Skip to main content

Удмын араншин гэж

Хэд хоног блог унших завгүй гадуур дотуур гүйлээ. Товлосон ажлаа амжуулж дуусаад олон түмнийхээ дэмээр ус цасандаа хурдан түргэн урсахдаа анзаартал Нэг.... Хоёр.... арай ч гурав хүрээгүй ээ. Юу гэж үү? Томоо хөх няц хэхэ.

Удмаа дуурайсан хүн чинь ийм байхым байна. Манай ээж ажлаасаа ирээд хөл нтрийнхээ хөх няцыг тоолдог байсан би замаар нь орж байх шиг байна. Байнга энд тэнд судас хагарч хөх эрээн болно, юунаас болдгийг хэн мэдлээ.

Найзуудтайгаа хальт уулзаж, хоолонд орж, бүр цугтаа ууж хүртэл амжлаа хэхэ.

Удам судар гэж айхтар юм байнаа. Ухаан нь сая манай найз ярьж байна. "Энэ хэнийг сургуульд байхад нь бид нар нус гэж хочилдог байсын. Нус нь байнга уруулаад даваад унжиж явдаг тэрийгээ сордог хүүхэд байсымаа. Одоо манай ажлын нөгөө хэнтэй суугаад хүүхэд нь нэг нас хүрч байгаа, удам байдаг юм уу хүүхэд нь бурантаг. Яг аав шигээ уруулыг нь даваад л унжаад ирэх юм, тэрийгээ буцаагаад татаад оруулчих юм. Байж байгаад буцаад гараад ирэх юм. Ээж нь тоохоо больсон юм уу, сурсан юм уу, анзаардаггүй юм уу тэр чигт нь тэврээд л яваад байна. Бараг 20 минут болоод миний тархины сигнал тачигнаад нусыг нь арчдаггүй юм байх даа гэж бодоод бүр сүүлдээ толгой өвдлөө" гэсэн хаха.

Миний инээснийгээ. Удмаа дагавал энэ мэт юм олон гарч ирэх юмаа олон түмээн.

Аав ээжийнхээ багын зургийг харахаар арай л царай муутай байдаг штэ. Бие хаа бол байнаа байна, харин царай зүс бол хөдөөний л хөдсөн дээлтүүд. Бид чинь тэгээд удмаа дуурайгаад хацар овгор, хамар навтгар, шанаа өргөн, нүд жартгар гээд төрцым чинь яахым. Дээр нь бас зарим нь хүүхэд байхдаа дөрвөн хөллөөд ууц нтрээ хотойлгож, ууцнаасаа доош оцойлгож унтдаг. Тэр нь бүр удам дагаад явчихсан манай дүү нар жоохон байхдаа тэгж унтдаг байсан, бүр нэгээр тогтохгүй шүү дэ. Тонтойгоод л унтаад байна.

Дээд удам судар маань моод мэддэггүй байсан юм байгаа биз. Нээх өргөн нүүртэй, удам судраа сайжруулъя, царайлаг хүнтэй сууя нтр гэж хэдэн үеэрээ бодоогүй бололтой. Явж байгаад өөр шигээ нэг хүнтэй суугаад өөр шигээ хүүхэд гаргаад л хэхэ.

Ямар азаар бурантагтай хүнтэй суучихаагүй юм. Тэгсэн бол найзуудынхаа толгойг янгинуулах байж гэхгүй юу хэхэ. 

Comments

  1. Миний бас гуя энд тэндээ хөх няц болдог болоод байгаа ш дээ. Зөвхөн удамшил гэж үү?

    Арай өвчин биш биз дээ.

    Хэрэгт дурлахад сүүлийн хоёр өгүүлбэрийг сайн ойсонгүй ээ кккккк.

    ReplyDelete
    Replies
    1. Хөх няц болох цусны бүлэн нтртэй холбоотой байхаа. Гэмтэж бэртвэл цус тогтохгүй байх магдлалтай гэж дуулсан. Сүүлийн өгүүлбэр нь Манай удмынхан бурантагтай хүнтэй суусан бол би нь өдийд бурантаг унжуулаад тэрийг харсан найзуудын толгой өвдөх байлаа гэсэн үг хэхэ.

      Delete
  2. Давахгүй гэсэн даваагаараа гуруу давна гэдэг дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Арай ч дээ хө. Давахгүй гэсэн даваа гээд бурантагтай хүүхэд тэвэрцэн явахым байна таны үгээр бол :D :D :D

      Delete
  3. Хүүе ээ, бурантагтай хүнтэй суух яаах вэ, хуулахгүй ч гэсэн баруун товч ашиглаж өөр дэлгэж гаргадаг хүнд энэ аякүү гэцүү асуудл байнаа гэхгүй юу ккк. Бүгдийг зэрэг нээж байгаад унших дуртайг хэлхүү

    ReplyDelete
    Replies
    1. Ээ тийм үү? Наадахыг чинь одоо буцааж засахаас өнгөрсөн байхаа, засъя гэсэн ч тохиргоог нь мартчихаж :)

      Delete
    2. Би сануулаад өгөх үү?

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...