Амралтын өдөр үнэхээр сайхан эхэллээ. Өглөө гадаа гарсан урин цаг айсуй өвөл ийм л байдаг даа гэхээр сайхан агаартай байна лээ. Жоол хоргодож зогссон ч ходоод хонхолзоод аргагүй орж ирж, гэдсээ дүүртэл чихчихээд сууж байна.
Одоо усанд орчихоод гараад сайхан зугаална гэж бодож байгаа. Хаашаа зугаалахаа товлоогүй байнаа, гараад алхахад болно биздээ.
Нэгэнт хөдлөөд эхлэсэн галт тэргийг зогсоох гэвэл мөн ч их зовдогийг дахин нэгэнтэй ойлгов. Юутай хамаатайг тоочоод яахав дээ, гэхдээ л нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн бол арга алгоо.
Ийм сайхан бичлэг дээр хүн муулку бол болохгүй гэл үү хохо. Өөрийгөө жоол жуул муулмаар байна. Юм бүхнийг санаандаа тааруулах гээд байгаа ч юм шиг. За яахав гээд сайн мууг зохицуулаад явж үнэндээ чадкумаа. Шууд л бухимдаад эхэлж байна.
Юу вэ, яав гэхээр нэг асуудалд өөрөө яваад орооцлодчихлоо л до.
Олон жилийн өмнөөс холбогдсон салбарт нэг шинэ, жоожкон ажлын байр шинээр гараад хүнүүс намайг нь чи гэртээ сууж байхаар чаддаг юм чинь анкетаа өгөөд үзээ, биед амар, хүмүүсээ танина, чадахгүй юм байхгүй гэв ээ.
Тэр ажил нь цалин өгөх эсэх нь одоо тодорхойгүй, жижиг төсөл л юм даа.
Гэвч шууд анкет өгөх дээрээ очоод дургүй ч хүрэх шиг, толгой ч сэгсрэх шиг арай л санагдчилаа.
Юу вэ гэхээр нөгөө жижиг ажлын байран дээрээ тавьсан шаардлагыг нь уншаад үзлээ, тооллоо. Даруй 18 болоодохлоо.
Тавьсан шаардлага гэвэл оффисын тоног төхөөрөмж дээр ажиллах, мэдээлэл тайлан бэлтгэх, санхүү бүртгэл хөтлөх, сургалтанд бэлтгэх, орж ирсэн хүмүүст мэдээлэл өгөх, вебсайт хөгжүүлэх, хөтлөх, CD/DVD бичих, хуулах гэх мэтчилэн байнаа байна.
Тийм ч хүнд биш сонсогдох мэт боловч олон жил энд тэнд иймэрхүү ажил хийсэн, тэр ажлын байрны үүрэг рольийг нь аваад үзсэн ч маш их ажиллагаатай чимхлүүр, өөрөөр хэлбэл бичиг цаасны бүх л бохир муу ажлыг тасралтгүй хийдэг нуруу авдаг ажил гэж шууд мэдэгдэж байгаам.
Хүмүүс гэртээ байдаг эхнэрүүдийг юун завтай сайхан юм гэдэг ч гэрийн ажил маш хүнд, хүнд байхын хэрээр нэр хүндгүй, хөлсгүй их ядардаг ажил байдаг гэдгийг мэдэх нэг нь мэднэ дээ. Яг л тэрэн шиг.
Тэгээд хариуд нь би асуулаа л даа. 3 зүйл асуув. Тэр ажлын цаг, нөхцөл ямар вэ? Ажлын байр нь хаана вэ? Цалин ямархуу байх вэ? ийм гурван асуулт асуулаа хариу нь юу гэсэн бэ гэвэл.... Чи хэтэрхий их юм шаардаад байна гэдэг гэнээ.
Араас нь баахан юм хэлж байна. Манайх чинь төсөл, бүгдээрээ хамтраад хийх ёстой, хамт ажлын байр хайна, бүтэн цагаар ажиллана, ажиллавал мэдээж тодорхой цалин өгнө, цалингийн хэмжээ тодорхойгүй, гэхдээ их биш, хамгийн түрүүнд байраа олмоор байна гээд л. Арай л чи биднийг сайхан сэтгэлээр ажиллаж байхад адилхан сайхан сэтгэлээсээ хандсангүй гээгүй. Тэгэхээр дотроо бодлоо. Би энэ ажилд орох гэж анкет өгч байгаа хүн төдий, тэд муу ч гэсэн төслөө бичээд, гадаадаас санхүүжилтээ олоод ирсэн ажил олгогч. Хаа хамаагүй надад ингэж тоочих хэрэг байна уу, нэг л сонин юм гэж санав.
Тэгээд бас интернетээс татаж авсан анкет нь аржгар буржгар, арабаар бичсэн юм байхын. Тэрийг яахав өөрөө засаж янзлаад хуучин таних хүндээ явуултал майл хаяг нь холбогдохгүй, өөр нэг ажилтанд нь явуултал над руу биш ээ зар дээр байгаа хаягт явуул гэнэ. Тэр хаягаар нь явуулсан болоод орхитол хэд хоноод захиа ирлээ. Зар дээр байгаа хаяг болохгүй анх явуулсан хаягаар авч байгаа юм гэнэ.
PC-ийнхээ Unicode-г янзлаад, өөрсдийн майл хаягаа тохируулчихаж чадахгүй хүмүүсийн удирдлага дор бүх бичиг цаасны ажлыг хийгээд, веб хөгжүүлээд, хөтлөөд, СD/DVD дээр номыг нь бэлтгээд сууна гэхээр нэг л харь санагдаад байна гэвэл яах уу?
Яах вэ ажиллаж болноо, гэхдээ л нэг л ирээдүйтэй санагдахгүй байна шүү. Ажиллахгүй байхгүй яасым гэж үү? Нэгд олон жил болсон болохоор намайг очооч гэж гуйх хүн олон байгаан, хоёрт гэвэл ээж маань энэ ажлыг л хийгээд үз гээд ятгаад байгаам.
Ажлаа эхлээгүй, миний анкетийн хариу гараагүй байхад ингэж бухимдаж байгаа хүн чинь ажилд нь орох болвол энэ муу блогтоо мөн ч их хүн муулсан, бухимдсан бичлэг шахах байхдаа.
Ajil dr iimerhuu todorhoi bish, tootsoogui bh n unen teneg baidiishd. Hiih ajliinhaa nohtsol, tsaling asuuh n bh l asuudal bizde. Yag nadad tohioldson yavdal sanaand orood shuud durgui hurdeg baishd hehe. Gehdee ter ued bi todorhoi gereetei bsan hernee ajliinhaa holsiig avah gj boon yum bolson. Suuldee bur hunees guilga guigaad ch bgaa biluu gj bodogdsiishd, hamag ajlaa hiilguulcheed nihh duramjhan holsiig n ogch ntr
ReplyDeleteХарин тийн. Урд нь тийм ажлыг нурууны өвчтэй болтлоо хийсэн хүн чинь бүтэн оффисын бичиг цаасыг ганцаараа бэлддэг орон тоон дээр ажиллах ямархууг шууд л ойлгож байгаам чинь. Яджийхад тэр газар нь шинээр үүд хаалгаа нээж байгаа төв гэж байгаа бараг үнэгүй интернет кафе маягийн, түүн дээрээ бүх сургалт, мэдээлэл, тайланг давхар бэлддэг, хариуцдаг цаг наргүй ажил.
DeleteБичиг цаасаа нухаад сууж байхад хэн тэр тоног төхөрөмж ПС нтрийг харж, хариуцах, олон хүн орж гарсны дараа хэн цэвэрлэгээ үйлчилгээг хийх нь ёстой нүдэн балай чихэн дүлий падлийгүй байгаа шиг байхгүй юу тэдгээр ажил олгогчдод. Ингээд бичвэл зөндөө юм байна, дэмий л харан байж больё гээд толгой сэгсрээд өнгөрлөө.
Eej chini tegj helsen geed dagaj baih hereg baina uu? yamar eej chini ajliig chini hiij uguh bish, kkk. Dampuuduu l ajil sanagdaad yabchihlaa shd, kkk.
ReplyDeleteЗүгээр суухаар зүлгэж суу гэгчээр гэртээ хийсэн юмгүй хэвтэж байхаар чаддаг мэддэг юмаа хийгээд түр ч атугай орж гараасай гэж бодоод байгаам шиг байгаан ээж бол. Энэ ажилд биш ч гэсэн ямар нэг ажилд орох л хэрэгтэй гэсэн санаа.
Deleteуншсан чинь л аймаар санагдаж бн. энэ бүхний цаана нь үнэхээр их үр дүн, ирээдүй бгаа гэдгийг нь мэдэж бгаа бол юу юм гэхээс. би бол ингэж азаа үзэхгүй газар байна.
ReplyDeleteҮр дүн, ирээдүй гэх ч юу байхавдэ. Ажлын эхлэл 50 хувьтай тэнцүү гэдэг утгаараа энэ төвийг байгуулалцаад өгвөл буян болох маягийн үр дүн гарах байхдаа. Өөр зүйл харагдахгүй бүрхэг л байна хэхэ.
DeleteHeden jiliin omno tuslah bsnaa odoo bas l tuslah. Ooriigoo hogjuulj oor ajild tentsdeg bolooch gertee bhdsa
ReplyDeleteХөгжихгүй байна, яах уу? :D
DeleteTegvel odoo yahav tuslsh hiisen chigtee l nasaa barj bgaagaa harj bgaa bizdee.
ReplyDeleteНар гарнаа найзуухай :D Юмыг битгий өнгөц дүгнэж хөвсөлзөж бай хө :))
DeleteOdoogiin chin bodit baidliig l dugnej hellee. Heden jiliin omnohoosoo deer ajild urigdaad suuj bgaa bish bizdee chi. Tsalin munguu uguh eseh ni medegdehgui hunii zaraaliin ajil hiihuu yahuu getsen l bodtson suuj baij. Ajilsag anzaaramtgai hund odor bur nar manddag yum. Chi l gej hezee nar mandahiig huleesen hun.
ReplyDelete