Skip to main content

Шинэ жилийн дурсамж гэхүү дээ

Шинэ жилийн тухай бичлэгээ бичээд унтлаа. 

Бидний багад шинэ жилийг алим, мандарины үнэрээр л төсөөлдөг байлаа. Ямар ч гоё үнэртэй алим байсан юм яасан ч холоос үнэртдэг мандарин байсан юм. Одоо тийм үнэртэй алим, мандарин байхаа больсон юм биш үү? 

Аав ээж маань хүүхдүүддээ ёлка гээд гацуур авдар дээрээ засаж өгнө. Намайг сургуульд орох жил асч унтардаг гэрлэн чимэглэл худалдаанд гарч, ээж аваад л авдар дээрхи гацуураа чимж, шөнө асч унтраад байж байдаг байсан. Тэр үе би нь цасан охин болоод, ахаараа цагаан улавч оёулаад, тайрмал үстэй дэгдэж явлаа шүүдээ. 

Тэгээд дараа дараагийн шинж жилүүд ямар болсныг мартаж санаад байна. Дараа нь харин зах зээл ч эхэллээ, бие тэнхээ ч сайжирлаа шинэ жил ямархан болсныг санадаг болсон байна. бууз хийгээд л шинэ жил хийдэг, ээж маань жил бүр заавал авдар дээрээ шинэ жилийн гацуураа засдаг, орой болохоор л гэрлээ унтраагаад гацуурын чимэглэл асч унтарч, анивчиж байхад нь бид зурагтаа үзээд л баярладаг байлаа. Гэхдээ би тэр асч унтардаг гэрэлд суух үнэн дургүй ээ. Жигтэйхэн бухимдмаар санагддаг байсан. Нүдний харааг байн байн татаж анхаарал сарниулдагт нь тэр юм уу. 

Харин Улсын Нийслэл Улаанбаатарт ирээд тэмдэглэсэн шинэ жилийнхээ тухай бичье ээ. 

2000 онд анх хотын шинэ жилийг үзэж байсан санагдана. Бага эгчийгээ дагаад парк ороод хүйтэнд хөлдөж үхэх шахаж, буцахдаа Alpen Gold шоколад авч тансаглаад л хэхэ. 

Дараа жил нь ч билүү том эгчийгээ, том ахыгаа дагаж парк орж, Багабанди ерөнхийлөгч хажуугаар өнгөрч, гараа даллаж, зөрж өнгөрсөн цагдаагийн нүүр өөд хальт хартал бурантаг нь гозойтлоо босоод хөлдчихсөн байхыг хараад их л өрөвдөж байж хэхэ. 

Ажил төрөлтэй болоод л жинхэнэ утгаар шинэ жилийн үдэшлэгт орж үзсэн. Энэ тухайгаа хуучилнаа ерөөсөө. 

Нэгдүгээр шинэ жил: Энхний жилээ шууд л хоёр шинэ жилд бөөндөөд орж байсан. Ажлынхаа, салбарын нтр гээд. Бүр анхны шинэ жилдээ ямар ч туршлагагүй шууд л гэртээ харьж онгичиж байгаад хэнийх ч юм хүн өмсдөггүй нэг хар хилэн плаж байсныг гаргаж өмсөөд гадуур нь дээр үеийн загвартай пиджак өмсөөд гүйж очсон чинь ширээнд цуг суусан хэдэн жүжигчин ах ямар муухай юм гээд уур хүргээд, гомдож, уурлаж хар пиджакаа тайлж хаяж санаа амарсан. 

Тэр шинэ жилийн зургаа харахаар одоо хөөрхөн л охин байсан байна гэж боддын штэ. Богинохоон ханцуйгүй хар плажтай нтр хэхэ. 

Хэд хоногийн дараа байгууллагын шинэ жил болоход заавал орно гээд зүтгэж, урдын туршлага байсан юм уу хувцас хунар гэж сандаргаад том эгч маань л аргалсан. Тэрнээс хойш орсон шинэ жил болгоны хувцсыг эгч нар хариуцдаг болсон байна шүү. Ажлын шинэ жилд бага эгчийн өөрт нь явуулсан нэг их гоё ташуу хормойтой шив шинэ ногоон дашинзыг эгч надад зориулаад хасч оёж шөнө нойргүй сууж байж дүүгээ хувцастай болгож, маргааш нь Улаанбаатар зочид буудалд надаас гоё, сайхан, хөөрхөн бүсгүй байхгүй л болсон хэхэ. Дуучин Алтаа, Хонгор, Гантулга бас хэн ч билээ баахан улстай доргиж зураг хөргөө авхуулаад бага эгчдээ явуулж, эгч намайг хөөрхөн байна, урлагийн одууд шиг л байна гэж магтаж нтр хэхэ. 

Бага эгч том эгчид шинэ жилийн гээд л хувцас явуулдаг, том эгч ерөөсөө өмсөх зав гарахгүй, өмсөхгүй бүгд л минийх болдог инээдтэй. 

Хоёрдугаар шинэ жил: Бас дахиад л хоёр шинэ жилд орсон юм байна. Эхнийх нь байгууллагын шинэ жил. Ахиад л том эгч өөртөө захиалж хийлгэсэн даашинзаа өмс гээд гаргаж өгч байлаа. Өөрөө ганц ч өмсөөгүй одоо ч байгаа хэхэ. Байгууллагын шинэ жилээр манай ажилд шинээр ирсэн нэг хүн манийг нь хараад л анхны харцаар дурлаж нтр хэхэ. Дараа нь миний найз залуу болсым даа хавар нь. Хаа нэг миний блогт экс гээд дурсагддаг нөхөр л дөө. Нөгөө нийлдэг найзуудтайгаа бүгдтэй нь цуг орсон. Хэн нь ч уугаагүй, юунаас болсон юм уухгүй ярилцсаар байгаад л таарсан. Харин нөгөө миний хуурай дүү бүгдийг нь хамж уучихаад согтож, шогтож, бүр ковбой бүжиг хийж, одоо болтол дурсагдах онигооны эзэн болсоон. 

Дараагийх нь нөгөө найзуудтайгаа цуг залуусын шинэ жил зохион байгуулж, өөрсдөө орсон нь. 80 гаран залуусыг цуглуулаад хөөрхөн юм болж байсан. Мань Сүргийн Манлай найз хөтлөгч болоод, өдөр нь яаж яваад ч юм хэдэн грамм татчихсан байсан нь нөлөөлж ярих ярихгүй юм ярьж сүүлд нь бидэнд зэмлүүлээд хөгтэй ч дурсамж шүү. Шинэ жилдээ өмсөх даашинз олж ир гэж эгчдээ үүрэг өгсөн тул надад уртаа улаан даашинз олж өгч, уртаа хар гэзгээ задгай тавиад л орж байлаа. 

Гуравдугаар шинэ жил: Энэ жил ороогүй ээ өнжсөн. Ажлаа хаяж, түрүүчийн шинэ жилээр танилцсан экстэйгээ үл ойлголцох асуудалтай байсан тул орох боломж гараагүй. Хөдөө гэртээ байж байгаад нөгөө өөрсдийн анхлан зохион байгуулж байсан залуусын шинэ жилдээ яг л очиж оролцое гэж байтал экс нэг найзтай, тодруулж хэлвэл СМ-тэй намайг хардаж, тэр чинь байхгүй Японд байгааштэ гээд байхад ойлгохгүй байсан тул уурандаа, шарандаа очоогүй. Шинэ жил эхэлж байхад чи ирэхгүй яасан юм гэж над руу Sms бичиж тэнэгтсэн хүн дээ. СМ найз гадаадад, ХД маань анхны эхнэртэйгээ хөдөөнөөс очиж оролцож амжаагүй гээд бидэнгүй болсон тэр жил. 

Дөрөвдүгээр шинэ жил: Урд жилийн таагүй дурсамжаа арчиж хаяад л залуусын шинэ жилдээ яваад орж байлаа. Ахиад л бага эгч том эгчид шинэ жилийн даашинз явуулдаг, нөгөөхийг нь том эгч өмсөөгүй шинээр нь надад шилжүүлж нтр хэхэ. СМ найз намайг харчихаад танихгүй энэ их үзсэн эмэгтэй чинь хэн билээ гэж бодсон гэсэн. Шал өөр харцтай, шал өөр ааш зантай, ялдамхан инээмсгэлсэн бүсгүй болчихсон очсон юм чинь дээ гэхгүй юу. ХД найз маань хүүхдээ хараад оролцоогүй, харин эхнэрээ авах гэж ирж уулзаад, гэртээ хүргэж өгчихөөд буцаж ирж жаал ярилцаж суусан. 

Тавдугаар шинэ жил: За тав дахь шинэ жил миний хувьд жаахан ганцаардмал өнгөрсөөн. Оюутан байсан, найзуутайгаа тэр бүр уулзаагүй болохоор ганцаараа яг цагыг нь тулгаад яваад очсон, бас л эгчээсээ монгол загварын хар даашинз гаргуулж өмсөж, нөгөөх нь хамаг бие тас бариад хөдлөхгүй суусаар таарсан. Оронгуутаа ёслолын ажиллагаа эхлэхээс нь өмнө нөгөө Спортын Төв Ордоны хажууд хамт хоолонд ордог жүдоч ахтай муудалцаж баргар эхэлсэн. СМ найз маань гостуу энд тэнд яваад байдаг, ХД найз шинэ найз бүсгүйтэй болж, тэр нь надтай хардаж миний камерыг эвдэлсэн шинэ жил. 

Зургадугаар шинэ жил: Энэ жилийнхийг бид зохион байгуулаагүй өөр хүмүүст эрхийг нь өгч зохион байгуулуулсан ч санаанд ёстой хүрээгүй. Замбараагүй олон хүн цуглуулаад хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй байсаар л дууссан даа. Харин тараад СМ найз, ХД найзтайгаа өөр бусад залуусыг цуглуулж баранд орж шөнө дүл хүртэл ярилцаж, хөгжилдөж, тараад каракое орж дуулж явсаар үүр цайхын өмнөхөн орж ирж байлаа хөөрхий. Бас л хүүхнүүд намайг хоёр найзтай маань холбож, хардаж, атаархсан шинэ жилээ хөөрхий. Эгчээсээ дахиад л хувцас нэхэж, эгч саа болсон бариу саарал даашинз, цагаан туфли гаргаж өгч явуулсан. Хөдөөний салбарын шинэ жилд явж очиж оролцсон сонинтой юм байна. 

Ээ ямар ч урт бичлэг болчихвоо. За яах вэ хожим уншихад дурсгалтай байх биз дээ.

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...