Шинэ жилийн уур амьсгал оруулах гээд блогийнхоо дэвсгэр зургийг солилоо. Таалагдаж байна уу?
Ингээд яв ягаан блогтой болов оо хөөрхий. Хааяа уйдахаар хамаг ФБ, Блог юу л байдаг бүгдийх нь зургийг хуу шинэчилчихдэг хүн дээ.
Миний Арван Хоёрдугаар сар гээд бичлэг дээр нэг хүн гоё сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Болзож байсан романтик залуугийнхаа тухай бичсэнийг уншаад нүдэнд харагдах шиг болсон шүү ккккк.
Харилцагч хүн яаж хүлээж авах нь хамаагүй сэтгэлийн хөдлөл нь ил байдаг, шулуухан бүгдийг хэлдэг хүн надад бол таалагддаг. Би өөрөө тийм хүн болохоор ч тэр үү. Зарим хүн нялуун юм, юун эмоцитой юм гэдэг л дээ гэхдээ сэтгэлийн хөдлөлөө ил гаргахгүй байж чаддаггүймаа. Хайртай бол шууд хайртай гэж хэлнэ, таалагдсан бол шууд л таалагдсан гэж хэлнэ. Учир битүүлэг хүн биш ээ. Хэрэв ил хэлэх болвол аль болох содон байдлаар хэлэхийг бодно.
Миний блогоор орж ирж уншдаг хүмүүс ихэвчлэн бүсгүйчүүд байдаг. Тэр бүсгүйчүүддээ зориулаад нэг дуу оруулнаа. Хэн нэг романтик залуу уншигч бүсгүй танд зориулаад энэ дууг хуримынхаа өдөр, эсвэл шинэ жилийн үдэш бэлэг болгон эгшиглүүлэг гэж ерөөе хэхэ.
Блогоор маань орж ирдэг залуус найз бүсгүйдээ энэ дууг сонсгоод утгыг нь ярьж өгөөрэй гэж бас захимаар байна хэхэ.
Comments
Post a Comment