Skip to main content

Гуравдугаар сар

Яах ийхийн зуургүй давхиад ирлээ дээ. 

Ориг открыткийн зураг хэхэ

Төсөөлөл нь цэцэг, цэцэг, цэцэг, тэр тусмаа сарнай цэцэг.

Эмэгтэйчүүдийн баяр энэ сард болдог болоод ч тэрүү хүүхнүүд хамгийн их гангалдаг сар. Хувцсаа нимгэлдэг сар, гуя хасаа гялалзуулдаг сар, гунхдаг сар, болздог сар, аа харин миний хувьд хааяа нэг гунигладаг сар аа хэхэ.

Намайг багад, за миний бага байсан цаг үед Мартын-8 гээд дэндүү гоё баяр болдог байжээ. Ээж маань хачин гоё болдог, гангалдаг, энэ баярт зориулсан арга хэмжээндээ тусгайлан бэлддэг болохоор бид нар дагаад баярын уур амьсгал орчихсон, би цаас маасаар цэцэг хийчихсэн ч байх шиг... Гоё гоё зурагтай открыткий шуудангаар хэн нэгэнд ирээд л... дэндүү сайхан дурсамж. 

Гуравдугаар сарын шүлэг...

Минжин сортой өвлийн салхин уясах цагаар
Мичид гоо хүүхнүүдийн Март болдог байлаа
Миний сайхан ээжий цагаан туфлэ өмсөөд
Мишээх царай хасын шүдтэй бүжиг эргэдэг байлаа... яанаа цааш нь мартчихаж...

Эсвэл...

Гуниг эцээд жаргалдаа буцаж ирэх өдөр
Чамайгаа би аргадан дуулах болов
Гуравдугаар сарын салхин зоргоор урсах цагаар
Чамдаа би салхин зардас илгээв...

Салхи гэснээс гуравдугаар сарын хавсрага салхи ёстой хавирга нэвт үлээнэ шүү. Өнөөдөр ч тиймэрхүү байлаа. Нимгэн хувцастай гарч гүйсэн чинь даарах гэж ч байх шиг.

Гуравдугаар сарын дуу...


Сэм сэмхэн үгүйлэх хайртайгаа би
Хайрын төгөлд учирсан
Сэрүүн салхинд жиндсэн гарыг минь
Атган суух нь түшигтэй...

Гуравдугаар сарын кино...

Служебный роман

Яагаад энэ киног заавал гуравдугаар сарынх гэснээ тодорхой хэлж мэдэхгүй ч эмэгтэй хүмүүсийн тухай аягүй гоё кино гэж боддог шдэ. Кино эхлэхэд ажилдаа ирсэн бүсгүйчүүд нүүрээ буддаг, өдөр тутмын гоёлоо шинждэг нь цаанаа л ихийг агуулдаг, бас үзсэн хүн өөрийн эрхгүй хөглөгдөөд, хөтлөгдөөд явдаг.

Нарийн бичиг хүүхэн нь энэ киног амьдруулахад маш том түлхэц үзүүлсэн мундаг жүжигчин шүү.

Цэргийн баяр гэж энэ сард болдог ч миний хувьд бол энэ сар бүхэлдээ бүсгүйчүүдийн сар. Бидний сар ирсний мэндийг уншигч бүсгүйчүүддээ хүргье дээ. 

Аягүй огцом дуусгачихлаа хэхэ.

Comments

  1. Юу вэ энэ чинь одоо 12 сарын 2 нь дуусчиж байгаам уу. Үгүй мөн нисхиймаа нээрээ.

    Сайхан Мартлаарай хө.

    ReplyDelete
    Replies
    1. Юун 12 сарын 2 билээ гээд л бичлэгээ хэд дахин гүйлгэж харлаа хэхэхээхэх Толгой эргүүлчих юмаа энэ тэмээний жолооч бүсгүй :)))

      Delete
  2. 2013 он бараг талдаа орлоошд гэхгүй юу хэхэ гүй гэхдээ бүхэл бүтэн нэг улирал нь ард хоцорчихлоо цаг хугацаа лайтай хурдан өнгөрч байнаа

    ReplyDelete
    Replies
    1. Харин хэлээд юүхэв, мань мэтэс нь тоос манаргаад л чирэгдээд явахымдаа гэж...

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...