Блогоо бичээд удаагүй байхад нэг бүсгүй байнга л сэтгэгдэл үлдээдэг, намайг хариу бичихгүй болохоор гомдоллоод тэрийг нь уншсан би сандарч сэтгэгдэл болгонд хариу бичдэг болж байлаа.
Тэр нь манай энхрий хөөрхөн Гуталчин бүсгүй шүү дээ. Одоо арлын Японд байгаа хөөрхөн бүсгүйн маань төрсөн өдөр өнөөдөр тохиж байгаам.
Бид хоёр өнгөрсөн намар анх нүүр тулж уулзаж, түүнээ блог дээрээ бичиж үлдээж байсан. Нүүр тулж уулзаагүй хүмүүст нь зориулаад ярьж өгөхөд нэг их энхрий даруухан төрхтэй, бүсгүй хүний бүх шинж бүрдсэн гэмээр уяхан туяхан бүсгүй дээ.
Манай Гуталчинг сонирхдог, блогийн цаанаас ааль занд нь татагддаг улс нэгээр тогтохгүй байдаг шиг надад санагддаг. Олон хүний сэтгэлийн утсыг хөндөж явдаг уянглаг бүсгүйдээ төрсөн өдрийн мэндийг блогоороо дамжуулаад хүргье дээ.
Энэ дуу Гуталчинг маань хэн нэгэнд сануулдаг байх гэж яагаад ч юм бодогдоод байдаг юм :)
za onoodor harin hadam egchtei T tei uusiimaa. Gutalchingiin torson odor baisniig erthen helsen bol iluu ih uuj tas usreh bailaa chi neeree unen hariutslagguimaaaaaa
ReplyDeleteЗа боль доо, би эрт хэлсэн шүү хө. Чи харин орж ирж уншигүй хаагуур хэнтэй юу хийж явсан бэ айн?????
DeleteТөрсөн өдрийн мэнд хүргэе ээ Гуталчиндаа
ReplyDeleteӨмнөөс нь баярлалаа гээд башийчий :)
Delete