Skip to main content

Шиний 1

Шиний нэгний нартай хадаг барин золгож
Шимийн алаг ертөнцөд хормой дэвсэн мөргөж...
гээд л яруу найрагт байдаг шиг сар шинэ сайхан болж байна, уншигчид сайхан шинэлэв үү /олон уншигчтай юм шиг гэл үү хэхэ/

Сар шинийн сайхан зүйл гэвэл жижкэн дүү надад инээж өгдөг болсон нь. Ээжид нь муулах, сайлах хоёрын дунд энэ хүүхэд их зантай инээдэггүй ярваак гэдэг, эмээ нь өмөөрдөг байсан гэтэл өнөө өглөө ёстой нэг хүсэж байснаар ангайтлаа инээж өглөө шүүдэ.

Инээхээрээ бас эгдүүтэй гэж жигтэйхээн. Эмээ нь буюу ээж жижгийг надтай адилхан гэхээр би багадаа бас ярваак байсан уу гэтэл тийм гэсэн хохо. Багаасаа өөрийгөө мэдэрцэн байж гэжүү хэхэ.

Өглөө зүглэх болоод гарсан чинь хүмүүс энд тэнд явж, орцноос орж гараад байхаар ичээд цаас нтрээ хийсгэж чадахгүй сэмхэн хүний нүд хариулж гарын салаагаараа хаялж, хурдхан гүйсээр гэртээ орж ирсэн хэхэ. Юун азаар төмөр эсвэл гал дээр суугаагүй юм тэгсэн бол төмөр пижигнэтэл балбахаас авхуулаад асуудалтай хаха.

Сар шинээр жин огцом нэмдэг ч идэх уухаа зогсоож чадахгүймоо. 

Хаашаа ороод байгаа юм тэр их идэж уусан зүйлс нь, хойноос нь идэх юм орох зай гараад л байгаамдаа.

Ажил хийдэг байхад цагаан сар дуусаад хөдөө явсан нь эргэж ирж, хотод байсан нь ажилдаа ирж бөөнөөрөө цуглараад гэртээ аваачих нь аваачиж хүн бүр тавгийн идээ цагаалганаасаа хуваалцаад нэг хэсэгтээ л гадуур хооллох гэдгийг мартдагсан.

Лавтай эмэгтэйчүүдийн баяр хүртэл хэвийн боов, чанасан мах, бууз тэргүүтнээр өдөр өнжилгүй ходоодоо уйдтал баярлуулдаг байж. 

Бас даргын өрөөнд таваг зассан байдаг байсан орсон гарсан хүмүүс тавгнаас нь хүртэж байгааг хараагүй, харин хураахдаа ажилчиддаа хишиг, хувь гээд хатсан боов өгдөг байсан шүү. Даргын таваг гэснээс манай даргын өрөөнд бурхантай, бурхандаа 10 мянган төгрөг залцан байсан чинь хулгайд аддчихаж билээ вааахахахахахахахахахахаххахахахахахаха ёоооооооо хэхэ.

Манай босс бол өрөөндөө таваг засч байгаагүй ээ, санахгүй байна. Зассан бол би харж хандах ёстой байсан байх. Аа харин сүүлийн ажил бол ноднин жил цагаан сарын дараа дарга биш Ня-Бо эгч ч билүү таваг зассан байсан.

За тэгээд ирж буй могой жил аз хийморь, амжилт бүтээлээр бүх хүнийг ивээж эрүүл энх, эсэн мэнд, амар тайван байг гэж ерөөе.

Comments

  1. Гарч айл хэсээчэээээээ ккккккккккккк

    ReplyDelete
    Replies
    1. Угаасаа айл хэсдэггүймооооооо...

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...