Хорь буриадын нутаг дүүрэн цагаан манантай
Хол нутгийн бүсгүй нь дүүрэн дүүрэн нулимстай
Холын хол ууланд бүхний түрүүлж нутаглах
Хоног хоногийн уртад насны энгэр харагдана... гээд манай байрны дуучин Батсүх дуулдаг юм гэнэ лээ.
Өнөөдөр Фэйсбүүкээр тэнэж яваад найз буриад хүүхнийхээ лайкыг дагаж ороод буриадын сайт дээр түр буудаллаа. Янз янзын л бичлэг байна. Форум байна, Онигоо байна. Буриадаар бичсэнийг нь уншаад ойлгож байна. Бүгдийг биш ч гэсэн ямар ч байсан ойлгоод сайхан л санагдлаа.
Буряадай эрэшүүл гэсэн зураг хөрөгтэй фото буланд нь саатаад буриадуудыг их өрөвдлөө. Манай дуучин Амархүү, паралимпийн аварга Дашдондогийн Баатаржав ах хоёрын зургийг буриад эрчүүдийнхээ дунд залсан байна.
2008 оной Паралимпын алтан медальда хуртэhэн Дамбадондогой Баатаржаб бол Дорнодын Дашбалбар сомоной буряад-монголын хубуун. Буряадууд эртэнээс эрхиидээ эрчитэй байгаабди...
Энэ бол Баатаржав ахын зураг дор тавьсан тайлбар.
Комментууд нь орсоор л голдуу урссан байна. Гэхдээ тэргүүнд нь "буряад-монголын мэргэн" гэсэн сэтгэгдэл дурайна.
"Аяа, Миний Буряад..."
Ийм тайлбартай энэ залуугийн хар цагаан зураг дор буриад зон буриадаараа сэтгэлээ уудалж бичжээ. Орос хүмүүс уншаад ойлгохгүй гэж бодож бичсэн байх даа хөөрхийс.
-Тvрэл арадайнгаа ерээдvй тухай гv?
-Эхэ оронойнгоо хуби заяан тухай гv?
-ayaa minii buriad... ayaa minii mongol..
Ингэж л бичдэг юм байна, тэд.
Буриадуудын тухай дурсах болгонд сэтгүүлч Ж.Гангаагийн "Харь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай" нийтлэл, яруу найрагч Р.Чойномын "Буриад" найраглал санаанд буудаг юм.
Холбоос дээр нь дарвал унших боломжтой шүү.
Өнгөрсөн зун Буриадын Улаан-Үүдэд очиж, Байгаль нуураар аялах боломж гарсан. Заавал буцаж очно доо гэж бодсоор ирсэн дээ. Буриадууд маань "Миний буриад" гэж үндэс угсаа, цусаараа бахархдаг ч үнэндээ соёл нь уусч үгүй болж байгаа санагдсан. Залуус нь буриадаараа ярьдаггүй байхаа. "Чамайг Ганаа гэдэг юм уу?" гэвэл хариуд нь "ДА, ДА"
Зэвэргэн салхитай өдөр Байгаль нуур нэг л гунигтай харагддаг юм байна лээ. Загасчны завь аажуухан хөвж, завин дээр даарч бээвийсэн загасчин тамхиа баагиулсаар хажуугаар өнгөрөхдөө биднийг гайхсан янзтай харж байсан нь санаанд үлджээ. Үдэш гадаа түүдэг тойрон ёхор хатирч, монгол гэр хэлбэртэй дугуй өргөөнд оросын олон хотоос ирсэн залуустай хөлсөө гартал бүжиглэж, өөр хоорондоо хөгжмийн хэмнэлд бүжгээр өрсөлдөхөд нь дэмжин орилж байсан маань залуу насны сайхан дурсамж болж үлдсэн.
Гэвч маргааш нь ердийн амьдралд эргэн ороод харахад Буриад хүн зоны царай нэг л баргар, өөртөө итгэлгүй ч юм шиг, өөрийн гэсэн тодорхой шийдвэр гаргах чадалгүй санагдаж байлаа. Бүгдийг "Төв"-с асууна гэхчлэн.
Монголд нүүж ирж, монгол газар нутаг дээрээ монгол хүмүүсийн дунд амьдарч байгаа буриадууд мөн ч азтай улс юм даа гэж бодогддог.
Дуулан дуулан уярах холын бэр нулимстай
Цалгиа цалгиа гол минь эндэхийн газраа л урсана
Царайлаг жаахан чамайгаа цагийн цагтаа дурсана
Аяа, миний Буряад... гэж санаашран санаа алдах буриад цустай нэгэнтэй таарвал бага болов ч ойлгох болов уу, ирээдүйд...

Буриад хүнтэй ажиллаж байсан. Сайхан сэтгэлтэй, тусч, нөхөрсөг хүмүүс юм шиг санагддаг.
ReplyDeleteДуунууд нь бас л гоё шүү тээн.
Сайхан бичжээ хө.
Баярлалаа, урам хайрласанд. Буриад цустай залуус Монгол гэдгээрээ бахархдаг элгэмсүү шүү дээ.
Deletechinii ene biclegiig unshaad shunal tulmiinhaa olon husel deer negiig nemchlee.
ReplyDeletebayarllaa hairaaa
Энэ сэтгэгдлээрээ өндөрлөсөн бол Миша минь овоо хүн шиг харагдах байлаадаа кккк
Deleteoo yamar husluu geheer Buriyad zaluutai papaidaj uzeh
ReplyDeleteЭэ Миша чи дүрсгүйтэж ханахгүй юмаа :P
Deletewhaaaaaaaaahaahahhahahahahaha
ReplyDeleteWaahahahahahah Puuuhahahahaha Muuhahahahahha
Deletevalya avgai buriyad shd.
ReplyDeleteGamnaarai chi gamnaarai gej duuldag. bas minii
Garmataevi.........
Тийм уу? Буриад зоны соёл, түүх, үзэл бодол гээд л яриулаач эгчээрээ
Delete