Skip to main content

Үр хүүхдийн тухай яриа

Ээжтэйгээ хамаг байдгаа ярьж өнгөрөөж байна сүүлийн хэдэн өдөр. Ах эгч дүү нар ажилдаа явчихна, аав ээж бид хэд үлдэнэ тэгээд л би унтаад унтаад арай гэж сэрээд босч ээжийн чанасан сүүтэй цайг уучихаад нетээр хэснэ бас бус ойр зуурын гэрийн ажилд туслах төдий жаргадаг нь эхэлцаан.

Ээж эгчийн төрөх хугацаа болж байгаатай холбогдоод өнөөдөр залуудаа хүүхэд төрүүлэхдээ ямар байсан тухайгаа ярьж өглөө л дөө. 20 наснаасаа 30 хүртлээ гялалзаад л 5 хүүхэд гаргачихсан залуу байхад сайхан байж тоохгүй гүйж байгаад төрөхийн өмнөх амралтаа аваад эхний нэг сар нь гэрээ цэвэрлэж, хэдэн хүүхдийнхээ уранхай цоорхойг нөхөж, машинаар юм оёж, жижиг хүүхдийнхээ хувцсыг угааж, сүүлийн 15 хоног нь амарч ойр зуур хөдөлсөн шиг явж байгаад төрдөг байсан гээд хэхэ.

Хүүхдээ гаргаж боож тавьчихаад л босоод хаашаа ч хамаагүй гүйгээд, хөдлөөд байдаг байж, том нь жижгээ аваад л хүн болгоод өгдөг байсан. Хоолтой, хуурай байвал манай хүүхдүүд уйлахгүй ээ жаргаад л малийгаад инээсээр өсдөг байсан гэж ярилаа.

Хүүхдээ жижиг гэлтгүй ярилцах хамгийн чухал шүүдээ 2 сартайгаасаа эхлээд ээжийнхээ дууг сонсоод л толгойгоо хөдөлгөөд тормойтлоо хардаг, тэгээд 4 сартайгаасаа бүгдийг маш сайн ойлгож хүлээж авдаг болдог гэсэн. Миний хөө уйлахгүй шүү, ямар байна ээжийн хөө одоо унтаарай гэхчлэн гэр орны ажлаа хийнгээ хүүхэдтэйгээ тувтан яриад холбоотой байгаад байхаар мэддэг болоод малийтлаа инээж байгаад л унтаад өгдөг гэнээ.

Манайхан дотроос хамгийн том ах их жижкэн төрсөн, уйлдаггүй ч айхтар гүргэр амаа тас жимийчихээд хөхөө иддэггүй, тэгээд амыг нь хүчээр онгойлгож байгаад л хөхөө чихнэ, удаан нь аргагүй ганц нэг сорж байснаа аажмаар бага багаар хөхөө хөхдөг байсан гэсэн.

Дараагийн эгч бол хамгийн хэцүү уйланхай нь, уурлахаараа туж уйлдаг, сэгсчээд л хөхүүлж байхдаа ч сэгсчиж байхгүй бол нэг юм санаанд нь таарку бол чарлаад л ааш нь хөдөлдөг байсан юм байх. Сандруу, бачимдуу гэж жигтэйхэн мээмээ гаргаад өгөхөөр л учиргүй сандчиж дайраад энд тэндээс нь үмхээд, арай гэж хөхний толгойгоо  шургуулаад өгөхөөр хий сороод тэгээд сүүлдээ мэддэг болоод ам руу нь шууд чихээд лав шургуулж байгаад тас нааж байж л хөхүүлдэг болсон гэсэн.

Дунд ах бол их том, тарган хүүхэд байсан болохоор хөдөлгөөн багатай байсан, бага эгч бас гайгүй, адтай хүүхэд байсан гэсэн

Хамгийн бага би бас бараг 4 кг төрсөн юм байх. Мантайсаан, малийсаан цагаан хүүхэд байсан Ууцанбаатар ч гэнэ үү хочтой юм байсан юм байхаа хэхээх.

20-той байсан бол ч хүүхэд цувуулаад байж чадах байлаа одоо 30-тайгаасаа хүүхэд цувуулна гэж байхгүй яаж ийгээд ганц хүүхэд гаргаад авах юмсан гэсэн гаргавал хөдөө аваачиж өсгөөд болох байлгүй дээ. Гэхдээ одооны хүүхдүүд ч хэцүү болжээ, хэдэн настайгаасаа гараас гардаг нь тодорхойгүй гэнээ ээж. Залуу байхдаа хүүхэд өсгөнө яана ийнэ гэдэггүй тааваараа л гаргадаг, нийгэм нь тийм байсан одоо цаг үе ч өөр болж гэсээн хэхэ.

Comments

  1. Чи бид хоёр эсрэг тэсрэг төржээ. Би чинь амь нь хаана байгаа юм гэмээр л байсан гэдэг.

    40 гээд төрж байна ш дээ. 30 юу ч биш юм биш үү.

    ReplyDelete
    Replies
    1. 40 гээд анхны хүүхдээ гаргавал арай л оройтох байхаа тэ? Чи тэгээд ийм туранхай турьхан юм байна тийм үү? Манай эгч одоо 40-тэй төрөх гээд ажлаа хийгээд элдэв хүндрэлгүй хэвийн сайхан л явж байна. Гэхдээ анхы төрөлт биш л дээ.

      Delete
  2. Hoorhon um. Iherleh mngoo huraanaa yadiin :D

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм, ихэр хүүхэд бас хэцүү гэсэн. Гайгүй ганц хүүхэд ихэр хүүхдээс хол дээр гэдэг штэ манай ээж. 8 ихэр гаргах юмсан гэхээр гахай нохой биш яршиг тийм юм хаа байсан юм гэдэг хүндээ.

      Delete
  3. сайхан дурсамж байна. дээр үед хүмүүс 30 гэхэд л бүх хүүхдэ гаргачихсан байдаг байжээ. одооных шиг нөхөр олдохгүй 30 гарчихдаг хүн лав байгаагүй байхаа.

    40тэй төрөхийг ч хүсэлтгүй байхаа, зах зээлд шилжсэнээс хойш хүмүүс олон хүүхэд гаргаж чадаагүй, тэгээд одоо цаг өөр болоод гаргасан ганц нь томорчихлор яалтгүй хөгшин ч гэсэн нэмж хүүхэд гаргаад бгаан боловуу гэж бодоод байгаа.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ. Хүүхдийн аав нь хаа явдаг юм нэг мэдэхэд 30 гараад явцан хүүхнүүд надаас авхуулаад зөндөө байнаа. 40-тэй төрөх зүгээр л юм шиг байна шүүдээ. Өсгөх ямар юм байгаам харин

      Delete
  4. hen hen ni eruul saruul baival hezee ch tursun yahav dee gej boddog oo odoo gol ni niigem, agaar, hool hunsnii asuudal geed ev eruul baina gedeg l asuudaltai bolood baina daa
    http://behiimaa.blogspot.com/

    ReplyDelete
    Replies
    1. Харин орчин үед янз бүрийн асуудал дор дороосоо ундраад ирдэг болсон шиг байна. Дээр үеийн улс мэдээлэл багатай, агаар нтр сайхан байсан болоод ч тэр үү санаа амар төрдөг байсан байхаа

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...