| Өнөөдөр миний хийсэн хоол. Пор пор буцалж байна даа... |
Хэдэн жилийн өмнө дөө, ажлаар америкт хэд хоносын. Очсноосоо эхлээд халуун хоол цайгүйн зовлонг үзэж эхлэсэн.
Хаана ч очсон цэв хүйтэн мөстэй ус, хөрчихсөн хүйтэн голдуу хоол өгдөг байсан. Тэр үед гэрээ санаагүй ч халуун хоол цайгаа мөн ч их үгүйлж байсан даа.
Гурил, мах голдуу хүнд хоол иддэг хүн ногоо, шош зэрэг дасаагүй зүйлд хоолшихгүй дээр нь ус нь хүртэл хачин амттай дангаар нь уух гэж зовдог байлаа. Ундаа мундаа нь арай л дэндүү хурц амттайг яана.
Их сургуулийн дормд амьдарч, тэндэхийн хоолны газар хооллодог байхдаа янз бүрийн талх хараад баярлаж, за нэг сайхан цадтлаа талх идий гэж очоод хоёр зүсэм талх аваад хоёулан нь идэж чадалгүй хаяж ч байлаа.
Талх нь шавар зуурцымуу гэмээр хачин амттай санагддаг, бас өндөг нь хиймэл юм уу гэж бодмоор амтгүй шар юм л байдаг байсан. Хоол унд нь ер нь хэтэрхий хурц амттай, яав ч эрүүл биш гэмээр шингэж өгдөггүй зовоодог байлаа л даа.
Хагас сар гаран гүрийсээр арай гэж ахындаа очиж, монгол хоолтойгоо залгаж хүн төрхөндөө орсон гэвэл хэтрүүлэг болохгүй.
Сэм авгынд байхдаа олон юм үгүйлж, санаж байсны дотор гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйл гэрийн хоолны үнэрийг хаа ч явсан үгүйлж байгаагаа өөрөө ч анзаараагүй. Хятад хороололын хажуугаар өнгөрөхөд хоолны үнэр хамар цоргиход өөрийн эрхгүй нүд чих, хамар ам соотойж, сортойж худалч хүнд хажуугаар нь дахиад явмаар санагдаж хүртэл байсан.
Одоо бодохнээ гадуур явж байгаад хоол үнэртсэн газрын хажуугаар явахад цаанаа л халуун дотно санагддаг байжээ. Монголд бол дэндүү сайхан даа. Ядраад, майжийж унах гээд орцоор орж ирэхэд айлуудын хийж байгаа хоолны сайхан үнэр үнэртэхэд алжаал тайлагдах шиг болдог шүү.
Хүн ер нь өөрөө ч мэдэхгүй хоолтой газар луу тэмүүлдэг, тэмүүлэх тэмүүлэхдээ "амьдаарааа" хоол хийж байгаа тийм газраас их эрч хүч, энерги авдаг юм байна. Монголчууд бол бүгд мэднэ. Ажлаасаа салж унах гэсээр ороод ирэхэд түрүүлж ирсэн нэг нь, хайртай хүмүүс нь сайхан хоол хийчихсэн байх шиг жаргал үгүй.
Сайхан хоолын үнэрт бие сэтгэл сэргэж, алжаал тайлагдаж аваад дассан сурсан орон дээрээ унаад өгөх шиг амралт үгүй. Гадаадынхан гэртээ бараг хоол хийхгүй ч тэр хоолны үнэр, халуун дулаан уур амьсгалыг үгүйлж хоолны газруудад орой болтол суудаг ч байж мэдэх юм. Тэгсээр дутаж байсан энерги, эрч хүчийн "цоорхойгоо" хоолны үнэр, тайван орчноор "бөглөж" аваад шууд хариад орондоо тасраад унадаг байх.
Орой үдэш эргэн тойронд айлуудын хийж байгаа янз бүрийн хоолны үнэр үнэртэхэд ямар сайхан тайван амгалан, эрх чөлөөтэй, халуун дулаан гэр бүлсэг уур амьсгалтай оронд хүн болж төрөөд, амьдарч байгаагаа хааяа өөртөө сануулдаг юм.
Geriin hool shig saikhan yum haana baihav dee.Ideed tsadhad hurtel neg l duuren sanaa setgel taivan bolj ireed l. Saihaan saihan.
ReplyDeleteҮнээн...
DeleteAmerikiin hoolnii talaar unen ugiig hair nairgui heljee, kkk. Baliar ni ideed baibal surchihdag yum baina, tegeed iduuleh geed baidag ni yostoi oodgui.
ReplyDeleteEmegtei hun goyo hool hiih geed guih goyo baidag yum aa. Neeh unsee zuuraad hamag muudsan nogoo, uhsen hatsan maliin mah ideed, uhsen malaa idsen ee hooloo ayagalj ogohdoo baharha bolgoj yariad, kkk, haytad gurilaar hool hiideg beruuded bi unendee durgui shd, yum aa hemnene gej ireed neeree,bur uur hurmeer gert ni gants ochihoor chini, kkk.
Хэхэ Сэм авгынд хоол идэхэд хэцүү байдаг байсан шүү. Хоол сайн хийдэг эмэгтэй хүмүүс энерги сайтай байх шиг байдынм.
Deleteene Damdaa eruul bish ee. uhsen malaa idsenee ene ter geed. amid malaar yaaj hool hiidiin?
ReplyDeleteДамдаа эгч турсгаар хоол хийсэн хүний тухай ярьж байна гэж би ойлгосон. Үгийн сонголт нь угийн хурц болохыг нь блогоор нь зочилдог хүний хувьд анзаарсан. Тиймээс би эмзэглээгүй, танд ч бас эмзэгээр хүлээж аваад хэрэггүй гэж зөвлөе :)
Delete