Skip to main content

Foreign?

Нүүрномоор тэнэж яваад нэг сахалтай гадаад залуугийн монголын тухай бичсэнийг уншаад цаашлаад порфайлыг нь харж бүр цаашилж толгойд орж ирсэн хэдэн үгээ эвлүүлээд бичмээр санагдлаа.

Мань залуу Монголын тухай муулаагүй ээ, үнэнээр нь бичсэн байна лээ. Авилга, агаарын бохирдол, баян ядуугийн ялгаа, хууль дүрэм мөрддөгүй гэхчлэн. Гэвч Монгол сайхан орон, энэ оронд хайртай гэж хэлэхээ бас мартаагүй байсан. Арга ч үгүй юм даа хүргэн хүү хүчтэй хэхэ.

Эхнэр болох монгол бүсгүй нь нүүрномоороо чамдаа хязгааргүй хайртай, аз жаргалтай байна гэж хэлсэн байхыг харлаа. Зургуудаа пабликаар оруулж. Нээрээ л аз жаргалтай хос, гадаадаар зугаалж, олон орноор аялсан зургуудаа оруулсан байна лээ.

Надад төрсөн бодол гэвэл... гадаад хүнтэй суусан хүмүүс эх орноо нилээн шүүмжлэмтгий болдог гэх ч юм уу муу муухайг нь соргог олж хардаг болдог. Улс орныхоо болохгүй бүтэхгүйн төлөө дуугардаг ч болно. Арга ч үгүймаа хажуудах нь байнга танай улс ийм тийм гэж барин тавин жишээтэй яриад байхаар өөрийн мэдэлгүй санаа сэтгэл нь улс орныхоо төлөө зовинож, хадам талтайгаа харьцуулаад, муу муухайгаас ичээд бухимдаад ирнэ л дээ.

Ганц тэр бүсгүй биш гадаад нөхөртэй, гадаад хүнтэй хос болсон хүмүүс ийм болдог, үүнийг бол ойлгож байнаа. 

Гэвч миний хувийн бодол гэвэл... хайр сэтгэлээр эсвэл хөрөнгө мөнгө харж ч юм уу гадаад хүнтэй сууж болохгүй юу байх вэ, тухайн хүний хувийн л асуудал. Харин үүнийгээ олон нийтэд зарлаад, бусдын сэтгэл хөдлөлийг өдөөгөөд байх хэрэггүй л гэж би боддог. Зөвхөн миний хувийн л бодол шүү.

Дан ганц гадаад хүнтэй суусан хүмүүс ч биш ер нь гэр бүлийн хувийн амьдралаа сошиал сүлжээгээр таараахыг би таашаадаггүй. Хэдийгээр ганц бие ч гэсэн гадаад явсан, юу хийсэн, ажил төрөл ямар байгаа зэрэг олон асуудлаа аль болох нам жим хадгалахыг боддыншдээ.

Гадны хүнтэй суусан хүмүүс энэ мэтээр зураг хөрөгөө олон нийтэд зарлаж гайхуулахаар монгол залуус нь ямар сайхан юм бэ гээд атаархаад адилхан гадаад хүнтэй суухынсан гэхчлэн боддог гэж би бас муйхарланаа. Муугаа мэдэхгүй жалга довны үзэлтэй гэдэг шиг үндэсэрхэг үзэлтэй баагий юм уу даа хэхэ. 

Ер нь бол хүн хувь заяагаар хүнтэй учирсан бол гадаад дотоод гэлтгүй өөрт нь сайхан байвал ямар ч хүнтэй сууж, үерхэж бололгүй яах вэ, болохгүй юмгүй. Хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж, учирсан хүнээ хайрлаж, хамтдаа жаргалтай байх ёстой гэж би боддын. Аа харин нэгэнт соёл, үндэстний ялгаа цаашлаад улс үндэстний дангаарших уу, даяарших уу, уусах уу эс уусах уу гэх мэтийн олон асуудал дагаж явдаг тул аль болох бусдыг өдөж турхиралгүй чимээгүй байх нь зүйтэй л гэж бодоод байгаам. 

Юмыг яаж мэдэх вэ гадаад хүнтэй суух тухай бодоо ч үгүй байсан хүн тэр зураг хөрөг, амьдралыг нь хараад сайхан юм аа гэж бодож адилхан гадаад хүнтэй суувал гадаадаар явж, гахай шувууны мах идүүлдэг юм байна гэж өнгөц сэтгээд үзэл бодолд нь нөлөөлөхийг хэн байг гэхэвдээ.

PS: Гадны баагийд тоогдохгүйдээ атаархаад ийм зүйл бичив гэж бодуузай. Тийм юм ёстой байхгүйшоо олон түмээн ккккк

Comments

  1. lol, hunii yugaa hiih n oort chin yamar hamaa bnaa. hun duuraij gadaad huntei suuna ch gej yu bhav,heterhii yavtsuu bodoh yum... tegeed ch ter hun ooriihoo fb deer ooriihoo naizuudad bichij bgaa bolhoos chinii wall deer share hiigeegui l bailgui dee,,,sonin yum yarihiin

    ReplyDelete
  2. gadaad huntei suusan hun eh ornoo muuldag yum bish, harin dotor n baij baigaad oor gazar ochood haritsuulj harj, gadnaas n harah bolomjtoi humuus l end iim baidiin bna, manaid iim boloosoi, ingeesei tegeesei,neeree ene chin oor baij bolhiin bna gej neg ysondoo nud tailagdaj bgaa yum. mongoloosoo holdoj uzeegui humuus yug yutaigaa haritsuulah ve dee. yadaj ereen orj uzeed ireheeree neeree ene ereen iim bhad manai zamiin uud yagaad iim bnaa geel haritsuulaad, oorchloltiig huseed ehelj bgaan... ternees bish gadaad huntei suuna uu bna uu naadah chin yooor padgui asuudal

    ReplyDelete
  3. Эмэгтэй хүн төрийн гал тахих ёслолд орж болохгүй.
    Тэгээд гадаад хүнтэй суусан хүн төрийн өндөр алба хашиж болохгүй.
    Одоо бүр гадаад хүнтэй суусан хүн одоо бүр блог болоод нүүрний номонд зураг оруулж болохгүй гэж байх шив дээ. Монголын нийгэм хаашаа л яваад байна даа.

    ReplyDelete
  4. Чиний зөв өө Рован. Би чиний талд шүү ккк

    ReplyDelete
  5. Ter hun uuriinhuu huudsand yu bichih ni ter hunii erh, Mrowan ch gesen uuriinhuu blogt uuriinhuu sanal bodliig l bichij bna. Harin unshigch bid ali aliniig ni zuv buruugaar ni dugneh erhgui baih. Olon niitiin yariltsah talbar bol hamaa alga. Harin hunii %-n uzel bodloo ilerhiileh talbart orj irchiheed buruu shaagaad baival naad hun chini yamar ch uzel bodloo ilerhiileh uramgui bnoshde.

    ReplyDelete
  6. buruu shaagaad baisan yum alga l bna shdee, uzel bodloo l soliltsoj bgaan bishuu? esvel bugd zaaval sanal niileh ystoi yumuu?

    ReplyDelete
  7. Сэтгэгдэл үлдээсэн уншигчдад бүгдээрэнд нь баярлалаа. Нэг бүрчлэн хариу өгөх боломжгүй гэж бодлоо.
    Гэгээн сайхан өдрийн мэнд бүгдэд нь :)

    ReplyDelete
  8. May I ask you to send the web address of Nuur nom to the following email address if possible? I'm interested in books, and I guess this is about books isn't it?
    Please!!!
    dashgerel37@yahoo.com

    ReplyDelete
  9. chinii blog bichdegtei l adilhan shde, teneg gar uu ugui yu

    ReplyDelete
  10. Их сонин бичлэг байна яг юуг хэлэх гээд байгааг нь ч ойлгосонгүй яах гээд байгааг нь ч ойлгосонгүй санаагаа буруу илэрхийлциймүү мэдкүэ мэдкүү

    ReplyDelete
  11. Shuumjilj baisnaas duugui garaad yavtsan ni deer.

    ReplyDelete
  12. he he he, pro-blogger boloh zamdaa orj yabna aa ene huuhed, kkk. Ene oron zai ali hediin chinii oron zai bish bolson baigaaz, kkk.

    ReplyDelete
  13. Misha chi blogtoo zugeer l oruulaachdee, mayaglaad l haalttai bolgochih yum. Chiniihee blogt orj chadahgui bolohoor blog ertunts 1 l amtgui hool shig sanagdaad bainaa. Anon-uud l er ni shudarga seegii uldeedeg shuudee. Bitgii gaduurhaachdee.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...