Winona Ryder-ийн нүд маш их юмыг хэлдэг. Нууцлаг, хүнлэг сэтгэл нэвт шингэсэн, бага зэргийн гэнэн томоогүй ч ихэмсэг тэгсэн хэрнээ хүний сэтгэлийг татах далд увидастай бүсгүй хүний харц түүнийх.
1990 онд бүтээгдсэн Mermaids киноны этгээд ээжтэй хонгор охины дүрээр нь танил болж байлаа.
Арван хоёрдугаар сарын романтик киноны цуврал дунд түүний гол дүрийг нь бүтээсэн Little Women кино зайлшгүй орно.
Энэ киногоороо Канзас Ситийн кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, Академи Авардс, Чикагогийн кино наадам гэх мэтийн киноны томоохон наадмуудад мөн шилдэг эмэгтэй жүжигчний номниацид нэр дэвшсэн.
Уг кино нь Америкийн зохиолч Louisa May Alcott-ын ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээгдсэн кинонуудын тав дахь нь бөгөөд хамгийн их амжилтанд хүрсэн нь гэж би хувьдаа боддог.
Кинонд Америкийн иргэний дайнд сайн дураар явсан цэргийн ар гэр, ээжтэйгээ үлдсэн дөрвөн охины тухай гардаг. Гэртээ төрөл бүрийн драмын жүжиг тоглодог, урлагт дур сонирхолтой хөөрхөн охидын тухай энэ кино үзсэн хүн бүрт таалагддаг байхаа.
Эгч дүү дөрвөн охин бүгд үзэсгэлэнтэй, хүмүүжилтэй өөр өөрийн өнгө төрхтэй, хамгийн гол нь гэр бүлдээ юу юунаас ч илүү хайртай.
Хамгийн том нь болох үзэсглэн төгөлдөр Мэг энэ дөрвөн бүсгүйн дундаас хамгийн аз жаргалтай нь. Хайртай хүнээ олж, гэрлэж, түүндээ ихэр хүүхэд төрүүлж өгсөн. Үнэхээр романтик, хэвийн хайр дурлал, амьдрал түүнийх.
![]() |
| Margaret "Meg" March |
Харин удаах охин болох Жо эгчээсээ дутахгүй үзсэсгэлэнтэй хэдий ч дотоод ертөнц нь бусдаасаа өөр. Хожмоо зохиолч болдог, этгээд өвөрмөц үзэл бодолтой, зөрүүд энэ бүсгүйн дүрийг дээр дурдсан Winona Ryder жинхэнэ утгаар амилуулж, энэ киног алдаршихад гол түлхэц үзүүлсэн.
![]() |
| Josephine "Jo" March |
Жо-гийн дараах ичимхий, өрөвч сэтгэлтэй Бет гэр бүл дундаасаа хамгийн азгүй нь бөгөөд ээж, эгч дүү нарынхаа сэтгэлийг шархлуулж залуугаараа өвчнөөр нас бардаг. Хөршийнхөө ядуу гэр бүлийн нялх нялзрай хүүхдийг өрөвдөж, байгаагаа илүүчилж ойр дотно явсаар тэндээс өвчний халдвар авсан нь өөрийг нь үхэлд хүргэдэг.
![]() |
| Elizabeth "Beth" March |
Хамгийн отгон болох эрх, гэнэн хонгор Эми энэ кинонд өсч томорч байгаагаар гардаг ба хоёр жүжигчин энэ бүсгүйн дүрийг бүтээсэн байдаг. Хожмоо зураач болдог энэ бүсгүй эгч нар дундаа хамгийн эмэгтэйлэг, хайр сэтгэлийнхээ төлөө эм хүнээс гарах энгийн зан аашаар тэмцэж, улмаар хүссэндээ хялбархан хүрсэн гэж би боддын.
![]() |
| Amy March |
Энэ киноны дүрүүд дундаас гол дүр болох Жо миний сэтгэлийг маш их татаж бас багагүй бухимдуулдаг нь . Ромныг уншсан, киног нь үзсэн үзэгч уншигчид Жо яагаад өөрийн сайн найз болох залуухан, царайлаг, баян өв залгамжлагч Theodore "Laurie" Laurence-тэй гэрлээгүйг, хаанаас ч харсан өөрт нь тохирох түүний хайр сэтгэлээс татгалзаж өөрөөсөө олон ах, хөгшин герман проффессортой гэрлэх болж, Theodore "Laurie" Laurence Жо-гийн төрсөн дүү Эмитэй гэрлэж байгааг ойлгоогүйгээ илэрхийлдэг, маргадаг юм байна лээ.
![]() |
| Jo&Laurie |
Эмэгтэй хүн хааяадаа ялимгүй тэнэгдүү ч гэмээр, түрэмгий гэхэд хаашаа юм ямар ч байсан зоригтойгоор хүссэнээ илэрхийлж, өөрийн болгоё гэсэн бүсгүйгээ элдэв эргэлзээгүйгээр өөрийн болгодог эр хүнтэй гэрлэдэг байхаа. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн дотоод сэтгэлдээ бүтэх бүтэхгүй элдэв юм бодож, өөртөө дүрэм зохиогоод түүндээ итгээд яриад байдаг байж болох ч тэр өч төчнөөн ааш араншинд нь автаад, өөрийгөө мэдүүлээд байдаг эр хүн эмэгтэй хүнд сонирхол багатай байх нь байдаг.
Харин үзэл бодлыг нь ойлгодог, хүндэлдэг, хуваалцдаг хэдий ч хааяадаа тоглоом болгож өнгөрөөдөг, эмэгтэй хүнийг өөрийн дотор байгаа үй олон эргэлзээ, тэнгэлзээндээ автаад шийд гаргаж чадахаа больсон үед зоригтойгоор өөрийн хүсснэрээр өмнөөс нь шийд гаргаад өгдөг, хамт амьдрах эсэхээ өөрөө мэдээд дагуулаад явчихдаг тийм эр хүнд эмэгтэй хүн өөрийгөө тушаадаг гэж би хувьдаа боддогийн.
Энэ кинонд гардаг Jo, Laurie хоёрын харьцаа иймэрхүү жижиг асуудлаас болж эцэслэж, бие биенээ ойлголгүй гунигтай мөртлөө романтикаар салж, Жо өөрөөсөө ахимаг, бага зэргийн этгээд гэмээр сонин профессорыг сонгосон байх гэж ойлгосон.
Гэхдээ Жо-гийн сонголтыг хайр сэтгэл гэж дүгнэж чадахгүй ээ. Хайр сэтгэлээс илүүтэй өөрийн дотоод ертөнцийг нь дураар тавьдаг, өөрөөр хэлбэл Жо-гоос өөрөөс нь илүү этгээд, өвөрмөц бас илүү ихийг үзэж туулсанд нь л болсон байх гэж бодож байна. Яг номыг нь нэгбүрчлэн уншаагүй болохоор өөр хэлэх юм алга.





hmmm yostoi goy bichleg bainaa. ene kinond aimaar durtai baijee odoo neg olj uzeh yumsan. Bi ene kinonoos ulbaalaad Beth-g mash sain jujigchen bolno gej guie mun ih huleej goridoj yavdag bilee. Jo-g huvid bol zuv songolt hiisen gej boddog. ugaasaa sain hani bolno sain zaluu geheesee iluu eregteileg erch huchtei sonirholtoi bad guys-d iluu tatagddag yum boluu
ReplyDeleteГэгээлэг гоё кино шүү. Эмэгтэй хүн заримдаа өөрөө ч учраа олохгүй хачин дотоод ертөнцтэй байдаг. Эгч дүүс бүгд өөр өөрийн гэсэн дотоод ертөнцтэй ч бие биеэ гэсэн халуун дулаан хайр нь тэднийг нэгтгэдэг болохыг үнэхээр гоё гаргасан кино тийм ээ?
DeleteEne yostoi goyo kino, nomiig n hurtel avch bsn hehe. dahiad uzehiimsan
ReplyDeleteБи ч гэсэн дахиад үзмээр байгаа :)
Delete