Skip to main content

Thank you October, Welcome November, I love you MR!

Арвангурав хоногийн дараа миний блогийн хоёр жилийн ой болох гэж байна шүү дээ. Өнөөдөр л гэнэт мэдлээ. Урд нь өөр блогтой байж байгаад тэрийгээ түр орхиод энэ блогоо санамсаргүй нэг өдөр нээж байлаа. Тэс модны сүүдэрт хүмүүсийн тодорхойлсноор тийм нэг "сонин" бүсгүйн блог байдаг гэж дуулсан уу та нар? Дуулсан бол энэ байна гэхгүй юу хэхэ.

Блогоо эхнээс нь уншаад эхэлтэл зөндөө юм мэдэрч байна, ойлгож байна, блогтоо хайр хүрч байна, надад хичнээн их боломж, найз нөхөд, баяр баясгалан, орон зай өгснийг бүр илүү ойлголоо л доо.

Хэрэв энэ блог маань байгаагүй бол, өдөр бүр шахам сэтгэлээ, юу хийсэн, яасан, ямар байгаагаа тэмдэглэж үлдээдэггүй байсансан бол тийм гоё анд нөхөдтэй шинээр танилцахгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд бодохоор хайр хүрээд байна.

Блогоо уншиж байгаад тодоор мэдэрсэн зүйл бол юм бүхэн учиртай, бүр нарийн уялдаа холбоотой, үүнийг ойлгохгүй байлаа гэхэд ядахнаа сайхан зүйлийг цаг тухайд нь мэдэрч сурах хичнээн чухал юм бэ гэсэн бодол байлаа. Тиймдээ ч өнөөдөр блогтоо "БАЯРЛАЛАА ЧАМДАА,  ЗӨНДӨӨ БАЯРЛАЛАА, ХАЙРТАЙ ШҮҮ" гэж тодоор бичиж үлдээмээр байна.

Өнгөрсөн хугацаанд өч төчнөөн юм болсон байх юм. Тэр бүхэн хоорондоо далд сэжмээр холбогдсон байжээ. 

Энгийн даруухан өдөр хоногуудын цаана бидний хувь заяа оршин байдаг юм байна. Нэг хэсэг яг л гадагш явж сурна даа гээд бүр итгэчихсэн, төлөвлөчихсөн, баахан хөөцөлдөж гүйсэн. Тэр үед яг бүтнэ гэж бодож байсан ч бүтэхгүй асуудал гараад больчихоод байхад дотроо бас бухимдаж, гутарч, хувь заяагаа "зүхэж" хүртэл байсан маань буруу байжээ.

Огт өөр юм ойлгуулах гэж, надад өгөх гэж, өөр сайхан хүмүүстэй уулзуулж танилцуулах гэж л хувь заяа маань миний сонирхож гүйсэн бүхнээс намайг "сугалж" авч хоцроод байсан байх нь.

Хэрвээ тэр үед явчихсан бол өнөөдрийнх шиг аз жаргалтай, өнөөдрөөрөө амьдраад, сайхан хүн гэж байдаг юм байна, сайн хүмүүс зөндөө байдаг юм байна, амьдрал гайхалтай юм байна гэж бодож суухгүй, өдөр бүр надад инээмсгэлэл бэлэглэж байдаг энгийн даруухан хүнтэй тааралдахгүй, танилцахгүй өнгөрөх байсан байх нь.

Ямар байх байсан бол гэхээр нэг их ядарсан, хичээл сургууль гэж шаналсан, сэтгэл санаа нь нэгэнтээ газар унаж, нэгэнтээ газраа тулж босдог тийм хүн гүйж байх байжээ. Дээр нь мэдээж хааяа өвдөөд хэвтдэг маань саад болж, хүний газар очоод бүр дордох байсан байх гэж бодож байна.

Монголдоо сайхан байнаа, гэхдээ энэ нь цаашид үргэлж эндээ ингээд, ийм байдлаар амьдраад байна гэсэн үг биш шүү. Цаг нь ирэхээр хүссэн мөрөөдсөн зүйлийнхээ төлөө явна, сурна, газар үзнэ гэсэн бодол байсаар байгаа. Хувь заяаны надад бэлдэж байсан бас нэг хөөрхөн "бэлгийг" одоо олоод авчихсан, ойлгочихсон юм чинь намайг "бариад" байхгүй байлгүй дээ.

"Амьдралд нэг хаалга хаагдахад ахиад өөр нэг хаалга нээгдэж өгдөг" гэж үнэхээр үнэн шүү. Энэ үгийг надад хэлж байсан ажлын эгчдээ бас их баярлаж байна.

Бас миний блогоор орж уншдаг бүх хүмүүст, блогоор минь дамжуулж надтай танилцсан бүх найзууддаа баярлаж байнаа гээд хэлье.

Эцэст нь блогийнхоо 2 жилийн ойг тэмдэглэх бодол байнаа. Миша минь, Гуталчин минь, Тэмээчин бүсгүй минь бас бусад блог андууд минь Монголд байсан ч болоосой гэж их хүсч байна шүү. Байсан бол бүгдийг нь цуглуулж хамгийн завгүй Хүнсанааг хүртэл чихдэж авчирч байгаад "бут авах" байлаадаа. :)

Comments

  1. za gants shil yum yavuulhaa martavz bi end temdegliiiii

    ReplyDelete
    Replies
    1. Би уг нь явуулъя л гэсэн штэ чи өөрөө хэдэн муу Монгол архичины явуулсан юмыг авахгүй ээ л гээд байсан да

      Delete
  2. Байгаа байгаа газраа л тэмдэглий ш дээ тийм биз дээ. Надад ааруул явуулаарай. Тэгээд л тэмдэглчихнэ.

    ReplyDelete
    Replies
    1. Уул нь очсон бол өдийд хоёулаа цуг тэмдэглээд сууж байхгүй юу тэ? Наана чинь ааруул хил давуулж болдог уу? Ямар арга чарга байна, хэлээд өгөөрэй далимд нь мэдээд авчихъя:)

      Delete
  3. Replies
    1. Хэзээ ирэх гэж байна ахиад, Дахиж ирэхээр чинь заавал уулзаад зад ууна шүү кккк

      Delete
  4. xexexe, MR mini, xeden tiishee baaxan yum yavuulj bgaad l yag BD-inxee oroi ni camer tavij bgaad l saixan remdeglex ni dee. Segiiddeggyi ch gsn unshaal yavjiidiin shyy.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэгэх юм шиг байна ккк. Манайхаар орж ирдэгт чинь баярлалаа.

      Delete
  5. Хэхэ. Энэ хүмүүс чинь тоож сэтгэгдэл үлдээдэггүй байсан чинь ууж идэх, баярлах сургаар бөөн бөөнөөрөө ороод ирж :)



    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...