Зурагтын сувгууд бие биедээ киногоо дамжуулж, ээлжээр гаргадаг юм биш байгаа. Хүүхэлдэйн кино өнөөдөр нэг сувгаар гарсан бол цагийн дараа нөгөө сувгаар, маргааш нь бас нэг сувгаар, нөгөөдөр нь ахиад хоёр, гурван сувгаар гарах шиг болохым.
Манай дүү ноднин жил байн байн захиа бичээд "Хоёулаа уулзахаа больё оо" "Рупанизель" "Би чамайг санаж байна" нтр гээд уянглаад хэхэ. Хар багаасаа дурлаж бариад нтр гээд өөрт нь мэдэгдэлгүй ярихаар эмээ нь учиргүй өмөөрнө. Яадаг юм зайлуул, кино үзээ байлгүй хөөрий гээд л. Тэгж байгаад Рупанизель гэж юу байдгийг асуулаа. Тийм таг харанхуй айн, энэ аниа нь хэхэ.
Дүү тэгсэн тэр нь хүүхэлдэйн киноны баатар гэж хэлдэг юм. Ямар кинонд, ямар тийм баатар байдгийг мэдээж энэ тас харанхуй аниа нь яаж мэдэх вэ дээ. Явсаар нэг жил өнгөрсний дараа дөнгөж саяхан зурагтаар гараад байдаг хүүхэлдэйн киноны баатар уртаа шар үстэй охиныг хэлж байгааг нь мэдэж авч нтр хэхэ.
Рапунцелийх нь тухай сая хэрэг болгож Викидлээ л дээ.
![]() |
| Энэ кино орлогоороо Харри Поттерийг хүртэл ардаа орхиж байсан гэсэн |
"Рапунцель-Ээдрээтэй түүх" киног алдарт Уолт Дисней Анимэйши Студи 2010 онд бүтээсэн гэнэ. Германы эртний үлгэрийг ах дүү Гримм тэмдэглэж авсан нь явсаар манай дүүгийн дуртай хүүхэлдэйн кино болж л дээ хэхэ.
Миний ойлгосон нь зөв бол энэ кино Уолт Диснейн сонгодог цувралуудын 50 дахь нь гэсэн шүү.
Хүүхэд багчууд, дүү нартайгаа цуг хүүхэлдэйн кино үздэг хүмүүс бол юу гардагийг нь надаар хэлүүлэтгүй мэдэж байгаа байх л даа. Би бол дуустал үзээгүй ээ. Эхнээс нь ч үзээгүй. Дунд хавьцаа нь хаа нэг хальт, мулт хараад өнгөрдөг.
Хүүхэлдэйн кинонд асар их хөдөлмөр, олон хүний хөлс, хүч зарцуулж бүтээдэг гэдгийг төдийлөн анзаараагүй явснаа Рапунцелийн түүхийг уншаад мэдэж авч байна шүү дээ. Сүүлийн үед хүүхэлдэйн киног Computer-Generated Imagery-аар бүтээж, янз бүрийн сонирхолтой эффект оруулдаг болсон тухай та бүхэн дуулсан байх. "Рапунцель-Ээдрээтэй түүх" кино ч энэ технологийн дагуу бүтээгдсэн. Уран бүтээлчид нь энэ киногоо сүүлийн үеийн дэвшилтэт технологи, арга хэрэгсэл ашиглаж байгаа хэдий ч хуучин уламжлалт гар зургаар бүтсэн кинотой төстэй харагдуулж, уламжлал шинэчлэлийг хослуулан эсрэг тэсрэг шийдэлтэй болгохын тулд их хөдөлмөрлөсөн байна.
![]() |
| Энэ киног бүтээхэд зөвхөн зураач гэхэд 50 орчим хүн оролцсон гэхээр аймаар байгаа биз? |
Үүн дээр нэмээд киноны хөгжим, чимэглэлийг хүүхэлдэйн киноны хөгжим чимэглэлээр мэргэшсэн гэж хэлж болох алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Академи Авардын 8 удаагийн шагналт, Алан Менкен хийсэн гэнэ. Кино сонирхдог хүмүүс энэ хөгжмийн зохиолчыг Уолт Дисней студийн бүтээсэн олон хүүхэлдэйн киноны хөгжим чимэглээлээр Оскарын шагнал авч байсныг мэдэх байх даа.
Киногоо үзэж, дууг нь сонсчихоод санаа бодлоо хуваалцаарай бүгдээрээ хэхэ.


bodood baisan chi yag Rapunzeltei adilhan yum bn shd hairaaaaaaaaa
ReplyDeleteТийм үү? Юугаараа тэр вэ найзуушка?
Delete