За тэгэхээр түрүүчийн бичлэг дээрээ нэмээд ч гэх үү баахан юм бичдэг юм билүү. Өөлсөн гоочилсон юм бичихдээ асар их авъяастайгаа мэдлээ гэх үү хэхэхэхэ.
Бурууд нүд хурц гэдэг шиг хүний олоогүйг олж хараад, анзаарахгүй байгаа юмыг анзаарч нервтээд байдаг юм уу гэж өөрийгөө бодох л юм. Гэвч Pigletийн миний түрүүчийн бичлэгээс улбаалж бичсэн энэ бичлэгийг уншаад вооооо манай улс ийм болоосой, яг ийм байдаг бол ч гэж өөрийн эрхгүй шүүрс алдлаа.
Тэр бичлэгт бичсэн шиг байгаасай гээд, болоосой гээд өөрийн зүгээс аль болох тодорхой байр суурьтай, шуурхай харьцах гэж үзээд хүнд ад болоод байгаам.
Нэг үеэ бодвол манай улс хөгжиж байна, хүнд суртал багасч, албан хаагчдын хандлага овоо зөөлөрч байна гэж болох ч бас бухимдмаар юм зөндөө, зөндөө.
Өнөөдөр гарч Хангарьд ордонд очиж бичкээн ажил хөөцөлдөх боллоо. Өөрийнхөөрөө тооцоолж 11 цагийн үед очоод бүтээчихнэ гэж бодсон ч явсаар 11:50 хавьцаа байна уу очтол оруулдаггүй үүдний гол хаалгаа бариад, хамгаалагч өөдөөс түлхчихдэг байгаа.
Үүдэн дээр цайны цаг 12:00-13:00 гэсэн бичиг хадчихжээ. Цагийн хувиарыг мэдэхгүй миний л буруу даа. Гэхдээ яг гадаа нь бол ямар ч мэдээлэл байхгүйм байна лээ. Бүтэн цаг хүлээх болох нь гэж бодоод гарч жоол холхиж, за яг 13:00 цагт ирий, хаалгаа эрхбиш цагтаа онгойлгох биз гээд тэр хавиар алхаж, тэгснээ гэнэт санаж Арт Галарей орж үзэсгэлэн үзэж, сохорсон биш завшив боллоо. Үзэсгэлэнгийн тухай дараагийн бичлэгт...
Дотроо бодохдоо төрийн албан хаагчид ийм эрт 12 цагт өлсдийм байхдаа, би бол ч балрахийм байна өдрийн 2 цаг гэж өглөөний ундаа уудаг хүн дээ гэх ухааны юм бодсоор 13 цаг 20 минут гээд очлоо, ашгүй үүдээ онгойлгожээ. Өлгүүрт хувцсаа өлгөөд яваад орлоо.
Уулзах гэсэн хүн алга, яасан гэтэл өрөөнийх нь хүн өө цайндаа гарчихсан ирэх арай болоогүй байхаа саяхан гарсан гэнээ. Хэдээс цайны цаг дуусдаг юм бэ гэтэл 14:00 гэхийм. Учрыг нь ойлгосонгүй. Энэ Хангарьд ордон дотор байдаг байгууллагууд тэгээд тус тусдаа цайны цагтай юм байхдаа тэгвэл ч хүмүүс 12.00-14:00 цаг хүртэл хөл хоригдох нь байна шдэ гэж тооцоо хийж үзэв.
Ашгүй удаан хүлээлгэсэн ч үгүй нөгөө хүн ч ирж, бичгээ өгчихөөд хүлээж суув. Өрөөнд хэд хэдэн хүн суудым байна, дор бүртээ л ажилтай байдаг бололтой. Үнэмлэх авах гэсэн ахмадууд ирж, иргэний үнэмлэх, тодорхойлолт, цээж зураг зэргээ нэг ажилтан бүсгүйд өгч байхым. Нөгөөх нь тэдгээрийг тус бүрд нь үдэж, нийлүүлж давхарлаад шургуулганыхаа хамгийн доод буланд "ийшээ хазаахгүй тийшээ хазаахгүй халгихгүй, цалгихгүй хамгийн сайн юувч"-тайгаа цуг чихээд хөлөөрөө шургуулгаа түлхээд хаачихлаа.
Энэ тохиолдолд харж суусан би нүд хальтирсан ч гэх үү юу гэмээриймбэ дэ. Өөрөө хэрэв энэ бүсгүй шиг ийм сайхан цэвэрхэн ажил хийгээд, дулаахан тохилог ордонд ажилладаг бол ингэж хайнгаар ууттай дамсктайгаа цуг хүмүүсийн иргэний үнэмлэхний хуулбар, зураг тэргүүтэй бичиг цаасыг хадгалах болов уу гэж бодож баахан хөмсөг атируулав шд. Эцсийн эцэст төрийн ажил шүүдээ энэ чинь. Энэ тухай бодол удтал салж өгөхгүй автобусанд явахад хүртэл зовоосон шүү хэхэхэхэ. Дэмий юм харсан нүдний л буруу байхдаа.
Очсон хэргээ бүтээсэн би баяртайгаар гарч алхаж, удалгүй хуучин ажлын хажуугаар өнгөрч байгаагийнх ажлаараа орж хамтрагчдынхаа мэндийг мэдлээ. Янзаараа байноо.
Дарга ч ирлээ, ярилаа. Онц юм ярьсан ч үгүй. Гэхдээ дотроо жоохон тиймхэн ч юм шиг сэтгэгдэл төрлөө л дөө. Яагаад гэхээр урд нь ажил дээрээ би ганцаараа төрөл садны хамаагүй шахам байсын. Бусад нь бол даргын хамаатан садан, ах дүү. Тэгээд харжээ байтал хамаатнууддаа ажил бол өгдийм байштэ. Надад бол тодорхой тоймтой яая даа гэсэн ажил ч өгөхгүй, суулгаад цалин ч бараг өгдөггүй байсан. Намайг байхад лав ном хийе, эмхтгэе гэж байгаагүй. Харин хамаатны дүү нартаа бол ном эмхтгэх ажил дээрээ цуг ажиллаад, хийх ажилгүй гар хурууны үзүүрт зарагддаг байсан ч цалин гээд өгөөд л байдаг санагдав. За энэ ч яахав.
Надад бол даргадаа гомдох юм ч байхгүйээ. Зөндөө юм сурсан, бас сайхан байсан. Дарамт гаргаж, хэл ам болж байгаагүй болохоор би дурандаа ажил байвал хийж өгчихөөд дуртай нь аргагүй ажилладаг байлаа. Гэвч ажлынхандаа биш одоогийн хамаатан садан, танил тал, ах дүүгээ л ажлаар хангадаг нийгэмд гомдмоор байна гэвэл том санасан болчих болов уу хэхэ.
Mongoliin niigem erunhiiduu tiimerhuu shuudee.
ReplyDeleteTegeed uuruu yum hiiye geheer baitsaagch nart uguh hahuuli baihgui. Buh yum tanil tal, heel hahuuliar yavagdana. Tiim niigemd amidarch chadahgui bolohooroo bi gadagshaa yavsiim daa.
Танил талгүй мөнгөгүй хүн над шиг ингээд гайхаад бичлэг бичээд сууж байдаг юм байна Монголд
DeleteҮнэндээ би ч гэсэн айж байна. Очоод нэг хэсэг болгоно гээд зүтгэнэ, сүүлдээ шантраад хийсэн болоод явна. Тэгмээргүй байна, тийм хүмүүсийн өрөөсөн дугуй болмооргүй байна.
ReplyDeleteОчоод өөрөөсөө эхлээд өөрчлөлтийг эхлүүлэх гээд үзнээ. Гэхдээ цээжний мухарт айдас бол байгаад л байх байх даа.
Өнгө гэрэл байлгүй яахав тэнд өөр шиг чинь хүмүүс өөрийн гэсэн өнгө гэрлээ түгээгээд цацруулаад явахаар яваандаа нийтээрээ гэрэл гэгээтэй болох байлгүйдээ л гэж найдах юм.
DeleteHey manai ajil bol chadvarlag humuusiig l zarlal ugch olj avdag. Guilgaar oruulah huniig avdaggui. Chi ooroo ajild tentseh ur chadvargui bj mongold tanilgui bol avahgui gej yarihaa bolioch
ReplyDeleteТанайх юун гоё газар вэ? Хаана вэ мэдэж болох уу? :D
DeleteUnitel. Japanii sony ericsond ajillaj bsan huuhen. Usad magist business udirdlagaar hamgaalsan zaluu. Mongold tasraltgui 5 jil hr amjilttai ajillasan egch geef buh humuus maani bugd shalgaltaa uguud orson. Bodi grupp 5 bogd mcs bugd yamarch hamaatan bish zovhon chadvarlag humuus avdag bolood olon jil bolj bn. Nudee neej uz. Ur chadvar bolovsrolooroo gologdoj bgaagaa mungugui tanilgui gej buu yarij bgaarai
ReplyDeleteХарамсалтай нь танай ажилд миний мэргэжил тохирохгүй юм даа. :P
DeleteChi tohirohgui ee. Manai cham shig ajil hiideg bichig hergiin ohin yadahnaa angli heltei. Deer ni mcs geed 5000 huntei 58 ohin companytai groupiin hr darga ni injeneer mergejiltei hun bdag yum. Minii ter iim geed l suugaad hun yund vh hurdeggui. Hun ooriin ur chadvaruudaa deeshluulj chadval yamar ch ajliig hiideg yum. Gantshan mergejlee l haraad suugaad zalhuuraad hii moroodood bval cham shig ajil ch gui. Oldson ajil ni hunii gariin uzuurt zaragdah zaraalin ajlig hiih deeree tulj bgaan. Chi une ugend durgui bololtoi. Sorry dahij bichih yum alga. Chi tuslahaaraa l duusah bololtoi. Yag ene hariltsaanii baidlaaraa bol.
ReplyDelete