Залхуугийн сайн талыг олоод харцан биш улам залхуураад гээч хэхэ.
Сэтгэл санаа өөдрөг байгаа шдэ. Нээрээ сониноос нөгөө ажлын ярилцлаганд дуудагдаж орсоон. Тэрийгээ хэлэхээ мартаж хэхэ.
Тэд нар анхнаасаа авах хүнээ дотроо товлочихсон байсан юм уу даа гэж би ойлгосон. Яагаад гэхээр анх намайг энэ ажилд орооч гэж гуйсан, анкетаа өгөхийг ятгасан эгчийг тэд туслахаар авсым байна л даа. Мань эгч надгүйгээр бол компьютер дээрээ элдэв юм хийж чадахгүй бичиг цаасны их ажлын ард гарч дийлэхгүй веб сайт зэргийг нь хөтөлж мэдэхгүй гээд л намайг нь ятгаж анкет өгүүлсэн болж таарчийна.
Бас надад давхар тусалъя, аятайхан цалинтай ажилд оруулъя гэж бодсон юм байх хөөрхий. Дам яриагаар бол цалин нь нэгээс хоёр саяын хооронд байхым байх л даа. Гэвч тэр бол сонин биш ээ.
Ярилцлаганд дуудагдсан гурван хүний хоёр буюу нөгөө хоёр маань ажилд авах хүмүүсийн хэн хэн болох, ямархуу ажил хийх, хэдий хэмжээний төсөвтэй гээд бараг бүгдийг мэдэж байгаа шинжтэй. Харин миний хувьд бараг гадны ганц гэдэг юм уу мэдээлэлээс хол байсан нь.
Нөгөөдүүлийн санаатай юм уу санаандгүй андуурдаг нь дуусан дуустал байсаан хөөрхий. Ухаан нь урд өдөр нь нөгөө хоёр хүнийг утас руу нь холбоо барьж дуудсан юм байна л даа. Гэтэл миний утсанд ямар ч зурвас, дуудлага ирээгүй. Харин эгчийн утсанд ирсэн байх нь. Яагаад эгчийн утсыг мэдэв гэхээр анкет дээр нь шаардлагатай бол холбоо барих хүн гэсэн асуулт байсан, түүнд би эгчийн утсыг бичсэн юм.
Өглөө унтаж байхад эгч сэрээгээд энэ чамайг дуудсан уу 11 цагт ярилцлаганд ор гэж байна гэхээр урд өдөр нь айл хэсэж, ууж идэж, шөнө 2 цагт ирж, бас ч үгүй нойргүй эргэж хөрвөөсөөр үүр цайхын алдад дугхийсэн би нь нүдээ нухалж, гайхаж бүр компьютерээ асааж анкетандаа утасны дугаараа буруу бичээ юу эсвэл андуурч өөр газар бичээ юу гэж шалгаж үзлээ. Байх ёстой газраа байхыг нь хараад яадаг хүмүүс вэ гэж амандаа үглэсээр усанд ороод очсон хэхэ.
Олон юм алгасаад ярилцлага ямар байсныг шууд ярья л даа. Тэдний шалгуур дээр мэдээлэлийн төвийн ажилтан авна гэсэн ч надаас асуусан юм нь ихэнхдээ системийн инженер, веб дизайнерын мэргэжлийн хүний хийх ажлыг хийж чадах уу гэсэн асуулт байсан. Тухайлбал веб хуудас хийгээд тэрийгээ хөгжүүлээд хөтлөөд явна, дотоод сүлжээ үүсгээд хянана, компьютерийн эвдрэл гэмтлийг өөрөө засах уу гэхчлэн түүн дээр нэмээд видео монтаж хийж кино бүтээнэ /хихихи/ дээр нь бас өөрөө сургалтын материалаа бэлдэж хөтөлбөрөө боловсруулаад хүмүүст сургалт явуулна, хууль дүрэмийн тухай зөвөлгөө мэдээлэл өгнө гэнээ...
Шууд л чадах чадахгүйгээ хэлсээн. Веб хуудас хийж үзээгүй, миний мэргэжил биш, харин мэргэжлийн хүн хийгээд мэдээний админ хий гэвэл хөгжүүлээд, хөтлөөд явж чадна. Дотоод сүлжээнд ажиллана /үүсгэнэ гээгүй шоо/.... компьютерийн эвдрэл гэмтлийг өөрийн хэмжээнд чадаж байвал засна бүр мэргэжлийн хүн засах шаардлагатай бол харж байгаад засуулнаа л гэсэн. Видео монтаж, кино хийхийн хувьд урд нь ажлын шаардлагаар албан ёсоор хийж байгаагүй ч хувийн хэрэгцээнд монтаж хийж үзэж байсан л гэсэн.
Яг хэдий хэмжээний цалин авмаар байна гэхээр нь урд нь төсөл болохоор цалин өгч чадахгүй, урамшуулалтай гэхчлэн гэж ярьж байсныг нь санаад танай төслийн санхүү, төсөв ямархуу байгааг чинь мэдэхгүй болохоор шууд тэдийг өг, эдийг өг гэж хэлж чадахгүй ээ та нар өөрсдөө мэднэ биз дээ гэтэл чи ямар ч хамаагүй хүсснээрээ нэг тоо хэл гэнээ хэхэ. Тэгэхээр нь ямар ч байсан хөдөлмөрөө шударгаар, хийсэн ажлынхаа хэмжээнд үнэлүүлмээр байна дэлгүүрт бараа бэлтгэгчээр ажилладаг охид дор хаяж 450.0 авдаг юм байна лээ би бол 500.0-600.0 гэж бодож байнаа л гэсэн. Тэд инээлдэхээс өөр юм хэлээгүй хэхэхэ.
Тэгээд надаас асуух юм олдохгүй, бие бие рүүгэ хараад ярилцлага дууслаа баярлалаа гээд гараад явсаар гэртээ иртэл эгчийн утсанд дахиад л манайх ажилтнаа авсан, баярлалаа гэсэн зурвас ирүүлчихсэн байсоон хэхэ.
Энэ мэтээс дүгнэлт хийгээд угаас хэнийг авахаа товлосон байхад нь би гаднаас анкетаа өгч шавар хааж, тэд ч цаад төслийг санхүүжүүлж буй байгууллагатаа шударгаар хүн авснаа харуулах гэж ярилцлаганд дуудаа юу даа гэж бодсоон.
Бүх болсон процессыг ээжид ярьтал намайг чи хэтэрхий арцалдсан байна бас өөрийнхөө хийж чаддаг ажлыг, давуу талаа огт харуулаагүй, хийхэд хэцүү ажлынхаа талаар л ярьсан байна шүү д ээ гэсэн хэхэ. Угаас ажилд авах ямар ч сонирхолгүй зөвхөн намайг хийж чадахгүй байх гэж бодсон чадвар, үүрэг ажлын талаар л асуусан хүмүүст өөрийгөө мянга зөвөөр тайлбарлаад, аятайхан харьцаад эсвэл номхон царайлаад тус болох нь юу л бол кккк. Ямартай ч намайг ятгасан хэдэн хүний санааг амрааж, бодит байдал ямар байдгийг харлаа, мэдлээ, харууллаа, үзүүллээ хэхэ.
Гомдох, эсвэл уурлаж дургүйцэх, өөрийгөө голох сэтгэл огт төрөөгүй ээ. Өөртөө бас итгэлтэй байгаа шдэ муугаа мэдэхгүй кккк. Хүмүүс юу ч гэж ойлгоно ярина хамаагүй, нөгөө хоёр хүнээсээ зарим талаар чимхээр дутуу байж болох ч өөр бусад ур чадвараараа атгаар илүү гэдгээ мэдэж байгаа болохоор бардам байгаан хэхэ. Хэнийг нь авсан нь надад огт сонин биш л дээ. Урд нь тэр хүмүүстэй ойр ажиллаж байсан, сайн танихын хувьд ур чадвар нь надаас толгой, тохой, сөөм ч илүү гарахгүй гэдгийг бол сайн мэдээд байгаан.
Веб хуудас хийх, хостинг сонгох гэхчлэн асуудлыг аль болох хямдаар, ажилд авсан хүнээрээ албан бусаар хийлгэж мөнгөө хэмнэх гэж бодсон байх гэхдээ миний хувьд бол иймэрхүү зүйл амжилттай явна гэж бодохгүй байна. Чаддаг хүнээр нь чаддаг ажлыг нь хийлгэсэн нь угаас шударга. Мэргэжлийн биш, ур чадвар төдийлөн гарамгай биш хүнээр веб сайтаа хийлгээд харамч хүн хоёр дахин төлдөг гэдгийн үлгэр болох ч юм уу гэдэг утгаараа өөрийнхөө тухай шууд үнэнээ хэлсэн нь тэр хэхэ.
Хэдийгээр мэргэжлийн график дизайнер, эх бэлтгэгч, веб мастер, программ хангамжийн инженер, систем хангамжийн мэргэжилтэн биш ч миний хувьд баргийн оффисын ажилтнуудаас илүү гархуйцаар компьютер эзэмшсэн минь хангалттай шдээ хэхэ.
Онгирч байгаа юм биш л дээ. Ямар ч байсан хийх юмаа хүнээс гуйхгүйгээр өөрөө хийгээд, эх бэлдээд, хүсснээрээ файлуудаа янзлаад хэрэглээний болон эх бэлтгэлийн программууд, интернетийн орчинд бусдын гар харахгүй харин ч бусдад зааж өгөх хэмжээнд мэргэшээд ажиллаад яваа минь болоо биш үү гэж бодоод өөрийгөө дотроо дөвийлгөөд үлдсээн ккккк.
Ямартай ч өдрийг сайхан өнгөрүүлжээ.
ReplyDeleteТэгсээн сайхан өнгөрүүлсэн хэхэ.
Deleteíýã õààëãà õààãäàõàä ººð íýã õààëãà íýýãääýã ãýæ ¿ã áàéäàã äàà.Ò¿¿íýýñ ÷ èë¿¿ ñîíãîëò õèéõ áàéõ àà
ReplyDeleteТийм шүү. Огт харамсахгүй байгаа шдэ. Анхнаасаа гар сэтгэл нийлэхгүй хүмүүстэй хамтарвал өч төчнөөн асуудал бухимдал үүсэх байсан байхоо. Ямартай ч намайг итгэж ажилллаач гэсэн хүмүүсийг хүндэтгээд олон юмыг нь тэвчид эцэст нь хүртэл яваад үзлээ ккк
Delete