Skip to main content

Хүмүүс хийгээд хүмүүс...

Ягаахан блогтой болчихоод орж ирж бичлэг бичихгүй юу болоод байнаа кккккк. Өнөөдөр гарч ойрхон худалдааны төв орж шинэ жилийн будаг шунхаа базаалаа. Сүүлийн хэдэн сар байж байгаад гэрийнхээ ойр хавьд нэг их үзсэн эгчтэй тааралддаг, тэр эгч надтай мэндлээд би хэн гэдгийг нь хаана үзснээ оноож танихгүй хариу мэндлээд хэн билээ гээд тархи толгойгоо өч төчнөөн гашилгаад санахгүй байсан юм. Тэгсэн харин худалдааны төвийн гоо сайхны худалдагч эгч, байнга очиж тэднийхээс бараа авдаг байсан байх нь хэхэ. Гоо сайхны бараан дундаас царайг нь ялгаж оноож тогтоож чадаагүй юм байлгүй.

Манай найз охид өөрсдөө нүүр, хумсаа будахгүй заавал гоо сайхны газар очиж мэргэжлийн хүмүүсээр будуулаад байдаг. Насандаа хүнээр нүүрээ будуулж үзээгүй байхаа миний хувьд. Өөрөө л хумс, хуруу, нүүр юу байдаг бүгдийг будаад гараад явчихдаг челкаа хүртэл өөрөө засдаг, бүр бикини хүртэл өөрөө өөртөө хийдэг өөөөөөөөөөөө ....... за...за бүр хадуурлаа хэхэхэхэ

Гадаа гарахаар утаатай, хүйтэн гэдгээс илүү хальтиргаа миний хувьд аймшиг. Халтирч үхэх гээд энд тэнд гишгээд явна шүүдээ. Гэртээ интернетээр хэсээд ФБ ухаад сууж өвлийг давах байхдаа.

ФБ найзууд дундаасаа содон санагддаг хүмүүсийнхээ тухай бичнээ ерөөсөө.

Эхнийх нь Канад гэр бүл. Латин Америк гаралтай юм болов уу гэж би таадаг. Эхнэртэй нь ажлын далимаар танилцаж ФБ-д найз болсон юм. Их царайлаг сайхан хүүхэн, бөдөөн ч гэсэн яах аргагүй сайхан хүүхээн. Дэлхийн Зөн-д томоохон ажил албатай шиг санагдана. 

Эднийх хоёр ихэр охинтой, насны хувьд 40 нилээн гарсан байх гэж би таадаг, нарийн шалгаагүй л дээ. Зураг хөрөг постыг нь харж байхад аз жаргалтай гэр бүл. Хоёр ихэр охидоороо маш бахархдаг, охидоо рекламдахгүй ч гэсэн хөөрхөн зургуудыг нь тавиад, ижилхэн хувцас өмсгөөд бас хүмүүжилд нь анхаардаг санагдсан. Тэдний гэр бүлийн зургийг харж байгаад ийм гэр бүлтэй бол сайхнаа гэж бодсон шүү. 

Нөхөр нь бас НҮБ билүү нэг газар ажилладаг, гэр бүлээрээ Африк, Латин Америкийн ядуу буурай орнуудад очиж ажилладаг юм байна л даа. Бас амралтаараа ч очдог. Нөхөр нь жоохон мафи маягийн ширүүн төрхтэй, хурц нүдтэй, харваас халуун цустай латин америк эр санагдсан. 

Хэдэн сарын өмнө гэнэт гэргий нь манайхаар бол ЭХО-д харуулсан зургаа тавиад, шинэ хүнтэй болж байгаагаа зарлаад эхлэхээр гайхаж, өдий насанд хүүхэд гаргадаг юм байх даа гэж бодож байсан. Шинэ хүнээ тэсч ядан хүлээж байгаагаа, аз жргалынхаа тухай бичсэн постуудыг нь хальт хальт хараад өнгөрдөг байлаа.

Гэтэл сүүлд нь "Хамгийн онцгүй өдөр, бид анх удаагаа эмнэлгээс хүүхэдгүй гараад харьж байна" гэсэн утгатай пост бичсэн байхыг хараад бас дахин гайхаж, хүүхэд нь бүтээгүй юм байх даа гэж бодож байсан. Гэтэл үгүй байна лээ. Удалгүй шинэ хүнийхээ зургийг тавиад эхэлсэн. 

Шинэ төрсөн маамаа нь дутуу гарсан юм байж л дээ. Нилээн хэдэн долоо хоног инкубаторт байх шиг болсон. Зургийг нь хараад дахиад л ийм гэр бүлтэй болохсон гэж үнэнээсээ бодсон. Тэр жоохон дутуу гарсан хүнээ хэрхэн хайрлаж байгааг нь хараад аз жаргалд нь өмнөөс нь талархмаар. Аавынх нь хуруу нялх охины нь нүүрний бараг талтай тэнцүү шахам, хичнээн ширүүн дүртэй хэдий ч бяцхан хүнээ хайрлаад, үнсээд байж байгаа зураг нь сэтгэл их хөдөлгөсөөн.

За дараагийнх нь монгол гэр бүл. Аав ээж бас охин гурав хэхэ. Гурвуулаа л царайлаг сайхны туйл. Гэргийтэй нь л танил ФБ-д найз л даа. Манай өнөөгийн залуусын, залуу гэр бүлийн өнгө төрхийг бүрдүүлдэг гэр бүл. Энгийн сайхан монгол гэр бүлээс гаралтай хоёр залуу гэр бүл болж, охинтой болоод бас гадаадад хэсэг хугацаагаар амьдарцгаасан юм байна лээ.

Онц содон пост тавьдаггүй ч зураг хөргийг нь харахаар ийм царайлаг нөхөртэй болоод хөөрхөн хүүхэд гаргаад ингээд амьдарвал гоё юм аа л гэж боддог. Гадаадад ажиллах, амьдархын жаргал зовлон, сайн муу, сайхан муухайг ерөнхийдөө хардаг аа. Тэр нь юу вэ гэхээр өндөр хөгжилтэй газар гоё гоё юм үзэж, нүд тайлаад залуу насаа цэвэрхэн гоё орчинд хүссэнээрээ өнгөрөөдөг нь гоё. Харин хүний нутагт ар гэр, аав ээж, эх орноо санах, хар бор ажил хийж дутуу нойртой явах гэхчлэн нь эсрэг тал юм л даа. Эхнэр нөхрийн харьцааг харж байхад хэн хэн нь бие биеэ гэсэн, амьдралаа гэсэн, үр хүүхэд, ээж аав, эх орноо гэсэн халуун дулаан сэтгэлтэй нь яах аргагүй мэдэгддэг. Монгол залуусаараа бахархдаг шүү. 

Гуравдах нь Америк хүүхэн. Миний мэдэхийн реклам нтр-д тоглож байсан. Эгчийн ажлын ширээн дээр шүдний ооны реклам, календарт нэг л танил хүүхний зураг байхаар хэн билээ гээд бодоод байсан миний ФБ найз байж таардаг юм хэхэ. Бид санал бодлоо хуваалцаж, тэр хүүхэн бичсэн номынхоо тухай надад захиа бичиж байсан л даа. Тэр бүсгүй бяцхан охинтой болсон, ажлаа хийдгээрээ хийгээд янз бүрийн зураг авалтанд ороод хамгийн сүүлд Black Swan болж зургаа авхуулсан байна лээ. Насны хувьд надаас дүү юм шиг байдаг ч сүүлийн үед огцом хөгшрөөд Мадонна маягийн болоод байгаа. Шар үстэй хүүхнүүд хурдан хөгширдөг юм болов уу гэж гайхдаг.

Өөр бусад найзууд бол өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөрийн амьдралтай хүмүүс. Байнга аялаж ууж идэж явдаг найз ч байна, ажил амьдрал гээд явах ч эрүүл мэнд нь саад хийдэг, байсхийгээд өвчнөө тоочдог хүн ч байна. Усанд сэлээд олимпийн мөнгөн медальтай болсон, тэмцээн эхлэхэд тэд хоног үлдлээ, тийм уралдаантай, тэнд дугуй унана гэхчлэн голдуу спортын амьдралаа бичдэг тамирчин хүн ч байна, Бие муутай ч хүн атаархмаар чадалтай, сайн ханьтай болоод амьдарч байгаа нь харагддаг найз ч байна, үргэлж хоол хийдэг, хийсэн хоолныхоо зургийг оруулдаг өвгөн найз ч байна хэхэ.

Залуухан охидын хувьд бол байнга богино даашинз, төө илүү өндөр өсгийттэй шоудаский. Эсвэл будаг шунх, энд тэндэхийн элдэв хамтлаг залуусын зураг оруулж агаараар дурлааский хэхэ.. Залуусын хувьд бол охид шигээ тэгж шоудахгүй, хөөрхийс нэг найз охинтой болчихвол тэгээд найз охиныхоо тааваар л байдаг юм шиг санагддаг. Хаа газрын эрчүүд адилхан эмэгтэйчүүд бас адилхан байх юмдаа гэж хихихихи.

ФБ-ийн тухай сонирхуулахад нэг иймэрхүү....

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...