Skip to main content

Дэлхий сөнөх эсэх тухай үлгэр

12 сарын 21 гэхийг миний зүгээс зүгээр л тоглоом наадам, наргиан болгоод яваад байгаа. Гэтэл бүр жинхэнээсээ итгэсэн улс нэг биш байгаа юм биш үү?

Хэд хоногийн өмнө очдог газраа очоод нөгөө хэдтэйгээ ажил ярьж байтал хэн нь ч билээ тэр лаа шүдэнз авахаар явсан гээд хальт ярихгүй юу  Тухайн үед нь анзаараагүй инээд болгоод өнгөрсөн гэтэл өнөөдөр очоод ажлаа ярьж байтал бас нөгөө Жавхаа эхнэртэйгээ шинэ жилд орохгүй гэсэн, 20-нд манай шинэ жил болох юм чинь шинэ жилдээ орж байтал дэлхий сөнөвөл яана гэж байна гээд бүр үнэнээсээ ярилцаад, яадаг юм хундагатайгаа барьсан чигээрээ тас явна гээд л бүр дэс дараатай нь ярьж байгаам биш үү хэхэ.

Манай шинэ жил 20-нд болно гэтэл эгч амар, амар дэлхий сөнөвөл чи юу ч мэдэхгүй согтуугаараа явах юм байна гэж намайг инээлгэж байгаа.

Орой тараад алхаж явтал хажууд манай ажлын нэг ах ирснээ надаас бүр санаа нь зовсон янзтай 12 сарын 21-нд дэлхий сөнөхгүй ч урд өмнө байгаагүй хүйтэн шөнө, хүйтэн өдөр болно гэж үнэн үү гэж асуугаад.

Мэдэхгүй ээ гэтэл, ах нь 20-нд шинэ жилээрээ машинтай очно, шөнө шинэ жилээ тараад гэртээ хариад машинаа гадаа тавиад унтана шүүдээ, 21-нд өглөө босоход машин асах уу гээд бүр жинхэн үнэнээсээ яриад надаас яах вэ гэсэн харцаар хариу нэхэж хараад байх юм хэхэ.  Хариуд нь юу гэхээ үнэндээ мэдсэнгүй ээ.

Микро автобусанд бөөнөөрөө суугаад харьж яваад урд нь хороололд Өргөө дээр хамт буудаг байсан гэр бүлийн хоёр бүр цаашаа Гэмтлийн эцэс хүртэл явна гэхээр гайхаад яасан бэ гэтэл энэ жил хашаа аваад гэр барьж өвөлжиж байгаа гэнээ. Хүүе та нар 12-р сарын 21 гээд гэрт өвөлжиж байгаа юм уу гээд асуутал бас бөөн инээд. Уг нь үгүй штэ, тусдаа тааваараа амьдрах гээд аавынхаа байрнаас гараад гэрт өвөлжиж байгаа гэж хариулсан ч үнэн эсэхийг нь мэдсэнгүй.

Нээрээ энэ эрчүүд гэж хүүхэд шиг байх юмаа. Орой холбооныхоо байраар ортол ирэлгүй хэд хоносон нэг залуу бүр уйлсан хүүхэд шиг улцайж, улайсан нүдтэй хүн өөдөөс ирмээд сайн уу гэхээр цочих ч шиг болж хүүе чи чинь яачихаа вэ, юунд уйлаав гэтэл үгүй ээ буруу юм хараад нүд өвдчихлөө гээд. Цаашаа нөгөө өрөөнд яваад ортол бас нэг залуу яг адилхан хавдаж улайсан нүдтэй амьтан сууж байхым. Яачихваа та нар гэтэл харин буруу юм хараад аа гээд.

Яг юу харсныг нь асуутал өдрийн гэрэл шиг эмнэлгийн гэрэл хараадаа гэнэ. Учрыг нь сайн ойлгосонгүй ямартай ч цаана нь бас 2 залуу нүд нь өвдсөн байгаа гэсэн. 4-ийн 4-үүлээ эмнэлгийн кварц ч юм уу ариутгалын гэрэл яах гэж асааж сонирхож удаан харж нүд нь дов болж сохронгоо алддаг байнаа. Хөөрхий бүгд ув улаан нүдлээд ёстой инээхэд хэцүү, уйлахад хэцүү арай арчаатай нэг нь нүдэндээ эм дусаасан шиг явна лээ.

Хүүхнүүд нь дор бүрдээ нөгөөдүүлээ загнаад, нүдгүй сохор болох нь яах гэж тэгж хамаагүй газар очиж хамаагүй юм хийж хамаагүй гэрэл харж явдаг юм гэж байна лээ. Нэгнийхээ ах дүүст туслах гэж таньж мэдэхгүй газар ороод тэгээд кварцыг нь өдрийн гэрэл байна гэж бодож асаагаад юм хийгээд суусымуу даа.

Эмгэнэлтэй ч юм шиг инээдтэй ч юм шиг. Одоохондоо нүд нь хавдаж ув улаан болсон ч юм харж байна лээ. Нүдээ түлнэ гэхээр ямар л олиг байв гэж дээ, бурханы авралаар дөрвийн дөрвүүлээ сохорчихоогүй өнгөрсөн бололтой.

Comments

  1. za sonoh ni ch haashaam be kkkk

    ReplyDelete
    Replies
    1. Сөнөсөнгүй ээ гээд бөөн юм болох байх бас хэхэ

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...