Блогоороо шагайлгүй бас хэд хоносон байна. Дорноговь явж оны сүүлийн долоо хоногийн эхний бас дунд талын өдрүүдийг замд өнгөрөөв бололтой хэхэ.
Тэнд очиж үзээгүйгээ үзлээ, юу гэхээр өөрөө өөртөө гоо сайханч гэсэн зарчим баримталдаг ч буудал нь усаа хааснаас болж өглөө босоод хэдэн тийшээ арзайсан үсээ янзлах аргагүй тул үсчинд орлоо. Хүмүүстэй уулзах цаг дөхөөд байдаг, үсчин бүсгүй нь будилж давхиад миний үсийг тэнд үйлчлүүлж байсан хүүхдээр ороолгоод, нөгөөх нь буруу тийш нь эргүүлж бухимдсандаа өөрөө хайчыг нь булааж аваад үсээ ороож нтр хэхэ.
Тэгж тэгж үсчин охин индүүгээр хуйх хуу татан алдаж байж үс ороож өгсөөн.
Хөдөөнөөс ирээд гэрийнхэнтэйгээ элбэж баахан бууз хийгээд арай чамай дуусаад унтах гэтэл нэг л сонин болоод явсан. Гэнэт жихүүдэс төрж чичрээд бүр хамаг бие арзайгаад, хэдэн давхар хувцастай хир нь даараад болдоггүй, өөрийгөө бүтээлгээр ороож аваад эм ууж, сүү буцалгаж ууж чадлаараа арга хэмжээ авсан ч бүрэн зүгээр болоогүй одоо дэн дун л байна. Хатгаа шиг ханиад юм уу хаашайн. Ээж баахан эм өгч өдөржин унтлаа, ажлын бүтээмж 0 заасан. Худалч хүнд ухаан санаа орж гараад л байна, зарим зүйлээ санахгүй, орон зай, цаг хугацааны мэдрэмжээ алдсан байна.
Өнгөрсөн оноо дүгнэж, онцгой содон зүйлсээ тоочиж, ирэх онд хэрэгжүүлэх зүйлсээ бичье гэж бодоод орж ирлээ.
Тэгэхээр 2012 он миний хувьд сайхан жил байсаан, ярилтгүй.
БАЯРЛАЛАА 2012 ОН МИНЬ! ЧАМАЙГАА ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ЭЭ.
Амар амгалан жил байлаа. Он гармагц сургуулиа төгсөж, тэгээд үргэлжлүүлэн амарч, өөртөө чөлөө өгч, гэр зуур өнгөрсөн жил байлаа.
Эрүүл мэндийн хувьд онцгой сүртэй асуудал гараагүй ч ер нь биеийн эсэргүүцэл муутай, сул биетэйгээ бүр сайн мэдлээ. Хамгийн сонин нь эрүүл мэндийн асуудал ургаад ирэхээр мартаж санаад, орж гараад явчихдаг гэдгээ мэдлээ л дээ. Юу гэхээр бие зовиурлахаар тэр өдөр нь болсон зүйлсээ мартаж санаад байдаг, маргааш нь ч юм уу бие сайн болохоор юу болж өнгөрснийг санах гэхээр чадахгүй байх нь байна. Энийг юу гэдийм бол оо? Энэ жил л анзаарлаа үүнийгээ.
Сэтгэл санааны хувьд амар амгалан гэдэг үг яг тохирох бас хоосон гэдэг үг хавчуулвал таарах жил байлаа. Улирч одсон он жилүүдийг, мартвал зохих бүтэлгүй учралуудыг, алдаа оноогоо бүгдийг мартаж, сэтгэлээсээ авч хаяж, урагш харж амьдрах чадалтай болсон жил байлаа.
Энд нэг хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Мартах ёстой зүйлээ мартах ёстойгоо мэдээд байдаг ч мартаж хараахан зүрхлэхгүй эргэлзэж байхад гэнэт гарч ирж, улмаар бүгдийг мартахад томоохон түлхэц өгсөн нэг хүнийг олсон нь 2012 оноос авсан хамгийн том бэлэг байв.
Хүний хувь заяа гэж сонин, энгийн мөртлөө эгэл биш учралуудаар дүүрэн байдаг юм уу даа амьдрал. Тэр хүнд хамаг нууцаа ярьж, сэтгэлээ уудалж, нэгэнт хэнд ч ярьж чадахгүй байсан, сэтгэлдээ тээж явдаг байсан сайхан муухай, сайн муу олон дурсамжаа ярьж сэтгэлээ онгойлгосон болохоор тэр чигтээ сэтгэл санаа цэлмээд сайхан болж, ачаагаа аваад хаясан шиг болсон байх нь.
2013 онд өөрөөр амьдарнаа гэж өөртөө хэлсэн байгаа. Өөдрөг амьдарна гэдэгтээ итгэлтэй байгаа, огт өөрөөр сэтгэл санаа тайван байж, агаараас бууж, амьдрал дунд хутгалдаж явах хэрэгтэйг сануулсан.
Бас хүсэх нэгэн зүйл нь өвдөөд хэвтсэн ч, өдөр тутамд ч надад санаа тавьдаг, намайг ойлгодог, товчхондоо миний араас хэний ч шахалт шаардлагагүйгээр, ямар ч барьцаагүйгээр, өөрийн хүслээр үхэн хатан гүйдэг тийм хүнтэй болмоор байна 2013 оноо :)
Ажил үйлс, амжилт бүтээлийн хувьд бие эрүүл байвал зүгээр сууна гэж байхгүй нь тодорхой. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэгчлэн бие эрүүл байвал тэгээд л зүтгэдэгээрээ зүтгээд, хийдгээ хийгээд гялалзана шүүдээ.
Блогоор минь орж ирдэг бүх найзууддаа шинэ оны мэнд хүргэж, угтан ирж буй шинэ жилдээ амжилт бүтээлээр арвин, сэтгэл санаа өөдрөг, юу санасан 9 хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхыг хүсэн ерөөе!
ter uhen hatan guih hundee huis zaaj bgaa yu???
ReplyDeletechamdaa bas bayarin mend hurgiye, shine onig amjilt buteeleer duuren ugtaarai.
Gu ni
Баярлалаа, баярын мэнд хүргэж үнсье ээ найзыгааа. Тэр үхэн хатан гүйх хүн ижил хүйсэн байвал дорхноо уйдах байх даа тийм ээ? Эсрэг байвал гоё биш үү?
DeleteA HAPPY NEW YEAR AND WISH YOU ALL THE BEST.
ReplyDeleteБаярлалаа Дамдаа эгчээ. Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье!
Delete