Skip to main content

Надаар ийм сонинтой байлаа

Блогтоо бичлэг нэмэлгүй удаж уу энэ чинь.

Залхуурсан байх нь тийм үү?

Дархан явсан тухайгаа бичээгүй, даруухан нэгэнтэй муудалцаад байгаа тухайгаа бичээгүй... бичээгүй юм зөндөө.

Бурхантын хөндийг зорих болсон шалтгаанаа алгасая. Өглөө гараад галт тэрэгний буудал орж хоёр хүнийг тосч аваад тэндээсээ Драгон орж такси хөлслөөд давхисаан. Очоод хүмүүстэй уулзаж, гайхаж, гайхуулж, ярилцаж, баярлаж, ууж идэж, тэмцээн уралдаан зохиож, шагнал бэлэг гардуулж зорьсон хэргээ бүтээж орой нь бөөнөөрөө нэг гэр бүлд очлоо.

20 гаран том хүн байсан, гараад караоке орж дуулж, ууж буцаж ирээд ярилцаж... Ёхххх хамгийн ядаргаатай хэсэг нь... Яагаад ханьтай болоогүйг, яагаад ганц бие явааг... яагаад хүүхэд төрүүлээгүйг мөн ч их шалгаалаа. Тайлбар хэлэх тусам гаргалаа олох гэж улам шалгааж, тайлбар хэлэх тусам учрыг нь олох гэж улам шалгаасан хүмүүсээс ялангуяа тэр гэрийн эзнээс үнэндээ залхсоон...

Эцсийн эцэст тэр нөхөр гуай намайг хүнд хулхидуулсан гэж дүгнэсэн. Амьдралд янз бүрийн л юм байгаа, салъя гэвч салаагүй салаа замын эрхээр салсан учрал ч байгаа. Тэр бүхнийг хэн нэг дуртай баагий тун амархнаар "хулхидуулсан" "хохирч үлдсэн" гээд дүгнэчихдэг юм байна хэхэ.

Улаанбаатар явах ёстой 4 хүнд галт тэрэгний билет бичүүлээд ир гээд нэгийгээ явуулахаар нь дотроо гайхаж л байлаа. Миний ойлголт, миний дүрмээр бол энэ эрсдэлтэй алхам. Билет бичүүлэх ёстой хүн нь оройн 10 өнгөрч байхад бидэнтэй суугаад л байдаг. Тэр олон хүний иргэний үнэмлэхийг аваад билет бичүүлэхээр хар шөнө ганц бие бүсгүй яваад, тэгээд шөнө болж байхад бичиж таардаг билет байдаг юм болов уу гээд дотроо зовинож байсан ч гаднаа хэлж зүрхлээгүй ээ.

Тэгж тэгж нөгөө бүсгүй явж, дотроо яах бол гэж бодож байсан ч гаднаа ил гаргахгүйг хичээж, өч төчнөөн юм шалгаадаг салдаггүй нойтон хамуу болсон айлын эзэнтэй энээ тэрээг хүүрнэсэн шиг суутал шөнө 12 өнгөрч байхад өнөө бүсгүй бүх юм бүтэмжтэй ОК гэж санааг амраав. 

Галт тэрэг хөдлөх цаг дөхөж, гарахаар хаалга зүглэтэл үлдэж байгаа нутгийн индианууд дотроо чухал яриа өрнүүлээд тэр бүхнийг явж байгаа бид зохицуулах болоод уван цуван урд хойноо орж гарч орсооор арай гэж замдаа орж буудал дөхөж явтал нөгөө бүсгүй тосч ирээд та нар чинь яагаад хоцроод байгаам галт тэрэг чинь ирчихэж гэхэд дахиад л дотроо явчихсан байх вий гэж санаа зовж байтал ашгүй яваагүй байж. Ороод суутал араас бүгд дагж орж ирээд хөл толгой нь мэдэгдэхгүй юм болохын хажуугаар билет дээр бичигдсэн суудал дээр гостуу этгээд суучихсан гар хөлөөрөө салаавч үзүүлээд босч өгдөггүй, зарим нь заамдаж аваад чирж гаргах гэсэн ч бусад нь хориглож хайж явсаар ганц сул суудал олж бүгд чихэлдэж сууж үлдэж байгаа хэдийгээ буу гэж байж буулгаснаар хотын зүг гарах боломж нь бүрдсэн хэхэ.

Хэн дархан эрх өгсийм би нь шууд л ганц суудал дээр нь гулдайж унаад нүдээ анин бодлын далайд шумбаж, манай хэд дор бүрдээ учраа олж, хамгийн дээд суудал, бас бус эвдэрхий сандал суудал дээр унтах нь унтаж, суух нь сууж цуг явсан эгч зам зуур хаа нэг миний хажуугаар орж хэвтэж санжигнасаар утаатай Улаанбаатарынхаа барааг харсаан хөөрхий. Замын турш олон зүйл тархинд эргэлдсээн, тэр нь буцаж ирээд хэн нэг даруухан хүнтэй муудалцах шалтгаан болсон гэж хэхэ.

Воказал дээр буутал нэг жолооч тосч ирээд хаа хүрэхэв гэхээр нь холдку ээ ойрхон гэтэл шууд л миний машинд суучих гэхээр нь за яахав гээд суугаад гэртээ хүргүүлтэл шууд 5 мянга нэхдэг гэнээ. Хаа хол Дарханаас 5 мянгаар ирчихээд 2 км хүрэхгүй гэртээ яг адилхан үнээр хүргүүлэх болдог нь хачин хэхэ. Төлөөгүй ээ хэрэлдсээр байгаад 2 мянган төгрөг өгчихөөд буугаад ирсэн, арай ч машинаараа дайрч алаагүй ээ тэр жолооч хэхэ. Хэн таныг намайг суулга гэсийн, өөрөө суу суу гэж суулгачихаад яах гээд байгаам, 5 мянга гэж надад хэлээгүйм чинь би яаж мэддэг юм, надад буруу байхгүй ээ гээд л хэрэлдсэн хэхэ. Жолооч баахан хараал тавиад л надад буруу байхгүй, угаасаа воказалаас 5 мянгаар явдаг гэх зуураа цаагуураа тэмтчиж хаалгаа автоматаар түгжээд бүр дургүй хүргэсэн гэж. Тэгээд миний түрийвч рүү өнгөлзөөд мөнгөө гаргаж өг гээд байгаамаа, тэгэхээр нь бүр дургүй хүрээд та намайг яах гээд байгаам зодох юм уу дээрэмдэх юм уу наад хаалгаа онгойлго гэсэн мөнгөө өг гээд арай ч барьж зодоогүй. Шууд хаалганых нь түгжээг онгойлгоод буугаад орцондоо орцон хэхэ.

Иймэрхүү адал явдалтайгаар хэд хоногийг тун ч зугаатай өнгөрөөлөө. Одоо дараагийн адал явдал ямар байхыг таашгүй нтр хэхэ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...