Хөөё таминь ээ, "хог"оо жаахан эмхэлж бүр ядарлаа. Бодоод үз дээ, миний цүнхнүүдээс нэг уут дүүрэн хэрэглэсэн бэлгэвч.......... пүүүүүүү юу бичээд хаашаа хадуурчихваа...... бэлгэвч биш шүү авсан барааны тасалбар гарсан гэвэл яах уу????
/Үхсэн ацных нь бэлгэвч байдын энэ хүүхэнд... хэрэглэсэн байтугай хэрэглээгүй бэлгэвч ч байхгүй нь нүүрэн дээр нь бичээтэй байна.... үзэгч, уншигчдын зүгээс дургүйцэж шуугилдах чимээ гарав...... худал бүлтэрсэндээ бантсан хүүхэн хэлээ гаргав.../
/Үхсэн ацных нь бэлгэвч байдын энэ хүүхэнд... хэрэглэсэн байтугай хэрэглээгүй бэлгэвч ч байхгүй нь нүүрэн дээр нь бичээтэй байна.... үзэгч, уншигчдын зүгээс дургүйцэж шуугилдах чимээ гарав...... худал бүлтэрсэндээ бантсан хүүхэн хэлээ гаргав.../
За өршөөгөөрэй хүндэт уншигчдаа. Илтгэл, тайлангаа үргэлжлүүлье....... /МХммммммм хоолойгоо засав/
Тэгээд хүн л юм хойно юу л бол юу цугларчээ. Хэдэн жил ч хураасым, өөрийн гэсэн орон гэртэй болоогүй эгчийндээ байдаг тул миний хайртай эрхэм хүндэт "хог" "новш"-ууд бол чемодан, хайрцаг саванд байдгаараа налчийтлаа дараатай хэвтэнэ шүүдээ.
Хоёр цүнх, нэг чемоданаа жаахан цэгцэллээ. Цаана нь бас хэдэн цүнх, нэжгээд хайрцаг, түүн дээр хэд хэдэн уут "юм" байнаа байна. Ихэнхи нь цаас, ном, өмсдөггүй хураадаг хувцаснууд байгаа.
Эхлэлээ үргэлжлүүлье. Тэгэхээр яасан гэнээ.... Ааан ингэсэн. Хэзээ ч билээ дэлгүүр хоршоо орохоороо юм авсан тасалбараа хаяж мэддэггүй цүнхэндээ хийгээд тэгээд цуглуулаад, овоороод байдаг гэж та нарт хэлсэн санаж байна уу? Тэр байтугай автобусны тасалбараа ч цүнхэндээ хийдэг хүн шд.
Нямбайлан хадгалдаг гэж бодож байна уу? Үгүй юм аа. Шууд л тааралдсан газартаа шургуулдаг зуршилтай. Тэгээд явж байгаад цүнхээ нэг хоослох болохоор "уул овоо шиг" их тасалбар гарч ирдийм шд. Дээр нь бас салфетикнүүд замбараагүй ихээр гарч ирнээ. /За хош гэм, би хэрэглээгүй салфетик ярьж байхад юундаа ярвайгаад байна зарим нэг хүнүүс????/
Дээр нь энэ хүүхэн гуай бол нэг их сонин сэтэхүйтэй. Хүн юм өгчихвөл ямар ч хэрэггүй юм байсан хаяж чаддаггүй гэж байгаа. Ухаан нь цаасны булан дээр "БАЯРЛАЛАА" гэж бичээд өгчихвөл тэгээд энэ хүүхний хайрцаг сав, цүнх, чемоданы аль нэг буланд хэдэн жил хэвтэнэ гээд бод за. Хаяхаар сэтгэлийг нь ойшоогоогүй юм шиг, тэр хүн мэдээд гомдчих юм шиг санагдаад байдаг, тийм гэнэн сайхан сэтгэлтэй гэж байгаам хохо.
Одоо надад өч төчнөөн улсын, өч төчнөөн түүхтэй түлхүүрийн оосор сэлт байна. Хэрэглээгүй хадгалаад яваад байгаан. Уг нь ганц нэгээр нь аваад хэрэглэдэг л юм даа. Тэгж олон түлхүүр сольдоггүй болохоор байж л байна. Тэгж байгаад сайхан зан, зав хөдөлвөл зургийг нь оруулж болохым байна. /Өөөөөөөө чи бүр далд "архивлаад" дарчихсан шдэ өнөөдөр/
Ааааааа чшшшшшш аймаар юм хэлье ээ. /Ийш тийшээ харав, дуугаа намсгав/ Энэ хүүхэнд нээрээ 10 жил хураасан гэхээр их дотуур гага, мөрнөөс дэмжигч байна шдэ яанаааа........ Хамгийн аймаар нь хамгийн чанартай, өнгөтэй, үзэмжтэй, үнэтэй нь бүгд таарахаа болиод далд "уйдаад" хэвтдэг болсон байх нь...
Өдөр тутам өмсдөгүүд нь нөгөө л нэг хаа сайгүй байдаг, хэн ч худалдаад аваад өмсчихдөг зүйлс байхымлээ. Ямар гээч зүй тогтол болохоороо ийм хачин юм болсныг бодоод олкум. Тэгж тэгж гаргалаа гаргасан нь.... Нарийхан гоолигхон... туранхай... туяхан байхдаа би чинь үнэтэй чанартай дотуур хувцас өмсдөг байсан байх нь үү????? Үүүүүүүү энэ одоо яажээнэээ,,, ээээээ базарваань хумпад, барианы шилтэй жимсний чанамал аа.....аааааа атар талхаааа оооооо олгойн хуймаг аааааа.... биш ээ энэ төгсгөл нь явсангүй. О-р эхлэсэн гоё идэх юм чинь юувилээ???
Ёоноо ёстой муухай юм биччихлээ. Хүн орж ирээд шоолох вийдээ, үзэл сурталгүй үзүүлэн бэлдсэн гэж намын хурлаар орж, ханын самбарт гарах вийдээ хихихихи....
bitgii unsh gsn boloxoor chini unshaagyi garlaa. Neg uulzaxaaraa tsaasnii bulan deer "Namaig tooj uulzsand bayarlalaa" gej bicheed ugnu uu, xexexe. :P
ReplyDeleteХаха тэр бичгийг чинь хадгална, үгүй ядахдаа зургийг нь авч ФБ-д ч юм уу оруулж байж л санаа амарна даа :D
DeleteHehe naad asyydal chin bas nadad baina aa.Bi bas tyranhai goolig baihdaa unetei dotyyr hyvtsas umsdug baijee.Hadgalaad l baigaa,odoo l jingee hasch umsuhgui bol.
ReplyDeleteБи ч турж байгаад өмсье гэсэн ч буцаж багтахаа больсон шинжтэй байна лээ. Туранхай байхдаа галбиртаа сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байдаг байх нь. Бас нэг гаргалаа :)
Delete