Skip to main content

Муу хүний бичлэг

Өнөөдөр чинь нөгөө алдартай 21-ний өдөр тийм ээ? Манайх лав өчигдөр намайг сэрэхэд нэг боодол газ аваад тавьчихсан байсан. 21 гэхээс илүү эгч эмнэлэгт маамуулахаар явсан тул хоол цайгаар таслахгүй гээд л тэр. Маамуулахаа хүлээгээд хэвтэж байгаа, өвдөөгүй л байгаа гэсэн. Амарч аваг шинэ царай муутай хүнээ гаргахаас өмнө. Бүх юм нь хэвийн ямар ч асуудалгүй ОК хэрнээ цаанаа л царай нь цонхийгоод ирдийм байна штэ төрөх дөхөхөөрөө.

Манай шинэ жил өчигдөр болсоон. Автобусанд суугаад Party-д очдог хүн гэж үнэхээр байдаг болов уу надаас өөр хэхэ. Такси угаас олдох янзгүй зам дээр гар өргөсөн өч төчнөөн хүн байсан, зам ч түгжрээтэй байсан болохоор ард түмний хайртай унаандаа гүйж орж суугаад хоцролгүй амжаад очсоон. 

Очоод найздаа автобусаар ирлээ гээд гайхуулсан чинь би ч гэсэн автобусанд суугаад санжигнаад ирлээ гээд өөдөөс гайхуулаад байсан хүн чинь гараад намайг машиндаа суулгаж аваад давхисан гэхээр надаар тоглож байсан байх нь уу гээд одоо хардаад гэхгүй юу хэхэ.

Урд өдөр нь машинтай хүн рүү намайг дайрч аваарай гээд Sms бичсэн хариуд нь би машингүй байнаа бүр Чойрт явжийна гэсэн хэхэ. Тэгээд амжаад ирчихсэн надад загнуулсан ч сүүлдээ эвлэрч цуг баахан уугаад бүр гэрт хүргэж өгсөн гэж байгаа.

Манай ширээнийхэн тайзан дээр гарч дуулж бүжиглээд арга хэмжээг гардаж зохион байгуулж байгаа болохоор ширээндээ суух хүн байхгүй, би ганцаараа суулаа. Томоо ширээний голд шанаа тулаад л хэхэ. Тэгээд сүүлдээ идэж болох бүхнийг хамж идээд, ууж болох бүхнийг шавхаж уугаад явж өгсөөн. Муу хүн идсэнээ гэдэг ч яадаг юм тэ, бүгдийг нь нэгд нэггүй тоочоод бичнээ. Хажуу ширээнээс найз урваж ирж суугаад шууд л манай ширээний архийг задлаад манай ширээнийхэн дургүйцэх юм биш үү гэтэл за чи дуугай бай намайг уусан гэчих цаадуул чинь нам болно гэдэг гэнээ хэхэ.

Тэгээд ойр хавиас харцуулаа дуудаж авчраад л аягалаад, уугаад намайг ч алгасахгүй зэрэгцээд л хөнтрөөд байлаа. Одоо санаж байгаагаар лав л 3-4 шил пиво бас түүнтэй дүйхүйц тооны томоо хундага цагаан архи хольж уугаад, дээрээс нь нэмж мөстэй виски авхуулж уугаад ёстой ойрын хэдэн жил уугаагүйгээрээ ууж, тасарлаа. Урд нь ууж идэхдээ их л тооцоотой, хэмжээгээ тааруулаад санаатай уудаг байсан хүн чинь өчигдөр ямар ч элдэв муу санаагүй олдсон болгоныг гулсуулаад яваад байсан гэхээр одоо аймаар санагджийна гэхгүй юу хэхэ.

Эхний хэдэн албан ёсны үг хэлэх, шагнал гардуулах мөчийн зургийг авчаад сүүлдээ залхуу хүрээд ууж идээд хүн амьтантай марзагнаад алга болж өгсөөн. Нэг мэдсэн намайг дуудаж байна гээд давхиж очоод улаан жуухаар шангуулаад буцаад ирсэн. Найз хажууд сууж байсан болохоор нөгөө жуухыг үзье гэж авч, нэг нээж харчихаад шууд л 10 мянган төгрөг хавчуулаад буцаагаад шидчихэж байгаамаа хэхэ. Мань хүн өөрөө бүр том шагнал, тэргүүн мэргүүнийг нь авсан тэгээд  тэмдэг зүүгээд их даруухан болоод зөв царайлаад явчих шиг болсоон хэхэ.

Тэгээд тэрнээс хойших бүхнийг нэг санаж нэг сэрээд байгаан. Хагас унтаа байдалтай л яваад байсан. Нойр хүрээд зовхио дийлэхгүй байснаас илүүтэй хараа муудсан нь жинкэн там болжийлаа. Хараа муутай хүн үнэн уумааргүй юм байштэ. Нэг нүдээрээ л орчин тойрноо хараад гэхгүй юу хэхэ.

Гараад найзын машинд орж суугаад л шууд нүдээ аниад зүүрмэглээд, найз явж байснаа буугаад өөр хүнд машинаа бариулаад, тэгээд давхиж байгаад л манайхны ажил дээр очсон байна лээ. Тэр найз ч юм уу өөр нэг нь ч юм уу намайг хөтөлж бараг чирээд явж байхад гараас бөгж мулт үсрээд явсныг санаад байгаан, харин бөгжөө авах эрмэлзлэл байхгүй тэр чигт нь хаяад хөтлүүлээд явцан вааахахахахаха. Хэнд хөтлүүлж байснаа ч санахгүй байгаам одоо хэхэ.

Нөгөө олон хоол унд архи дарс нь гэдэс дотор жинхэн тулалдаан хийж буцаж гарах гэж тэмүүлээд тэрийгээ барих гэж чадлаараа л тэмцэлдсэн хүн ороод л ширээ дэрлээд бараг хурхираад унтаад. Манайхан яасан зүгээр үү гэхээр нь амнаас хоол гарчих гээд байна гэсэн энд л битгий гаргаарай, гадаа гараарай гээд хэхэ. Тэгэх тусам улам тас хавчаад л хоолой дээрээсээ буцааж хөөгөөд гүрийгээд байгаам биш үү. Нэг нь согтуу байна гэхээр уурлаад, би согтуу биш нойр хүрээд байнаа үүрээр унтаадаа гэсэн за битгий худлаа ярь нүд мүд чинь улайгаагүй л байгаа биздээ гээд хэрүүл хийж байна лээ.

Намайг унтлаа гэхээр нэг эгч би хүргээд өгьё гадаа машин байгаа гээд шууд намайг чирээд гарсан найз уурлаад би авч явна та яагаад байгаан гээд дагаж гараад миний цүнхийг булааж аваад буцаагаад оруулж ирсэн мөртлөө удалгүй хэн энийг хүргэж өгөх үү гэсэн надад загнуулдаг ойрхон амьдардаг залуу би хүргээд өгье өө манайх ойрхон гээд өөр нэг залуутай хүргэж ирсэн. Замд аваар гарсан байна цааш явж болохгүй байна гээд такси биднийг манай гэрийн урд зам дээр буулгаж орхиод нөгөө залуу намайг чарга шиг л тэр чигт нь котик болсон мөсөн дээр чирсээр авчирдаг хэхэ. 

Орцонд оруулчихаад дээшээ яваад ор гэхээр нь үгүй ээ гэрийн үүдэнд хүргээд өг гэсээр байгаад бүр гэрийнхээ үүдэнд хүргүүлээд, тэгснээ явах гэхээр нь байж бай наанаа гэж загнаж зогсоочихоод хаалгандаа түлхүүрээ шургуулаад онгойлгоход бэлэн болгож байгаад за боллоо гэсэн чинь гайхаад танайд хүн байгаа юм уу гэнээ хэхэ. Дагуулж орох нь гэж бодсон байхаа гэхгүй юу вааахахахахахахаха. 

Гэртээ орж ирээд үүдний сандал дээрээ сууж сууж арай гэж гадуур хувцсаа тайлж угаалгын өрөөнд ороод нөгөө хоол унд архи дарсыг баяртай нь аргагүй үдэж өгсөөн ваааххахахаха.

Өглөө сэрсэн манайхан шоолж инээгээд болдоггүй, өдөр овоо сэхээ ороод яагаад шоолоод байгаан гэтэл өнөөх чинь хорвоо сөнөнө гээд салам уухаар явсаан өнөө шөнө амьд ирдийм болов уу гэцгээж байсан юм байх, тэгээд ямар ч байсан арзайгаад гэртээ ирээд унтаад өгч гээд шоолж байсан гэнэ хэхэ. Тэгэхээр нь өөдөөс нь юу ярьж байгаам би ороо засаад, хүмүүст sms нтр бичээд бүр хучлага олж хөлөө хучаад унтсан байгааздэ гээд хэхэ.

Өнөөдөр үргэлжлүүлээд beer уулаа морь сарлаг уулаа хэхэ. Шалтгаангүй зүгээр л ууж байгаам.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...