Skip to main content

Дэмийрэл

Нийхххх сайхан блогшроо ллллл цай уугаад сууж баймаар өдөр байна, угаас тэгээд сууж байна кккк

Гоё юм бичмээр байна шүү. Зарим хүн блогоо хаалттай болгож байгаад гоё юм бичмээр байна гэхийм, надад бол тэгэх шаардлага байгаа ч юм уу байхгүй ч юм уу ямар ч байсан нээлттэй open хэвээр байна.

Хүн хүний онцлог янз бүр байдаг тэ? Ухаан нь би бол гүнзгий донтогч хүн байгаам. Нэг юмыг сонирхлоо гэвэл сонирхолдоо үхтэл үнэнч гэдэг ч юм уу туйлшрамтгай гэдэг ч юм уу одоо юу гэхийн. Ухаан нь нэг унтлагын майк таалагдвал насаараа яг адилханыг ахин дахин аваад өмсөөд дуусах хүн дээ.

Хүнтэй харьцахдаа ч ялгаагүй. Шинэ хүнтэй бараг танилцдаггүй, танилцсан ч сүрхий дотносдоггүй, дотнослоо гэвэл бүр үхтлээ муудаж салаагүй л бол тэгээд холбоотой, хэлхээтэй хэвээр байсаар дууснаа гэж. Хуучинсаг гэдэг тэ?

Нииииййххххх гоё аппратаа үүрээд гадуур явж зураг дарахымсан, нийхххххх гоё камертай, ниййййхххххх гоё дардаг биш ч өөртөө таашаалтай байвал тэгээд болоо шдэ тийм биздээ???

Зүв зүгээр сууж байна уу гэхээр бас үгүй юмаа. Тодорхой хэмжээний юм хийж бүтээгээд л яваа шдэ. Тэрийгээ энд бичиж зарлахгүй, дурдахгүй л байгаа болохоос доо.

Сайхан залуу ч байгаа шдэ надад. Хаана гэж үү? хэхэ хэлэхгүй за юу. Найз залуутай болоогүй, нөхөртэй болоогүй, нууц амрагтай болоогүй, ил амрагтай болоогүй, за байз өөр юу билээ, уулздаг залуутай болоогүй. Гэхдээ л байгаам чинь байгаа л гэнэ биз дээ? 

Болоогүй бүр сайхан залуугаа хардаастай, өнөөх нь бас хардуулах юм хийгээстэй гэл үү хэхэхэхэхэхэхэ. За бүр хадуурлаа, ийм байж ч болохгүй тэ?

Солонгос кино зурагтаар гараад л авгай нар хэрэлдээд, миний залууд ч тийм байсан, одоо ч тийм байна, цаашид ч тийм байх биз. Үүнийг чэн л амьдрал гээд байгаамшдэ хүүхдүүдээ.

Эцсий эцэст нар гарнаа гэдэг шиг бүрхэг өдөр болж байна уу даа гэтэл үгүй юмаа, нар шингэчихсэн гэгээ тасарчихсан байна уу гэтэл бас үгүй юм. Зүгээр л үүлний цаагуур орчихсон байх нь.

Дэмийрэл гэж ийм бичлэг байдгийг одоо мэдэж авав уу хихихи.


Comments

  1. чи намайг хэлээд байнаа даа хэхэ. гомдлоо зао.

    тэгээд л надтай дотносохгүй байгаан байна шт, би нь уг нь дотносох гээд л ядаад яваа шт. жинхэнэ утгаараа дотносдог юмуу, тэгвэл нэг сэтгэлээ нээж магад нтр гээд ирваатаад байхгүй юу хэхэ

    Гуталчөөөөн

    ReplyDelete
    Replies
    1. Эхний мөрийг нь уншаад яанаа манай сайхан залуу олоод, ороод ирж гэж бодоод зүрх зогсох шахлаа хэхэхэхэ. Найз нь харин чиний блогийг унших хаягаа явуулах гэсэн залхуураад яагаад гэхээр 2 хаягаар ээлжилж нэвтэрдийм, хоёуланг нь бүртгээд өгөөч гэж гуйх гээд урт тайлбартай нуршуу захиа үлдээхээс залхуураад яваад байгаам хэхэ.

      Энэ блогоор дамжуулж дотноссон хамгийн сайн найз хөөрхөн Гуталчин маань хүртэл гомдоод эхэлж байхыг бодоход би нээрээ их хажигч юмаа тэ?

      Delete
  2. Gomdoogui ee nargij bhgui yu bi ni kkk. Yaanaa moomiig ni havdaachihvuu zaza zgr zgr hed honog goyo mantuun buuz yvhgui yu kkkk.

    Bi ter shn zaluuu chn baina bi baina hehe buuur noir sergechihlee ingeed maazraad bichsen chn

    Gu ni bnoo

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ хөөрхөн золиг шоо ккккккккккк

      Delete
  3. Танайхаар орохоор л Infection detected гээд байх юм.
    Сайхан дэмийрчээ.

    ReplyDelete
    Replies
    1. Харин Infection detected гэдэг гэж дуулаад учрыг нь олох гэж нилээн оролдсон. Вирус биш гээд байсан. Олон хамгаалалт янз бүрийн widget суулгаад ингэж байгаам болов уу гэж бас гайхаад байна.

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...