Гоёор төсөөлөгдөхгүй байна. Яг одоо сэтгэл санааа онцгүй байгаагаас ч болсон байж мэднэ. Хоёрдугаар сар гэхээр хүмүүсийн санаанд хамгийн түрүүн Валентин, тэгээд Цагаан сар зарим нэг хүмүүст Багш нарын баяр буудаг байх даа.
Цагаан сар заримдаа гуравдугаар сард болдог тийм үү?
Харин хоёрдугаар сарын имиж нь ерөнхийдөө Валентин, ганц бие хүмүүсийн хувьд "Хараал идсэн Валентин" хэхэ. Үхсэн ламын өдөр ч гэдэг дээ.
Гэхдээ л хаврын амьсгал ойртож байгааг мэдэрч, урин дулаан улирал ирж буйг угтаж хүмүүсийн сэтгэл зөөлөрдөг, урам зориг ордог сар гэж дүгнэе. Дээр нь нэмээд жилийн бусад саруудаас энэ сард л хамгийн илүүтэйгээр үндэсний гоёлоо өвөл цагийн маягаар өмсөх боломж олгодог гэж санав. Ингээд бичээд эхлэхээр сэтгэл санаа хөнгөрөөд уужирчихлаа.
Дашрамд дурдахад халуун газрын хүүхнүүд манай хүүхнүүдэд атаархдым билээ шдэ. Яагаад гэвэл жилийн дөрвөн улиралтай, түүнээ дагаад , хүний өмсөж болох бүх л хувцсыг ямар бол ямар стилээр өөр өөр хэлбэр маягаар бүх л төрлөөр нь өмсөж болох орон чинь Монгол шүүдээ.
Хоёрдугаар сарыг дуугаар илэрхийлвэл.
Дөрвөн уул.
Яагаад энэ дууг онцлов гэхээр хэрэв би дуулдагсан бол энэ дууг л дуулах байлаа. Үг нь, донж нь их таалагддаг.
Хоёрдугаар сарын кино:
Тунгалаг тамир. Энэ киног цагаан сарын үеэр л илүү тухтай сууж үздэг байх. Гэвч надад бол эх зохиолыг нь уншаагүй хүн үзвэл кино нь ойлгомжгүй санагдах байх даа гэж бодогддог. Эрхбиш монголчууд эх зохиолыг нь худалч хүнд Ба Бэ-гүй цээжилсэн тулдаа л ойлгоод, киноны үйл явдалд хөглөгдөөд явдаг гэж боджийна.
Цааш дэлгэрэнгүй үглэн бичиглэхээс залхуурав.
Хоёрдугаар сарын дурсамж:
Валентинтай холбоотой байж таарна. Тэмдэглэж үзээгүй ээ, бэлэг ч авч үзээгүй. Яадаг юм, ичихгүй үнэнээ хэлчихье хэхэ. Шууд нүүр улайж байна. Гэхдээ бэлэг авч үзээгүй гэдгээ хэлэхээсээ бол ичихгүй шүү, үнэн л юм чинь юунаасаа ичдэг юм тийм ээ?
Өөрөө бол хүнийг баярлуулах гэж оролдсон удаатай. Баярласан эсэхийг мэдэхгүй. Бэлэг гэж авч өгч л байлаа, нэг тийм хос бамбарууш. Том биш, жижиг бүр биш овор хэмжээ гэвэл атганд багтах дайны л байсан. Анх удаа хүнээс Валентинаар бэлэг авлаа, яахаа мэдэхгүй байна гэж хэлж, сүүлд нь тэр бэлгийг утсандаа зүүчихсэн явааг харж байсан, тэгээд тэрнээсээ учиргүй ичиж байж билээ тэр хүн.
Аа бас чихэр өгсиймдаг хуучин найз залуудаа. Валентин гэж тэрэнд онцолж өгөөгүймаа, валентинаар манай ажлыхан хийх юмгүй дэмийрцгээж, би чихэр тарааж хүн бүрт өгч яваад тэрний өрөөнд орж өгч, өгөхдөө зүгээр ч үгүй валентины бэлэг шүү гэж хэлж. Нөгөөх худлаа үнэнг мэдэхгүй бас л сандарч, ичиж байсан түүх байгаа, байгаа хэхэ.
Үүнээс цааш өөр дурсамж алга. Хоёрдугаар сард багш нарын баяраар сургуулийнхаа зохион бичлэгийн аварга болсноо бичилтэй биш хэхэ. Гэхдээ л бичихдээ гайгүй л байсан юм байгаа биз, тэрийгээ анх мэдсэн нь тэр гэл үү. Бичгийн хэв харгалзалгүй шалгаруулсан нь аз юм даа тэрнээс миний бичиг гэж согтуу шоргоолжны мөр гэхээр юм л байдымдаа.
Comments
Post a Comment