Skip to main content

Товчхоон...

Блог дээрээ нэг сайхан бичлэг үлдээмээр байгаа ч бичихээс залхуураад л яваад байгаа. 

Өглөө нүдээ нухалж сэрсэн, өдөр лаглайтлаа сууж байгаад энд тэнд сунаж унаад тасраад, оройхон сэрээд шар шувуу болоод сууж байдаг тухайгаа бичихгүй бол бас өөр сонин хачин юм гарч ирээгүй байна хэхэ.

За тэгэхээр чинь... үүүүүүүү нэг гоёяяя юм бодож байсан чинь мартчихлаа хэхэхээхэххээхэхэ.

Аа тийм ярих гэж байснаа саналаа... саналаа.

Энэ программуудыг дээ ёстой... Adobe Photoshop лиценз нэхээд баларчийна. Лицензгүй л ашиглаад байгаа. Урд нь бас Microsoft Office лиценз нь дуусаад хэд хоног оролдоод дийлээгүй тул интернетээс 2007-г үнэгүй татаж авч суулгасан, хөөрхий мэнь болоод л байгаа юм харин дагаад баахан хэрэггүй, хүсээгүй "бэлэг" нэвтэрчих шиг болсон. Би тэгж хардаад байна ккк.

Фотошоп дээр ганц хуудас хийчих гэж баахан ноцолдоод сүүлдээ англиар зараа тавьж байж дуусгалаа шдэ. Хэл устай сайндаа ч биш монгол, крилл үсгийн фонт танихгүй гацаад явку юм байна. 

Гадуур эх бэлтгэлийн газрууд өөрсдөө янзлаад суулгаад болдог, гэвч би нь хувь хүн, ямар үүрд мөнхийн эх бэлтгэх биш гээд эх бэлтгэлийн программууд, tools суулгахгүй яваад байгаа ч ажлын шаардлага гараад байхым. Сайн дурын ажил болохоор өөрөө бүгдийг утгаараа "сайн дураар" бэлтгэж босгохгүй бол явахгүйнээ...

Ингэж байгаад хаа нэгтэйгээс Corel Draw олж суулгаж ашиглахаас. Ашиглалгүй хэдэн жил болж байгаам бүү мэд лав л хоёр жил баттай ашиглаагүй, өдийд мартсан байхдаа.

Хавийн хамаг юмаа хамаад бичнэ гэтэл ингээд бичих юм дуусчих юм аа. Мао яасан гэж үү? Яагаа ч үгүй ээ уншаад л байгаа гэж худлаа хэлээд яахав хоёр гурав хоног сөхөж харсангүй ээ.

Харсан ч үргэлжлүүлээд тэмдэглэл хөтлөх эсэхээ мэдэхгүй байна шоо, залхуурцан хэхэ.

Залхуугаа зарлаж хүн амьтанд загнуулдаг ч засрахгүймаа яадын, яадын залхуу хүн л байгаа биз миний залхуу хэнд ч гай болоогүй байна шдэ хэхэ.

Comments

  1. Монголд төлбөр төлж програм ашиглах нь ховор гэж сонссы ш дээ ккккккк

    ReplyDelete
    Replies
    1. Угаас гадуур зардаг программууд нь хулхи шдэ 3000 төгрөг байдаг шиг санагдана

      Delete
  2. хэхэ манайд тийм юм байхгүй ..
    яг төлбөр төлийшт

    засгийн газрын газрууд төлбөр төлдийн гэсэн
    төлбөр нь төлцөн бол яахуу хакердуулах нууцлал энэтэрээс хамгаалдаг гэхүүдээ

    ReplyDelete
    Replies
    1. Программаа дамжуулаад л хэрэглэдэг шдэ. Үнэгүй юм чанаргүй байх нь тодорхой. Яг худалдаж аваад ашигладаг хүн байдаг юм болов уу тэ?

      Delete
  3. Гадагшаа өөр улс руу явах үедээ тэр орноосоо шинээр компьютерээ авах хэрэгтэй юм байна лээ. Танил хүүхэн монголоос тэр чигээр нь баахан үнэгүй программ бүхий өөрийхөө хэрэглэж байсныг авч ирээд байгууллагынхаа сервэрт аюул учруулсан гээд бөөн юм болсон. Манайх удахгүй бусад орны жишгээр сүлжээний аюулгүй байдлаа хангах байхаа.

    ReplyDelete
    Replies
    1. Монголд албан ёсны гэрээтэй гэж рекламдаж том дэлгүүрүүдээр дамжиж зарагддаг компьютерүүд ч лицензгүй программ суулгасан байдаг гэж дуулсан.

      Гадаадад очоод шууд худалдаад авах чадалтай хүн ховор байх даа. Болдог бол бүх программа лицензтэйг ашиглаад гялалзаад явж баймаар байхым л...

      Delete
  4. Tiim gazruud manaid baidag shuu. Ter ch baitugai jil bur IT-iin audit hiideg shdee. Lisencegui program suulgasan baival shuud ustgaad hayachdiin.

    ReplyDelete
    Replies
    1. Жил бүр IT аудит хийдэг гэж анх удаагаа сонсов. Шинэ мэдээлэл байна, үүнийг ямар газар хариуцдаг юм бэ? Мэдээлэл холбооны зохицуулах газар уу, оюуны өмчийн газар уу?

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...