Хэзээ нэг цагт минийх байсан, хамгийн эрхэм байсан хүн энэ өдөр гэнэт гарч ирээд чаталж байна л даа.
Цаснаар болзох гоё ухааны юм яриад, романтик гэсэн шүү дээ гэж байна.
Тэгэхээр нь энэ хүүхэн цагтаа чамтай цаснаар болзож л байсан юм даа, хөөрхий гэсэн
-Өө нээрээ тийм шт....
Цаг хугацаа өнгөрөх тусам дурсамж бүдгэрэн арилдаг аа гэж. Аль эрт бүгдийг мартсан хүнд цаашид өөр бусад дурсамжаа сануулахаа больё гэж бодлоо.
Хамтдаа улаан машинаар, анхны цас бударч байхад зугаалж явснаа сануулахаас нааш санадаггүй ийм хүнтэй хамгийн сайхан залуу цагтаа юу хийж явсан юм бол???????
Гариг андуурна андуурна гэхэд арай л андуурч байна энэ хүн....
Хэлэх үг алга, гэхдээ гомдсонгүй. Гомдох ч шаардлагагүй угаас аль эрт түүний тухай бодол намайг догдлуулахаа больсон бөлгөө.
Юу ч гэхэв дээ. Түүний тухай энд бичих ёстой ч байсан юм уу, ёсгүй ч байсан юм уу. Огт хэрэгсэхгүй байх байсан ч магадгүй л юм даа. Урдын цагт бол уурлаж, гомдох байсан байх одоо бол үгүй ээ.
Цаснааррррррр ллл.....
Хорвоогийн хамгийн хөөрхөн хүн намайг аргадаад байгаадаа, цаг нь болоогүй байнаа миний найз хүлээ, итгэ сайхан хайртай учирнаа... гээд л хэхэ.
Хоёр хүн салахаар эрчүүд дараагийн сонголтоо дордуулж, эмэгтэйчүүд дээрдүүлэгийн гэнэ лээ гээд авчихвал алуулчдын болов уу яадын бол доо.
ReplyDeleteСайхан үг байна. Үнэн байхаа, машид баярлав :)
DeleteТэмээчин бүсгүй гохий шөө.
ReplyDeleteХихихихи Үнэн үг хэлсэн хүнд яадаг яадаг гэлээ кккк :)
Delete