Skip to main content

Блог вирустсэн үү?

Майл хаягаараа санамсаргүй шагайтал нэг блогчиноос захиа ирж. Миний блогоор орох гэхээр компьютер нь VIRUS DETECTION гээд оруулахгүй байна гэнэ.

Өөрийнхөө блогийг вирустсэн юм уу гэж бодлоо. Зарим нэг хүмүүсийн блог яах аргагүй вирустсэн байдаг, орохоор эсвэл хулганы товчыг дарах бүр хөдөлгөх төдийд янз бүрийн сурталчилгааны цонх нээгээд үнэн тамтай байдаг л даа.

Миний блогоор ороход тэгж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Миний компютер дээр зүгээр байгаа. Хэдэн сарын өмнө блог дээр миний хүсээгүй, тавиагүй сурталчилгаанууд автоматаар гарч ирээд үнэн уур хүргэж блогийнхоо тохиргоог баахан өөрчилж, эцэст нь Chrome, Firefox бүгдийг устгаж дахин шинээр суулгаж байж арай гэж тэр дайснуудыг далд оруулсан.

Захиа аваад блогоо вирус тээгээд бусдад халдаагаад байгаа юу үгүй юу гэдгийг шалгах гэж оролдлоо л доо.

Үр дүнд нь хэдэн сайт оллоо. Эхлээд Google Tools-р орж шалгаж үзлээ.

Хариу нь ийм гарч байна.
What is the current listing status for http//mayrowan.blogspot.com?
This site is not currently listed as suspicious.
What happened when Google visited this site?
Google has not visited this site within the past 90 days.
Has this site acted as an intermediary resulting in further distribution of malware?
Over the past 90 days, http//mayrowan.blogspot.com did not appear to function as an intermediary for the infection of any sites.
Has this site hosted malware?
No, this site has not hosted malicious software over the past 90 days.
За тэгэхээр өөрийн блог, веб зэргээ шалгаж үзэхийг хүссэн хүмүүс нь энэ хаягаар ороод, тэгээд mayrowan.blogspot.com гэсний оронд өөрийн блогийн url-ээ хийхэд болно шүү.

Хоёрдахь сайт нь: Dr WEB Tools шууд линкээр нь ороод шалгачихаж болно гэж бодож байна. Миний блогт бол Clean гэсэн дүн тавьсан.

Аа харин яагаад VIRUS DETECTION гээд байгааг олж мэдэхээр баахан хайлт хийсний эцэст ийм нэг хариу оллоо.Үнэн гэж баттай хэлж чадахгүй. 

"basically those are 'anti virus' advertisements trying to sell their software or some spam trying to damage your computer. just ignore those images. But make sure that you have a perfect anti virus installed in your laptop like 'Kaspersky, mcafee or norton"

Блогоор маань ороход вирус халддаг, эсвэл вирустай байна гэж дохио өгдөг бол надад хэлээрэй. Миний майл хаяг mayrowan@gmail.com шүү
 
Аа нээрээ Гуталчин чи одоо намайг уриач ээ, блогоо тусгай болгочихоод надад урилга өгөхгүй сонин юм бэ хэхэ.

Comments

  1. Би чиний блог руу нэвтрэх тоолонд дандаа Infection detected гэж гараад байгаа. Сая ч гэсэн гарч ирж байна. Уншмаар байдаг...

    ReplyDelete
    Replies
    1. Харин яагаад зарим хүнийг тэгээд байгааг гайхаад байна.

      Delete
  2. Replies
    1. Зүгээр байгаа бол яамай даа.

      Delete
  3. Лицензтэй Касперски ашигладаг. Одоогоор асуудал алга л байна

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...