Урд шөнийн зүүдээ бичмээр санагдаад бүр болдоггүй ээ.
За эхлээд хамгийн түрүүнд нэг гадаадыг дагуулчихсан guide хийгээд явж байхым.
Учиргүй их бороо ороод, борооноос байшин саванд орж хорогдоод. Тэгээд нөгөө гадааддаа өөр нэг гадаад хүнд хөтөч хийснээ яриад, харилцан ярилцсан гээд том дэвтэр дүүрэн яриа бичснээ үзүүлээд хэхэ.
Тэгээд нөгөө гадаадтайгаа явж байтал нэг тэмцээн болж байна гэнэ. Улаан хувцастай багийнхан багаараа түрүүлсэн гээд зэрэг босоод гараа даллаад ёслоод. Тэрийг нь би хараад гадаадынхаа ардаас алхаж байтал энэ зуны Лондонгийн олимпоос бөхөөр медальь авсан залуу авгайтайгаа цуг гараа даллаад бөөн баяр болж үзэгчидтэй мэндлээд, тэгээд үсрээд акробат эргэлт хийх гэсэн чинь дутуу эргэж үсрээд хөл дээрээ биш элгээрээ газар унаад, тэгэнгүүтээ тэр чигтээ хоёр хөлөө толгой дээгүүрээ аваачиж уран нугаралт болгоод үзэгчид рүү гар даллаад инээгээд. Авгай нь санаа нь зовсон янзтай харж байх юм гэнэ хэхэ.
Зүүд солигдож би нь аавтайгаа ч юм уу ахтай ч юмуу аймгийн төвд очиж байхмы гэнэ. Тэгээд тэнд байдаг ахындаа буугаад байж байгаад машин унаад холгүй байдаг дүүгийнд очих боллоо. Зуны халуун өдөр ч байсан юм уу бандагатай, бандган доогуураа шал тэнэг тас хар оймстой, тэгээд дээгүүрээ майктай, майкны гадуур T-shirt өмсчихсөн амьтан гараад буусан айлынхаа ахын машинд суугаад явлаа.

Замд аав тааралдаад машинаас бууж аав дээр гүйж очиж дүүгийнд очьё гээд аав аан за тэг тэг машин барихдаа болгоомтой яваарай тэр замын тэнд машин чинь байгаа гээд би за за гээд буцаад нөгөө унаж явах ёстой машин руугаа гүйгээд очтол машин байдаггүй гэнээ... миний сууж ирсэн машин ч байдаггүй, суугаад жолоодоод цааш явах ёстой машин ч байдаггүй...
За машин алга, буцаад ахындаа очьё гээд ганц гудамны цаана байх ахынх руугаа гүйлээ, гэтэл гэр нь алга болчихож... төөрчихөж...
Өмдгүй подволкоо доош татаад л бөгсөө хаагаад харайлгаад байгаан. Ахынхыг олохгүй юм чинь дүүгийнд алхаад очьё энүүхэн хоёр гурван гудамжны цаана байдаг юм чинь, урд нь нэг хоёр очиж байсан олох л ёстой гээд гудамны үзүүрээр тойроод явлаа, олсонгүй. Баахан гэр хороололоор тэнээд, өгсөж уруудаад зөндөө явлаа.
Олдоггүй ээ, ахынхыг ч дүүгийнхийг ч олдоггүй. Аргаа бараад худаг байх ёстой, худгийн цаад гудамжийг тойроод ахынх байх ёстой гээд худагт гүйгээд очтол бас биш байж.
Булан тохой тойрч зөндөө тэнэсээр бүр сургууль, янз бүрийн байшин барилгатай аймгийн төвөөр тэнээд, тэгж явсаар нэг хуучин дээр үеийн байшингийн цонхоор орж байх юм гэнэ. Тэр нь Д.Сүхбаатарын музей юм байна л даа. Дотроо намайг өмдгүй шалдан гэж үзэл сурталд харш гэж битгий хөөгөөсэй гэж бодлоо.
Гэтэл цэвэрлэгч, үйлчлэгч эгч нар чанга дуугаар ярилцаад өмдгүй энд байж таарахгүй, цагдаад өг гэдэг гэнээ.
Би хариуд нь бодлоороо тэд нартай яриад, эгчээ би музей үзэх гээгүй ээ дамжаад гарчихъя гэж яваан гээд дотрооо аймаар гэмшээд гадаа гартал талбай дээр нь дүүрэн хүн сууж байхым.
Талбайн голд усан оргилууртай, усан оргилуурын хашлага дээр миний нэг багын найз авгайтайгаа, хүүхэдтэйгээ сууж байгаад намайг хараад "хөөш сайн уу" гээд танихгүй царай гаргаад мэндлээд, ойр зуурын юм яриад байна. Авгайтай нь би огт уулзаж үзээгүй, гэтэл зүүдэн дундаа ярилцдаг байна шдэ хэхэ.
Авгай нь бол нүд амаа ирмээд л гайгүй яриад, гэтэл нөхөр нь буюу миний багын найз надаас цэрвээд цааш зүтгээд, анзаарахгүй, намайг өмдгүйг мэдээгүй царай гаргаад болдоггүй ээ. Дотроо яс хавталзаад өмдгүйгээ мэдэгдэхгүй гээд л хавчигнаад... гэтэл цагдаа нар өмдгүй байна гээд цаана нь яриад тэгэх тусам нөгөө найз улам хүйтэн царай гаргаад байхым.
Тэгсгээд би за явлаа гээд босоод нөгөө майк, подволкоо доош нь сайн гэгч нь татаад гуяа хооронд нь хавираад хурдан хурдан алхаад холдлоо. Дотроо бол гомдоод л... гадаад хүмүүсийг богинохоон шорттой... шортыг нь подволк нь далдлаад байхад юм хэлдэггүй байж яг тийм харгадаж байгаа намайг эд нар яагаад хачирхаад байгаа юм бол гээд дотроо бодсоор цааш явлаа.
Хамаатан садны ахынхаа гэрийг хайгаад олдоггүй, энд нэг гүнзгий жалга байх ёстой, тэр жалганд хэн эгчийн хүү эндсэн юм тэрийг нь гаталчихвал уг нь гэр нь ойрхонсон гээд л яваад байлаа... бүр сүүлдээ цөхрөөд дотроо би ч хөгширчээ гэрээ олохоо болиод төөрчихөж. Урд нь хэн нэг хөгшин хүнийг төөрлөө гэж шоолж нүгэл хийлүү гээд бодоод байгаамаа хэхэ.
Нөгөө жалгатай төстэй жалгыг гаталтал төмөр зам байхым. Төмөр замыг дагаад эргүүтээд явж байтал хэсэг бүлэг хүмүүс ирж байна. Хулгайч, луйварчин архичин юм байхаа хэхэ. Намайг төөрлөө гэснийг яаж ч мэдсийн толгойлогч эгч нь за энэ хүүхдэд тусалъя, гэрийг нь олж өгий гээд л салгалаад яваад байхым. Энэ хэсэг нь саяхан үзсэн "Warm bodies" киноны үхдэлүүд байсан шиг байгаам.
Тэгээд нөгөө толгойлогч нь над дээр ирэх гээд галт тэргэнд дайруулан алдаад шүргүүлээд, гэсэн ч үхсэнгүй ирлээ. Дагуулаад явлаа. Дэлгүүрт орж гэр лүү утсаар ярьж өгөх гэж байгаа бололтой. Тэгсээр нэг мэдэхэд овоо тайвширч учир зүйгээ олоод амарч ус цасанд орох болоод явчихлаа. Гэтэл нөгөө толгойлогч эгч нь нэг залуугаа надад өгөөд наад залуу чинь сайн, биеэ хадгалж явдаг юм чи усанд хамт ор гэв ээ.
Би гайхаад нэг асуулт асуулаа тэр нь "Наад залуу чинь халдварт өвчтэй юу" хахахахаххаах. Тэгж асуусан нөгөө залуу намайг тоохгүй мушийгаад инээгээд, эгч болохоор нөгөө залуугаа рекламдсаар зүүд дуусав аа.
Ha ha ha eliirsen zuud ve
ReplyDeleteХарин тийм:D
Delete