биеийнхээ үйл хөдлөлөөр давхар илэрхийлэхийг эрмэлздэг. Нүүрээ харж ярилцах шал өөр, яг адилхан зүйлийг нэгэнтэй нь уулзаад нөгөөд нь бичгээр илэрхийлвэл 2 өөрөөр хүлээж авдаг. Үг үсгийн буруу сонголт, цаашлаад тэр хүнийг унших үеийн сэтгэл санааны байдал зэргээс хамаараад гомдоох, сэтгэлд сэв суулгах магадлал өндөр байдгийн. Санаандгүй байж байгаад гомдоож хаширсан болохоор хэхэ. Тэгээд бодоод байсан чинь санаа оноо нийлж байвал ил тод нэр нүүртэйгээ сэтгэгдэл үлдээх хүн олон, санаа нийлэхгүй бол дуугай өнгөрөх эсвэл АНОН болж үлдээдэг байх л даа.
ReplyDeleteАнон нарт хандаад би танаас айхгүйгээр бодсон санснаа шууд эндээ бичээд үлдээж байхад та яагаад надаас нуугдаад байгаа юм бэ гэж асуумаар болдог. Үнэндээ бид тэднээс айж байгаа биш тэд биднээс айсандаа л АНОН болж байгаа хэрэг биз :D
Deleteanon chini
ReplyDeleteuurt chini l baina daa. busdad taalagdah husel chini baigaa ued iimeeree l baih bolno.